Цагаандэлгэр сумынхан санхүүгийн боловсролоо дээшлүүлэв

🕔 2018/11/16 11:19

 

Цагаандэлгэр сумынхан санхүүгийн боловсролоо дээшлүүлэв

 

 

Канадын хоршоог хөгжүүлэх сан, Монголын хоршооллын сургалт мэдээллийн төвөөс хэрэгжүүлж байгаа "Инвест Ко-оп Монгол” төслийн хүрээнд Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын малчид, иргэдэд ”Санхүүгийн боловсрол олгох” сургалтыг 11 дүгээр сарын 15-ны өдөр зохион байгууллаа.

Хөдөөгийн малчдын хувьд тогтмол орлого байдаггүй. Жилдээ бараг нэг л удаа ямааны ноолуураасаа жилийнхээ ихэнх орлогыг олж, бусад үед нь мал, махаа борлуулж амьжиргаагаа залгуулдаг малчдын хувьд санхүүгийн боловсролтой байж, өрхийн орлого, зарлагаа хөтлөх замаар санхүүгээ зөв удирдаж сурах нь чухал байдаг ажээ. Өрх бүр орлого, зарлагаа тогтмол бүртгэснээр хэрэггүй зардлаа багасгаж, бэлэн мөнгөний хомсдол, санхүүгийн хараат байдлаас гарах боломжтой байдаг учраас тус төслөөс "Өрхийн орлого зарлагын тооцооны дэвтэр”-ийг хэвлэн гаргасан байна. Сургалтын үеэр оролцогчдод тус дэвтрийг тараан өгч, хэрхэн хөтлөх арга зүйг эзэмшүүлжээ. "Инвест Ко-оп Монгол” төсөл нь "хоршоодын биенесийн цогц загварыг нэвтрүүлснээр жендерийн эрх тэгш байдалд суурилсан өрхийн эдийн засгийн тогтвортой байдлыг бий болгоход хувь нэмрээ оруулах” зорилгоор 5 аймгийн 10 суманд хэрэгжиж байгаа ажээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!