АЛГА БОЛСОН МАЛЧИНГ ОЛСОН Ч МОРИО УНАН ЗУГТЖЭЭ

🕔 2018/12/03 14:17
Дорнод аймгийн Чулуунхороот сум (Эрээнцав)-ын Галуут багийн "Оросын худаг” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 30 км-т/  тус сумын харьяат иргэн Б-гийн туслах малчин Дашбалбар сумын харьяат иргэн Д /25 настай, эрэгтэй/ 12.02-ны өдрийн 14:00 цагийн орчимд адуу хураахаар мориор яваад сураггүй алга болсон тухай мэдээллийг 12.02-ны өдрийн 18:27 цагт хүлээн авч тус сумын Засаг даргын Тамгын газрын 22 хүн, 4 автомашинтай эрэн хайх ажиллагааг зохион байгуулж 23:55 цагт тус багийн "Галуут нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун хойд зүгт 50 км/ иргэн Т-гийн малын хашаанд унтаж байхад нь эсэн мэнд олсон боловч тухайн иргэн морио унаад зугтсан.     Онцгой байдлын Ерөнхий газрын мэдээллээс

АЛГА БОЛСОН МАЛЧИНГ ОЛСОН Ч МОРИО УНАН ЗУГТЖЭЭ

 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!