- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Оросын пуужин осолдсон ч хоёр нисгэгч эсэн мэнд дэлхийд газарджээ
Өчигдөр Оросын сансрын агентлаг Роскосмос нэгэн дүрс бичлэгийг нийтэд үзүүлжээ. Уг бичлэгт аравдугаар сарын 11–нд сансарт хөөрсөн Союз пуужингийн ослыг үзүүлсэн байна. Тус пуужингаар АНУ-ын Ник Хаг, ОХУ-ын Алексей Овчинин нар хөөрч, олон улсын сансрын станцад хүрэх байсан юм.
Гэвч пуужинд гэмтэл гарсны улмаас тэд буцаж газардсан билээ. Союз пуужингийн эх биед байрлуулсан камерны бичлэгээс юу болсныг тодорхой харж болохоор байна. Казахстаны Байконур буудлаас хөөрсөн пуужинг өндөрт гарсан хойно уг осол болжээ. Пуужингийн дөрвөн хурдасгуур эх биеэс нэгэн зэрэг салж, дэлхийд унахдаа шатаж устах ёстой байдаг. Гэтэл хурдасгууруудын нэг нь эх биенээс салахдаа буруу ажиллаж, пуужингийн шатахууны савыг цохисон байна.
Харин энэ үед аюулаас хамгаалах систем зөв ажиллаж, сансрын нисэгчдийн байгаа бүхээгийг пуужингаас салган холдуулж, улмаар газардах боломжийг олгожээ. Үр дүнд нь хоёр нисэгч эсэн мэнд дэлхийд газардсан юм. Хэдийгээр Оросын пуужинд алдаа гарсан ч аюулаас хамгаалах систем нь найдвартай ажиллаж алдааг заслаа хэмээн дүгнэж болохоор байна.
Роскосмос тайлбарлахдаа хурдасгууруудын нэг нь пуужингийн эх биед ялимгүй хазгай (6 хэм орчим) суурилагдсан нь алдаа гарахад нөлөөлсөн гэж дүгнэсэн байна. Одоогоор манай дэлхийн бүх сансрын нисэгчид Роскосмосын Союз пуужингаар сансарт нисэж, олон улсын сансрын станцад хүрч байгаа. Америкчууд 2019 оноос өөрсдийн пуужингаар хөөрдөг болохоор төлөвлөөд байгаа юм. Энэ зорилгыг биелүүлэхээр SpaceX, Boeing компаниуд ажиллаж байна.