Хүүгээ интернэтээр зарахыг оролдсон хосыг шийтгэжээ

🕔 2018/08/08 13:06

Германы шүүхээс интернэтийн тусламжтай 10 настай хүүгээ зарахыг оролдсон хосыг шийтгэсэн талаар "www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

Хүүгээ интернэтээр зарахыг оролдсон хосыг шийтгэжээ

Шүүхээс тэдэнд тус бүр нь 12 жилийн ял оноож, 30 мянган еврогийн торгууль ноогдуулсан байна.

Тэд өнгөрсөн 2016 онд төрсөн хүүгийнхээ хувийн мэдээлэл болон гэрэл зургийг интернэтэд байршуулаад "Маш хямдхан зарна. Хүү минь их сайхан ааштай” гэж бичжээ.

Уг хүүхэд зарах зар цахим ертөнцөд түймэр мэт газар авсны дараахан Германы цагдаагийнхан тэднийг эрэн сурвалжиж, 2017 онд баривчилсан түүхтэй. Хүүхдийг анх олоход хүчирхийлэлд өртсөн ул мөр олдохоос гадна хүнс тэжээлийн дутагдалд орсон байжээ.

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/a/499657


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!