ГАР УТАСНААСАА 5 СЕКУНДЭД ТУХАЙН БҮС НУТГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛЛОО

🕔 2018/10/06 09:58

Гамшгаас хамгаалах төслийн хүрээнд МЕРСИ КОР олон улсын байгууллага гар утаснаасаа тухайн орон нутгийн цаг агаарын 3-6 хоногийн урьдчилсан мэдээг 5 секундэд авах нэгэн шинэ технологи нэвтрүүлээд байгааг МЕРСИ КОР олон улсын байгууллагын төслийн менеэер Б.Энхтуяа Дундговь аймагт танилцууллаа. Мэдээлэл авах хүсэлт гаргахын тулд хэрэглэгч эхлээд 130-105 дугаар руу мессеж илгээнэ. Өөрийн оршин суугаа багийн кодоо оруулсны дараа хэрэглэгч ойрын 3 эсвэл 6 өдрийн цаг агаар болон бэлчээрийн мэдээ авахыг сонгоно. Мерси Кор нь аль баг, сумд ямар код ашиглахыг тайлбарласан зааврыг 35000 хувь хэвлэн орон нутгийн иргэдэд тараагд байна.. 2016 оноос Мерси Кор малчид, иргэдэд гар утсаар цаг агаар, бэлчээрийн ургацын мэдээ хүргэдэг тусгай системийг боловсруулан, 17 аймгийн 209 суманд амжилттай туршсан билээ.

 

Үүнээс гадна хэрэглэгчид код ашиглах зааврыг дараах линкээр орж авах боломжтой боллоо:

ГАР УТАСНААСАА 5 СЕКУНДЭД ТУХАЙН БҮС НУТГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛЛОО

 

ГАР УТАСНААСАА 5 СЕКУНДЭД ТУХАЙН БҮС НУТГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛЛОО

ГАР УТАСНААСАА 5 СЕКУНДЭД ТУХАЙН БҮС НУТГИЙН ЦАГ АГААРЫН МЭДЭЭЛЭЛ АВАХ БОЛЛОО

 


 


 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!