БАДАР ХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА АВСАН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖИВ

🕔 2018/12/18 23:55
Завхан аймгийн Отгон сумын Буянт багийн нутаг дэвсгэр, Отгонтэнгэр хайрхан уулын урд энгэр  Бадархундага нуураас 279 ширхэг мөнгөн аяга авсан, хойноос нь хөөсөн иргэдийг  иргэдийг   буудаж алахыг завдсан гэмт хэрэг  2018 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр гарсан. Энэ хэргийг Д, Т нарын 3 хүн үйлдсэн  байх бөгөөд хохирогч нарыг  ТОЗ-8 маркын галт зэвсгээр буудаж алахыг завдан, эрүүл мэндэд хөнгөн, хүндэвтэр гэмтлийг учруулсан, мөн гар утас, гэрэл зургийн аппарат, тээврийн хэрэгслийн түлхүүр Toyota Landcruiser-200 маркын машин зэргийг ТОЗ-8 маркын галт зэвсэг хэрэглэж авсан болох нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогджээ. Дээрх хэргийг прокурор хянаж яллах дүгнэлт үйлдэн Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна. Завхан аймгийн прокурорын газраас мэдээлэв.

БАДАР ХУНДАГА НУУРААС 279 МӨНГӨН АЯГА АВСАН ХЭРЭГ ШҮҮХЭД ШИЛЖИВ

 


 
 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!