ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 176-358 СМ ХҮРЧ БАЙНА

🕔 2018/07/18 13:10

ГОЛУУДЫН УСНЫ ТҮВШИН 176-358 СМ ХҮРЧ БАЙНА

 

Улаанбаатар/МОНЦАМЭ/. Энэ сарын 19-20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-22-нд баруун, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар дуу цахилгаантай бороо орно. 

Салхи 19-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 20,21-нд говь тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэрэлж голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 4-9 градус, өдөртөө 16-21 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн өмнөд хэсэг,  Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 30-35 градус, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Гол мөрний хур борооны үерийн оргил үе гол төлөв 7 дугаар сард ажиглагддаг бөгөөд Хөвсгөлийн уулсаас ихтэй Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий болон Орхон голын дагууд, мөн Хангай нурууны араас эх авсан Идэр, Чулуут, Суман голууд, Сэлэнгэ мөрний адгаар, Хэнтэй нуруунаас усжих Хэрлэн, Туул, Тэрэлж, Хараа, Ерөө, Онон  голуудын усны түвшин 176-358 см хүрч  байна.

Хэдийгээр ихэнх гол мөрний усны түвшин олон жилийн дунджаас бага, түүний орчим байх төлөвтэй байгаа ч тухайн хугацаанд орсон хур тунадасны эрчимшил, хэмжээнээс шалтгаалан огцом нэмэгдэж, олон жилийн дунджийг давж, богино хугацаанд үерлэж буйг Цаг уур орчны хүрээлэнгээс мэдээллээ. Улмаар түр зуурын аадар борооны улмаас  сайр, гуу жалгаар уруйн үер бууж буй юм. Иймд  сайр, гуу жалга болон гол мөрөн даган нутаглаж буй малчид, хөдөлмөрчдийг үер усны аюулаас болгоомжлохыг анхааруулж байна.
 
7 дугаар сарын 23-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

Баруун аймгуудын нутгаар: 19-нд ихэнх нутгаар, 20-нд нутгийн зүүн хагаст бороо, 21-22нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Зарим газраар борооны өмнө салхи түр зуур ширүүснэ. 16-20-нд Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эхээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан байна. Бусад хугацаанд дулаарч Монгол Алтайн нуруу, Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 7-12 градус, өдөртөө 19-24 градус дулаан, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус, өдөртөө 30-35 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус, өдөртөө 23-28 градус дулаан байна.

Төвийн аймгуудын нутгаар: 18-19,21-22нд зарим газраар түр зуурын бороо, 20-нд ихэнх нутгаар усархаг бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-нд баруун хойноос 12-14м/с, бусад хугацаанд борооны өмнө зарим газраар түр зуур ширүүснэ. 19-20-нд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 8-13 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 14-19 градус, өдөртөө 28-33 градус хүрч хална. Бусад хугацаанд Дархадын хотгор, Хөвсгөл, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж орчмоор шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 22-27 градус дулаан байна.

Зүүн аймгуудын нутгаар: 19, 20,21-нд ихэнх нутгаар, 18,22-нд зарим газраар түр зуурын бороо аадар орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21-нд ихэнх нутгаар үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүсэх төлөвтэй. Ихэнх хугацаанд нутгийн хойд хэсгээр шөнөдөө 7-12 градус өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 12-17 градус өдөртөө 25-30 градус дулаан, 20-21-нд нутгийн зүүн хэсгээр 28-33 градус хүрч хална.  

Говийн аймгуудын нутгаар: 21-нд зарим газраар түр зуурын бороо орно. Дуу цахилгаантай. Салхи 20-21нд баруун хойноос үе үе 14-16м/с, бусад хугацаанд борооны өмнө түр зуур ширүүснэ. Дундговийн нутгаар шөнөдөө 11-16 градус өдөртөө 24-29 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 27-32 градус дулаан, 18-20-нд өдөртөө 30-35 градус хүрч хална. 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!