НАЙРУУЛАГЧ Б.МАРТА ОСКАРТ ӨРСӨЛДӨХ БОЛСОН ТАЛААР АНГЛИЙН ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

🕔 2018/09/27 11:41

Дундговь аймгийн Өндөршил сумын Эрүүл мэндийн төвийн дарга, "Ард түмний гавьяат" Доёдын Эрдэнэчулууны тухай "Нүүдэлчдийн өрхийн  эмч" баримтат киногоороо Холливудын тэргүүн шагнал, бас олон улсын хэд хэдэн наадмын шагнал  хүртсэн кино, телевизийн урлагийн найруулагч, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын уугуул  Бираагийн Март  Английн нөлөө бүхий ITV-д  уригдан "Нүүдэлчдийн өрхийн эмч" кино нь энэ жилийн Оскарт өрсөлдөх болсон тухай ярилцлага өглөө. Энэ тухайгаа Б.Март: "-Английн ITV-н мэдээний албанаас кино чинь Оскарт өрсөлдөх болсон тухай ярилцлага өгөөч гэж урилга явуулахаар нь баярлаад шууд л зөвшөөрчихсөн Тэгсэн чинь өчигдөр орой live ярилцлаганд ороод юу гэж ярьсанаа ч мэдсэнгүй, нэг мэдэхэд л дууссан байлаа. Маш их сандарлаа" гэж цахим хуудсандаа жиргэлээ.

С.ПҮРЭВСҮРЭН

НАЙРУУЛАГЧ Б.МАРТА ОСКАРТ ӨРСӨЛДӨХ БОЛСОН ТАЛААР АНГЛИЙН ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

 

НАЙРУУЛАГЧ Б.МАРТА ОСКАРТ ӨРСӨЛДӨХ БОЛСОН ТАЛААР АНГЛИЙН ТЕЛЕВИЗЭД ЯРИЛЦЛАГА ӨГЛӨӨ

 

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!