Я.Санжмятав ЖДҮ-ийн хөрөнгөөс буцалтгүй тусламж өгчээ
Баримт1: Хөнгөлөлттэй зээл авсан ААН-ийн нэрс болон баримт
2018 онд ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас УИХ-ын МАН-ын бүлгийн нэр бүхий гишүүд зээл авсан мэдээлэл ил болж У.Хүрэлсүхийн Засгийн газар орших уу, эс орших уу гэсэн хүндхэн сорилтын өмнө тулгарсан. Тэгвэл дээрх үйлдлийг ганц МАН-ынхан ч хийчихсэн зүйл биш. Өөрөөр хэлбэл, булгийн усыг булингартуулах замыг нь зассан хүмүүс АН-ынхан.
Тус намынхан 2012-2016 оны хооронд ЖДҮ-ийн мөнгөөр хэрхэн яаж туйлж байсныг баримттайгаар дэлгэн үзүүлье. Одоогийн УИХ-ын дэд дарга, УИХ-ын гишүүн Я.Санжмятав 2013 онд Хөдөлмөрийн сайд байхдаа ЖДҮ-ийг хөгжүүлэхээс сангаас 9-н ААН-д 7.9 тэрбум төгрөгийн зээл олгосон баримт бидний гарт байна. Тэрбээр 2013 оны долоодугаар сарын 01-ний өдөр Хөдөлмөрийн сайдын А/129 дүгээр тушаал гаргаж Монгол Улсын Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.2, 26 дугаар зүйлийн 26.3 дахь заалтуудыг үндэслэн тушаал гаргажээ.
1.Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд Хөдөлмөрийн яамны Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн Төсөл сонгон шалгаруулах комиссын хурлаар батлагдсан жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдээс ирүүлсэн хүсэлтийг үндэслэн хавсралтад дурьдсан 9 төслүүдэд 7.935.000.000.00 төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгосугай.
2. Хөнгөлөлттэй зээлд шаардлагатай санхүүжилтыг 2009-2013 онуудад олгосон зээлийн эргэн төлөлтөөс олгож, буцаан төвлөрүүлж, хяналт тавьж ажиллахыг ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн захирал Б.Баттүвшинд үүрэг бологсугай. Хэмээв.
Тэгэхээр баримтад нэр нь дурьдагдсан ААН-үүд бүгд хууль ёсны дагуу авсан уу. Эрхэм даргын олгосон 7.9 тэрбум төгрөг эргэж төлөгдсөн үү гэх асуудлыг хууль хяналтынхан, Сангийн яам, Үндэсний аудитын газрынхан шалгалт хийж дээрх мөнгө улсын төсөвт орсон эсэх тухай мэдээллийг олон нийтэд өгөх нь зөв болов уу. Үүгээр ч зогсохгүй Я.Санжмятав ЖДҮ-ийг хөгжүүлэх сан үүсгэн байгууллагдсаны 20 жилийн ойг тохиолдуулан тус сангийн ажиллагсдад 80 сая төгрөгийн буцалтгүй тусламжийг олгосон баримтуудтай танилцана уу.
Баримт2: ЖДҮ-ийг хөгжүүлэх сангаас буцалтгүй тусламж авсан ажилчдын нэрс Тушаалтайгаа
Бид дараагийн дугаартаа зарим нэг баримтыг дэлгэн үзүүлэх болно.
Эх сурвалж: erennews.mn