Индонезид хөрсний гулгалт үүсч олон хүн амиа алджээ

🕔 2018/10/15 14:11

 

Индонезид хөрсний гулгалт үүсч олон хүн амиа алджээ

 

Индонезийн баруун нутгийн Баруун болон Хойд Суматра мужид их хэмжээний аадар бороо орж, хөрсний гулгалт үүссэний улмаас 22 хүн амиа алдаж, 15 хүн гэмтэж бэртлээ гэж Индонезийн Гамшгаас хамгаалах байгууллага мэдэгдлээ.

Уг гамшгийн улмаас наад зах нь 48 орон сууц сүйрсэн бөгөөд сураггүй алга болсон хүмүүсийг хайх, иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг явуулж байна гэж тус байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Сутопо Пурво Нугрохо мэдэгдэв.

Өнгөрсөн пүрэв гарагаас баасан гарагийн хооронд Баруун Суматра мужийн Пасаман, Танах Датар болон Хойд Суматра мужийн Сиболга тосгон, Мандалин Натал тойргуудад аадар бороо орсны улмаас уг гамшиг үүсчээ.

Олон тооны хүн усаар зуурагдсан хөрсөнд булагдсан гэж үзэж байгаа бөгөөд хохирогчдын тоо цаашид нэмэгдэх төлөвтэй байгааг хэвлэлийн төлөөлөгч онцлов.

Өмнө нь Индонезийн Ломбок аралд хүчтэй газар хөдлөлт, цунами болсны улмаас тус бүс нутгийн 2000 гаруй хүн амиа алдсан билээ. Энэ гамшгийн ул мөр арилж дуусаагүй байхад дахин нэг байгалийн гамшгийн улмаас олон тооны хүн амиа алдаад байна.


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!