Мөс гоо сайханд тань хэрхэн нөлөөлдөг вэ

🕔 2018/10/18 12:55

 

 

Мөс таны арьсыг тунгалаг, гэрэлтсэн царайтай болгоно. Мөсөөр бигнүүр тавихыг эрт дээр үеэс хүмүүс хэрэглэж ирсэн ч сүүлийн үед өөрийн арсны онцлогтоо тохируулан төрөл бүрийн найрлагатай мөсөөр нүүрээ арчилдаг болжээ. Мөсөөр нүүрээ арчлахын гол ач холбогдол нь мөс нүүрний арсыг агшааж, нүхжилт, суналтыг арилгаж, залуу сайхан байлгадагт оршино.

Арьс чангалж, чийглэг булбарай болгоно

Хэрэв та хуурай арьстай бол долоо хоногт хоёр, харин тослог арьстай бол өнжөөд нэг удаа мөсөөр арчиж байгаарай. Мөсөө жүрж, нимбэгний шүүс, ногоон цайны ханд зэрэг өөрийн арьсны онцлогт тохирсон нэмэлтийг хийж хөлдөөхөөс гадна нүцгэн гараараа битгий бариарай. Ингэх нь хурууны өндөгний хялгасан судсыг гэмтээх эрсдэлтэй байдаг. Мөсөөр тогтмол арчиж хэвших нь унжсан арьсыг чангалж арьсыг өөгүй толигор болгож өгдөг. Хэрвээ таны арьс наранд түлэгдчихсэн бол зуун настын