- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
Хоёр настай хүүхдээр морь унуулж уралдуулсан эцгийг 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээ
2018 оны тавдугаар сарын 18-нд Дорнод аймгийн Баянтүмэн сумын нэгэн малчин зээ хүүгийнхээ үсний найрыг хийхдээ бэсрэг хурдан морины уралдаан зохион байгуулж энэ үеэр нь найранд ирсэн нэгэн зочин хоёр настай хүүгээ морин дээр хүлж уралдуулсан мэдээлэл гараад байгаа билээ.
Энэ талаар Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газрын холбогдох байцаагчаас мэдээлэл авахад "Найран дээр ирсэн айлын мал хариулдаг нэгэн залуу хоёр настай хүүгээ өөрийн хонины мориндоо мордуулж уралдуулсан хэрэг гарсан нь үнэн. Бид энэ талаар мэдээлэл авангуутаа тавдугаар сарын 20-ны өдөр гэр бүлийнхэн болон бусад холбогдох хүмүүстэй уулзаж мэдээлэл авсан. Мөн хүүгийн биеийн байдалд үзлэг хийсэн. Үзлэгээр хүүхдийн биеийн байдал хэвийн байгаа нь тогтоогдсон. Гэхдээ залуу гэр бүлд хүүхдэд учирч болох байсан эрсдэлийн талаар зөвлөмж өгсөн бөгөөд энэ нь хууль зөрчсөн үйлдэл болохыг тайлбарласан. Хүүхдийн эцэг энэхүү явдалд их харамсаж, гэмшиж байгаагаа илэрхийлж бидэнтэй удаа дараа уулзаж зөвлөгөө авсан" гэлээ.
Улмаар Зөрчлийн тухай хуулийн дагуу хоёр настай хүүгийн эцгийг торгож шийтгэсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 6.3.2-т "Хүүхдийг бусад хэлбэрээр хууль бусаар нэрийг нь барьж, ашиг олох, эрүүл мэнд, амь нас, нэр хүндэд нь харшлах, эсхүл аюул учруулах тоглоом, наадамд оролцуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасан байдаг.
Тиймээс ч тухайн эцгийг аймгийн Цагдаагийн газраас 100 хүртэл мянган төгрөгөөр торгожээ.
Түүнчлэн хурдан морины уралдааныг зургаадугаар сарын 1-н хүртэл зохион байгуулахыг хориглосон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн айлд зохих шийтгэлийг оногдуулж байгаа талаар Дорнод аймгийн Гэр бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн газар мэдээллээ.