БЭЛЧЭЭРИЙГ ХЭРХЭН АШИГЛАХАА ХИЙМЭЛ ДАГУУЛААР АВСАН ЗУРГААРАА ЗОХИЦУУЛНА

🕔 2018/10/08 23:06
Дундговийн малчид Сансрын хиймэл дагуулаас авсан мэдээлэлдээ тулгуурлан бэлчээр ашиглалтаа зохицуулах болно. Энэ тухай тус аймгаас УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдож асан, эрдэмтэн Н.Тогтох ярьж байна. Монгол орны бэлчээрийн тухайн үеийнтөлөв байдлын  нарийвчилсан зургийг сансрын хиймэл дагуулаас арав хоног тутам авч шинжлэх ухааны байгууллага боловсруулан интернетэд байршуулдаг аж. Тэр зурагт, тухайлвал Дундговь аймгийн Хулд сумын Олдох багийн аль хэсэгт ургамал ногоо ямар бүтэцтэй, хэдэн см ургасан байгааг кодоор харуулдаг. Харамсалтай нь аль ч аймаг сум тэр мэдээллийг өнөө хүртэл ажил амьдралдаа ашиглаагүй. Тэгвэл түүнийг ашиглах эхлэлийг Дундговийн малчид тавихаар ярилцаж энэ талаар аймгийн Засаг даргын тамгын газар  "Бэлчээр ашиглалтын журам" боловсруулан хамгийн ойрын ИТХ-ын хуралдаанаар батлан мөрдөхөөр ббэлдэж байна. Ингэснээр тухайн газар нутгийн бэлчээрийн даацыг үндэслэлтэй тогтоох, түүнд тохируулан тохирох тооны малыг тухайн бэлчээрт оруулах, даацаас хэтэрсэн тооны малыг оруулахгүй байх... гээд бүх зохицуулалтыг хийх боломжтой юм. Энэ тухай Дундговь аймагт сая болсон "Тогтвортой мал аж ахуй-2018" зөвлөгөөн  дээр ярилцан шийдлээ.

БЭЛЧЭЭРИЙГ ХЭРХЭН АШИГЛАХАА ХИЙМЭЛ ДАГУУЛААР АВСАН ЗУРГААРАА ЗОХИЦУУЛНА

 

БЭЛЧЭЭРИЙГ ХЭРХЭН АШИГЛАХАА ХИЙМЭЛ ДАГУУЛААР АВСАН ЗУРГААРАА ЗОХИЦУУЛНА

 

БЭЛЧЭЭРИЙГ ХЭРХЭН АШИГЛАХАА ХИЙМЭЛ ДАГУУЛААР АВСАН ЗУРГААРАА ЗОХИЦУУЛНА


БЭЛЧЭЭРИЙГ ХЭРХЭН АШИГЛАХАА ХИЙМЭЛ ДАГУУЛААР АВСАН ЗУРГААРАА ЗОХИЦУУЛНА

 

БЭЛЧЭЭРИЙГ ХЭРХЭН АШИГЛАХАА ХИЙМЭЛ ДАГУУЛААР АВСАН ЗУРГААРАА ЗОХИЦУУЛНА

 


 


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!