САХИУС ШҮТЭЭНЭЭ ДОТООЖИНДОО “ЗАЛАХ” ХҮРТЛЭЭ ДОРДСОН ЮМ ГЭЖ ҮҮ?

🕔 2018/08/06 17:38


"Төрийн минь сүлд өршөө” хэмээн төрөө дээдэлдэг монголчууд бид алтан соёмбот тугаа хүндэлдэг ард түмэн. Өвөг дээдэс, эцэг эхээс улбаалан ирсэн энэ сайхан чанараа бид гээлгүй өдий хүрэхдээ сахиус шүтээнээ хоймортоо залж, ар гэр ахуй амьдралаа даатгадаг ёс бий. Манж, Оросууд бидний сүлд хийморь, цог золбоог доройтуулж уламжлалт соёлыг нь мартагнуулах гэж үнэт зүйл бүхнийг доромжилж, өндийсөн тухай бүрт нь нулимж маш нямбайгаар  дэс дараалалтай шавар шавхайтай хутгаж ирсэнийг түүх гэрчилнэ.

 Гэтэл өнөөдөр энх цагт  Чингисийн монгол гэж цээжээ дэлдэхээс өөр зүйлгүй бид үнэт зүйлсээ өөрсдөө доромжилж "нулимах” болжээ. Мода хөөж байна гээд монгол дээлнийхээ уг чанарыг нь алдагдтал эвдэлж, соёмбо тэмдгээ цамцан дээр хэвлэх нь багадаад юбкан дээр хэвлэдэг болсон цаг саяхан. Үүнийг  харсан хүмүүсийн ихэнх нь бухимдаж буйгаа нийгмийн сүлжээнд илэрхийлж байв. Энэ юу ч биш. Зургийг нь хоймроос өөр газарт тавихаас ч зүрхшээн цээрлэдэг бурхан шүтээнээ мода хөөж байна гээд дотоожиндоо "залсан” байх юм.

Фэйсбүүкт "Монголжин Буянбадрах” гэсэн хаягтай иргэн зураг нийтлэхдээ "Энэ зуны трэнд, арай л өнгөлөг” хэмээжээ. Эндээс харвал бидний сайхан уламжлал, ёс заншил, ухамсар, хүмүүжил аль хэдийнэ алдагдаад "Сэхээнд” орсон өв уламжлалаа хадгалж үлдэхэд анхаарлаа хандуулъя.

Соёлт ертөнц Христын, Буддагийн, зөнч Мухамедийн, далай ламын зурагтай, Англичууд, Япончууд эзэн хааныхаа хөрөг дүрээр гоёсон, нэрлэсэн архи хийсэн гэж сонсогдоогүй.

28468353_846729892179753_8807776513498736883_n Сахиус шүтээнээ дотоожиндоо
34689433_1946089345442880_1470152019632193536_n Сахиус шүтээнээ дотоожиндоо
34752209_1946089288776219_872286670743928832_n Сахиус шүтээнээ дотоожиндоо
34500203_1946089382109543_5313014011330035712_n-128x300 Сахиус шүтээнээ дотоожиндоо
34755329_1946089248776223_4244271073996046336_n Сахиус шүтээнээ дотоожиндоо
Capture Сахиус шүтээнээ дотоожиндоо

 

ЭХ СУРВАЛЖ:UPDOWN.MN

http://updown.mn/50650.html


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!