Таван толгойн ач холбогдол хийгээд коксжих нүүрс
Зээлийн рейтинг, эрсдлийн судалгаа анализаар мэргэшсэн, олон улсын нэрд гарсан агентлаг "Moody’s” дэлхийн коксждог нүүрсний зах зээлийн өнөөгийн байдлын талаар явуулсан судалгааныхаа дүнг гаргажээ. Таван Толгойн талаар шийдвэр гаргах гэж байгаа энэ хариуцлагатай үед энэхүү судалгааны дүнгээс маш товч танилцуулах нь монгол судлаач миний үүрэг гэж бодож байна. Өөрөөр хэлбэл маш товч юмыг өөрөө мэдээд бүр их товчилж мэдээ төдий болгож байгаа юм.
Харин юу ч мэдэхгүй байж, юу ч хийхгүй байж эх сурвалж нь хаа байгаа юм, баталгаатай юм уу энэ тэр гэж битгий хуцаад байгаарай. Сурвалж нь "Moody’s” гэж би дээр дурдсан. Би зүгээр л "мэдээлэл нэхэж” байдаг алхаг залхуу, хэт сониуч атлаа юу ч хийдэггүй усан тэнэгүүдэд заавал "байцаагдаж”, "тайлагнаж” байх албагүй…
Коксждог нүүрсний үнэ буурсан нь дэлхийн коксждог нүүрсний үндсэн хэрэглэгч болсон хятадын эдийн засгийн өсөлт буурсантай холбоотойгоос гадна дэлхийн эдийн эдийн засаг дахь нийтлэг таагүй байдалтай холбоотой юм.
Хэдийгээр
Хятадын засгийн Газар коксждог нүүрсний нийлүүлэлтийн үзүүлэлтийг
багасгах, эрэлт нийлүүлэлтийн зохих тэнцвэрийг хангахыг эрмэлзэж байгаа
боловч 2016 он хүртэл нүүрсний үнэ эрс өсч чадахгүй юм.
Нөгөө
талаас, далайн тээврээр дэлхийн коксждог нүүрсний 50%-ийг хангадаг
австралийн компаниуд нийлүүлэлтээ багасгахыг хичээхгүй байгаа нь үнэ
дахин сэргэх боломжийг хязгаарлаж байна.
Ямар ч тохиолдолд Монголын коксждог нүүрс цаашдаа австралийн нүүрсийг хятадын зах зээлээс шахан гаргах болно.Хятадад Монголын нүүрс нэлээд шалтгааны улмаас ашигтай байгаа юм.
Хятадын
зах зээл дээр эрэлт нь өсөхөөс нааш коксждог нүүрсний үнэ дахин сэргэх
боломж байхгүй шахам. Учир нь хятадын зах зээл дэлхийн бүх нүүрсний
60%-ийг эзэлдэг.
Ийм нөхцөл байдлын улмаас дэлхийн томоохон
компаниуд, түүний дотор "Arch Coal”, "Alpha natural Resources”, "Walter
Energy” болон бусад компаниуд санхүүгийн хүндрэлд ороод байна…
Монголын хувьд гэвэл тухайн асуудлаар австралийн экспортлогчдыг мэдэгдэхүйц шахаж чадсан хэдий
ч ложистик гэсэн өөр асуудалтай тулгараад байна. Монголд дэлхийд
томоохонд орох коксждог нүүрсний ордын нэг болох "Таван Толгойн” орд
байдаг ба түүний нөөц нь ойролцоогоор 2,6 миллиард тонн юм. Мэргэжилтнүүдийн үзэж байгаагаар олборлолтын жилийн хэмжээг 5 сая тонн хүргэн ихэсгэж болох ба чингэхдээ энэ бүх нүүрс хятадын зах зээлд зориулагдах юм.
Гэхдээ
энэ орд газрын экспортын бодит чадавхи нь (потенциал) төмөр замын
нэвтрүүлэх чадвараар тодорхойлогдох юм. Дэлхийн банкны үнэлгээгээр
тээврийн энэ коридорыг өргөтгөхөд шаардагдах хөрөнгө оруулалтыг
олборлолтын боломжит хэмжээ нь бүрэн нөхөж чадна.
Ямар ч
тохиолдолд Монголын коксждог нүүрс цаашдаа австралийн нүүрсийг хятадын
зах зээлээс шахан гаргах болно. Хятадад Монголын нүүрс нэлээд шалтгааны
улмаас ашигтай байгаа юм.
Монголд бас нэг экспортын чиглэл бий болов. Энэтхэгийн ган хайлуулах төрийн "SAIL” компани Монголд төмрийн хүдэр, коксждог нүүрс олборлохоос гадна ган хайлуулах үйлдвэр барих боломж хайж байна. Гэхдээ "SAIL” Энэтхэг рүү экспортоо яаж хийх асуудал одоохондо ойлгомжгүй байгаа юм.
"Таван
Толгойн” ордын оператор "Energy Resources” оросын "Evraz” групп, улмаар
оросын төмөр зам (РЖД)-тай гэрээ байгуулан Монголын нүүрсийг Оросоор
дамжуулан цааш нь далайн замаар Зүүн-Өмнөд Азийн орнуудад гаргах
ложистик хэлхээний талаар ярилцсан байна.
Судлаач Х.Д.Ганхуяг.