236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

🕔 2018/11/09 14:05

 

236.7 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ

 

Он гарснаар ипотекийн зээлийн хөтөлбөрт 236.7 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ. Ингэснээр нийт 3578 иргэнд санхүүжилт олгожээ. Тодруулбал, Монголбанкны банкны эх үүсвэрээр 159.7 тэрбум төгрөг, Засгийн газрын эх үүсвэрээс 77 тэрбум төгрөг зарцуулсан. Өнгөрсөн сард гэхэд Монголбанкнаас 16 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 215 иргэнд, Засгийн газрын эх үүсвэрээс 17.5 тэрбум төгрөгийг 400 иргэнд олгожээ.

ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд тухайн зээлийг Монголбанкнаас Засгийн газарт шилжүүлэх үүрэг хүлээсэн. 2013-2017 онд зээлийн эргэн төлөлтөөс нийт 800 гаруй тэрбум төгрөгийг санхүүжүүлэх нэмэлт эх үүсвэр болгон зах зээлд нийлүүлжээ. Тус зээл нь хамгийн сайн эргэн төлөлттэй зээлд хамрагддаг бөгөөд өнгөрсөн оны банкны салбарын нийт зээлийн 12.8 хувийг эзэлж байна. Мөн банкуудын нийт активын хэмжээ 28.8 их наяд төгрөг болж, ипотекийн зээл 9.7 хувьтай нь тэнцжээ.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!