ЦААСНЫ БИЗНЕСЭЭР МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ ЭЭ (Хөдөлмөр эрхлэгчдээ дэмжвэл хөгжинө)

🕔 2018/07/04 12:15

ЦААСНЫ БИЗНЕСЭЭР МОНГОЛ ХӨГЖИХГҮЙ ЭЭ (Хөдөлмөр эрхлэгчдээ дэмжвэл хөгжинө)

Такси жолоодох хүмүүс
Төр жолоодож,
Төр жолоодох хүмүүс 
Такси жолоодож яваа.

Хэдий боловсролтой ч
Хүмүүжилтэй, сэтгэлтэй ч
Төгрөггүй ядуу, төрд садангүй учраас
Төрийн албанд тэнцдэггүй.

Ах дүү амраг садан нь төрд ажилладаг
Алт мөнгөтэй этгээд хоосон тархитай ч
Төрийн ажлыг түвэггүйхэн сандайлан сууж
Түмэнд хүнд суртлыг сурмагхан явуулна.

Амьдралаас тасарсан, дарамталсан хуулиараа 
Ард түмнийг навсайтал жижгэрүүлэн нухчин
Алиагаа алдаад ирэхээр нь тав арван зоос авч
Амьжиргаагаа үргэлжүүлэн, амьдралаа залгуулсан болж үргэлжилдэг.

Ингээд харахаар ажил хөдөлмөр хийсэн нь сайхан амьдардаг нийгэм үү
Идэж ууж наадамлан зугаалчихаад, хууль хэрэгжүүлэх нэрээр 
Иргэдийг дарамталсан нь сайхан амьдарч байна уу
Илүү дутуу бодолгүй, сохор л биш бол хариулт нь тодорхой байгаа нь харагдаж байгаа биз дээ

Үүнийг Монгол төрийн гажиг тогтолцооны хэлбэрүүдийн нэг суурь шалтгаан гэж үзнэ ээ
Үлгэрлэн хэлбэл гинжин цагираганд орсон гарын үсэгээ зардаг тогтолцоо буюу цаасны бизнес мөн.
Энийг таслан зогсоох хүмүүс нь сэхээтнүүд, залуус, оюутнууд шүү дээ
Эсвэл талбай дээр очдог гурван эмээ, хоёр өвөө, ганц хөдөлгөөн юм уу, тэд зүрх нь байвч бяр нь үгүй болжээ!!!

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!