ЗАР »
- ***Буриадын нийслэл Улаан-Үд, Итгэлт хамбын дацан руу 6-7 хүн авч явна. Утас: 88048928***
- Дундговь аймгийн Харааны бэрхшээлтэй иргэдийн холбооны хурал Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын танхимд 2019.02.27-ны 14 цагт болно. Улаанбаатараас ХаБИ-ийн холбооны удирдлага ирж оролцоно. Харааны бэрхшээлтэй иргэд оролцоно уу. Лавлах утас. 89077545
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
- ***2 айлын нэгдсэн халаалттай 49мкв байрыг өмчлөлийн газрын хамт зарна. Утас 89100028***
- *** Өндөр ээж зоогийн газраас 2.5 км зайтай зам дагуу, үйлдвэрлэл үйлчилгээ явуулахад маш тохиромжтой, өндөр хүчдэл очсон, тэгшхэн 4 айлын газрыг яаралтай үнэ тохирч зарна. Жич: Бартер оролцуулж болно ☎️: 99289982***
- ***Бодь даатгал Дундговь салбар нь Анужин худалдааны төвийн 1 давхарт байрлаж байна. Авто тээврийн улсын үзлэг эхэлсэн тул жолоочийн хариуцлагын болон тээврийн хэрэгслийн даатгалаа хийлгээрэй. УТАС:93229367, 70592270, 88549694, 99599590***
- ***Улаанбаатараас ирсэн засварчид бүрэн болон хагас автомат угаалгын машин, печь, плитка, ус буцалгагч, будаа агшаагч, хөргөгч засварлаж байна. Сэлбэгэнд авна. Утас: 95799929, 91623133, 86126073***
- ***Цайрын савхаа 89065354 дугаарт холбогдож хүргүүлээрэй.***
- ***Хөөтийн нүүрс зарна. Утас: 88058824***
- ***Хөөтийн нүүрс зарж байгаа газар байна уу авъя. Утас: 80959405***
- ***Цэцийн сайн чанарын шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. 75Kг 13000төг. 3-с дээш хүргэлттэй. Хаяг: М-2-13. Утас: 88598788***
- *** ДЭЛГЭРХАНГАЙ СУМЫН НУТГИЙН ЗӨВЛӨЛИЙН ЗОЛГОЛТ 2019 ОНЫ 02-Р САРЫН 16-НЫ 11 ЦАГААС ГЭР БҮЛ ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЗААЛАНД БОЛНО.***
- ***Дундговь аймагт “Эрүүл насжилтын төлөө хамтдаа" өдөрлөг 2019.03.4-5-ны өдрүүдэд болно. ЭМГазар, Геронтологийн үндэсний төв***
- ***Төвд байрлалтай хүнсний дэлгүүр түрээслүүлнэ. Утас; 89895099***
- ***"Голд мастер" алт хайгч хямд үнээр зарна. утас: 89895099***
Гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүүхдэд хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авна
🕔 2018/08/08 14:42
Улсын Их Хурлын 2018 оны хаврын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаарх танилцуулга, инфографикийг уншигч Та бүхэнд цувралаар хүргэж байгаа билээ. Энэ удаад Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн танилцуулга болон инфографикийг толилуулж байна.
ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ ХУУЛИЙН ТАНИЛЦУУЛГА
Улсын Их Хурлын гишүүн О.Батнасан, Л.Мөнхбаатар, Б.Дэлгэрсайхан нараас 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы 2018 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан бөгөөд уг хуулийг 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Дээрх хуулиар өсвөр насны хүн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг таван жил, түүнээс дээш хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн бол хорих ял оногдуулахаар, бусад тохиолдолд буюу оногдуулсан ялын хэмжээ нь дээрх хязгаарлалтаас даваагүй өсвөр насны хүнд хорих ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ дангаар хэрэглэж болох боломжийг нээж өгсөн.
Түүнчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг найман жил, түүнээс доош хугацаагаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд оногдуулсан хорих ялыг хойшлуулах, тэнсэж болох зохицуулалтыг тус тус хуульчилсан.
ЭХ СУРВАЛЖ: http://www.sonin.mn/news/gemt-hereg/93731
Санал болгох
Сэтгэгдэл бичих
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!