АЛШААГИЙН "ХУРХАРЦАГУУД" УРАЛДЖЭЭ

🕔 2018/09/27 22:42

Одоогийн  Дундговь аймгийн нутагт буюу дээр үеийн Дайчин бээсийн хошуунд Хурхарцага гэж сайн бөх байж Засаг ноёнтойгоо муудалцаад гэрээ баглаж хүлэн үүрээд дээр нь ээжийгээ суулгаад явахдаа "Энэ нутгийн бөх надаар дуусаг” гээд  явсан домог бий. Энэ домгоос үүдэлтэй Хурхарцагын таг, Зодох, Савах гэсэн нэртэй газар Их газрын чулуу болон энэ нутагт бий бөгөөд Хурхарцага нэртэй Үндэсний бөхийн дэвжээ ч байдаг.  Гэтэл энэ домгоос үүдэлтэй мэт үйл явдал ӨМӨЗО-ны Алшаа аймагт өчигдөр болсон мэдээ ирлээ. ӨМӨЗО-нд бөхчүүдийнхээ дунд Монгол гэр үүрч 30 метр замыг туулах нэгэн сонирхолтой уралдааныг Алшаа аймагт өчигдөр зохион байгуулжээ. Гэтэл манай нутагт байдаг шиг Алшаа аймагт 200 жилийн өмнө нэгэн бөх ээжийгээ гэртэй нь үүрээд явсан домогтой юм байна. 200 жилийн өмнөх хүчит бөхөө дурсаад "Алшаагийн хүчтэнүүд" нэртэй энэ уралдааныг бөхчүүдийнхээ дунд зохион байгуулсан нь энэ аж. 230 кг жинтэй иж бүрэн Монгол гэрийг үүрч 30 метр зам туулах энэ уралдаанд Шилийн гол аймгийн хүчит бөх Алтанбагана түрүүлж, Алшаа аймгийн зангиат бөх Мандалаа удаалж, Шилийн гол аймгийн бөх Гэгээрэх 3 дугаар эзэлсэн гэнэ...Харин Дундговьд ийм тэмцээн байж болох юм биш үү.

Д.НАРАНЦОГТ

АЛШААГИЙН "ХУРХАРЦАГУУД" УРАЛДЖЭЭ

 

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!