Японд үргэлжилсэн их аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч 88 хүн амиа алджээ

🕔 2018/07/10 16:00

Японд үргэлжилсэн их аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч 88 хүн амиа алджээ

Өнгөрсөн Баасан гарагаас эхлэн үргэлжилсэн их аадар борооны улмаас үер бууж, хөрсний гулгалт үүссэний улмаас Японы Шикокү, Кюүшюүд нийт 88 хүн амь насаа алдаад байна. Энэ тоо цаг тутам нэмэгдсээр байгаа юм, учир нь маш олон хүн сураггүй алга болоод байгаа аж. Киодо агентлагийн дамжуулж байгаагаар Хонсю арлын баруун өмнөд нутгийн Хирошимамужид Сикоку арлын Эхимэ мужид олон хүн амь насаа алджээ.

 

Өнөө өглөөний байдлаар Гифу, Эхимэ, Киото, Хирошима, Окаяма мужуудад 440-1000 гаруй мм-ийн хур тунадас орсон нь сарын дунджаас 2-3 дахин их байгааг цаг уурчид мэдээлж байна. Мөн цаг уурынхан цагт 200 мм-ийн эрчтэй аадар бороо өнөөдөр ч Японы баруун өмнөд болон төв нутгаар үргэлжлэн орохыг анхааруулж байгаа юм. Олон хот суурингаас үерийн гамшиг нүүрлэж байгаа тухай мэдээлэл ирсээр байна. Окаяма мужид л гэхэд усны түвшинбайшин барилгын 2 давхарт хүрч хүмүүс аврал эрэн дээвэр дээрээ гарцгааж байсан аж.

 

Одоогийн байдлаар 30 мянган хүн хоргодох газарт байрлаж байгаа бөгөөд ихэнхийнх нь гэр орон үерт бүр мөсөн сүйрчээ.

Японд үргэлжилсэн их аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч 88 хүн амиа алджээ

Японд үргэлжилсэн их аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч 88 хүн амиа алджээ

Японд үргэлжилсэн их аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч 88 хүн амиа алджээ

Японд үргэлжилсэн их аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч 88 хүн амиа алджээ

Японд үргэлжилсэн их аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч 88 хүн амиа алджээ

Японд үргэлжилсэн их аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсч 88 хүн амиа алджээ

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!