Мөсөөр арьсаа арчлах зөвлөгөө

🕔 2018/11/12 14:33
Мөсөөр нүүрээ арчсанаар арьс толигор, гэрэлтсэн болох бөгөөд цусны эргэлт сайжирч байдаг. Зөвхөн усан мөсөөр арчихгүй өөрийнхөө арьсанд тохирсон бүтээгдэхүүнийг мөс болгон хэрэглэснээр арьсанд илүү тэжээл өгч, эрүүлжүүлж, нүхжилтийг багасгаж, байгалийн өнгийг сэргээж, үрчлээнээс сэргийлж байдаг. Тиймээс та бүхэндээ дараах зөвлөмжийг хүргэж байна. 
1. Будааны угаасан усаар арьсаа арчлах

 

Будаа угаасан усаа асгахгүйгээр гоо сайхандаа ашиглаж болно. Будаа угаахдаа 2-3 удаа давтан угаадаг шүү дээ. Тиймээс 2 дахь угаалтын усыг аваад мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөнө. Тэрхүү мөсөөрөө нүүр болон, хүзүүнийхээ арьсыг арчина. Япон, Солонгос зэрэг орны эмэгтэйчүүдийн сайхан арьсны нэгэн нууц бол цагаан будааны усаар нүүрээ угаах байдаг. Тэд бас будааны шүүсээ мөс болгон хэрэглэдэг бөгөөд нүүрийг цайруулж, элдэв толбыг бүдэгрүүлэхээс гадна нүүрний нүхийг агшааж арьсыг жигд өнгөтэй болгодог юм байна. Долоо хоногт 2-3 удаа нүүр, хүзүүндээ түрхэнэ. 
2. Өргөст хэмхний шүүсээр мөс бэлтгэх



Арьсыг хамгийн сайн чийгшүүлдэг бүтээгдэхүүний нэг бол өргөст хэмх юм. Өргөст хэмхийг маш нимгэн хэрчээд нүүрэндээ маск болгон хэрэглэхээс гадна 1-2 өргөст хэмхийг миксэрдээд дээр нь багахан ус нэмж хутгаад мөс хөлдөөгчиндөө хийж хөлдөөн хэрэглэдэг. Арьсыг чийгшүүлж, арьсны байгалийн өнгийг сэргээдэг бөгөөд хуурай болон батгатай арьсанд тохиромжтой байдаг. Мөн та ядарч сульдсанаас болж арьсанд тань асуудал үүссэн бол ач тусаа үзүүлэх болно. 

Энэхүү мөсийг 7 хоногт 2-3 удаа нүүр хүзүүндээ түрхэж хэрэглэнэ. 


3. Ууттай байхуу цайтай мөс 



Та байхуу цайгаа хэрэглээд хаядаг уу. Тэгвэл хаяхгүйгээр мөс болгон хөлдөөгөөд нүүр хүзүүндээ хэрэглэж болох юм байна. Нүдний доогуур татсан хөх туяаг багасгаж, нүдний ядаргааг тайлж, нүд хавдаж бүлцийсэн үед хэрэглэхэд тохиромжтой. Энэ тохиолдолд 4-8 минут тавьж хэрэглэнэ. Мөн ногоон цайг ашиглаж болох бөгөөд цайгаа усанд хандлаад тэрхүү цайгаа мөс хөлдөөгчинд хийж хөлдөөнө. Энэ нь  нүхжилтийг багасгаж, арьсыг залуужуулах үйлчилгээ үзүүлдэг. 7 хоногт 1-2 удаа нүүрний шугамын дагуу арчиж хэрэгдэнэ. 


4. Сүүтэй мөс 



Сүүн нь арьсыг цайруулах, гэрэлтсэн болгох байгалийн бүтээгдэхүүн юм. Хүйтэн сүүгээ хэвэндээ хийж хөлдөөгөөд нүүрэндээ массаж хийж өгөөрэй.  Энэ нь таны арьсыг чийгшүүлж, өнгийг сэргээж өгнө.  

5. Гааны навчтай мөс 



Гааны навчаа жижиглэн хэрчээд устай хольж миксэрдээрэй. Дараа нь хэвэндээ хийж хөлдөөгөөд зөөлөн иллэг хийх маягаар үрнэ. Арьсны бактерыг арилгах болно. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!