Трамп, Ким нар ганцаарчилж уулзсаны дараа өргөтгөсөн хэлэлцээр эхэлжээ

🕔 2018/06/12 16:29

Трамп, Ким нар ганцаарчилж уулзсаны дараа өргөтгөсөн хэлэлцээр эхэлжээ

Сингапурт анх удаа нүүр тулж байгаа АНУ, Хойд Солонгосын удирдагчид эхлээд 45 минут орчим хугацаанд ганцаарчилсан уулзалт хийжээ.

Ганцаарчилсан уулзалт дуусмагц тэд уулзалт болж байгаа Капелла зочид буудлын тагтан дээр цуг гарч ирж салхилсны дараа бусад төлөөлөгчдийг оролцуулан өргөтгөсөн хэлэлцээрийг эхлүүлсэн байна.

Салхилах үеэр Дональд Трамп "Уулзалт маш сайн үр дүнтэй боллоо. Бидний харилцаа онцгой сайхан байна” гээд "Бид том асуудлыг, том гацааг шийдэх болно” гэж хэлжээ.

Эх сурвалж: Korea Times

Э.СЭМҮҮН, IKON.MN

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!