Б.Наранхүү: Хууль батлахаас илүү ГАДААДАД судалгаа хийх нь чухал

🕔 2018/06/15 17:08

Б.Наранхүү: Хууль батлахаас илүү ГАДААДАД судалгаа хийх нь чухал

УИХ-ын чуулгаын хуралдаанаар Д.Гантулгын бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Мөн УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, гишүүдийн ирц, идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилго бүхий хуулийн төслийг хэлэлцсэн юм.

Энэ хуралдаанд АН-ын Б.Наранхүү гишүүн суусан нь сонин байв. Дэгийн тухай хуулийн төсөлтэй холбоотойгоор түүнээс асуухад "Чуулганаар бандааш, лебчик, ирц ярих нь чухал биш. Энэ улс орныг хөгжүүлээрэй гэж МАН-д 65 суудал өгсөн. Үндсэн ажлаа л хийх ёстой.

Чуулганаар УИХ-ын гишүүдийн ирцийн тухай хуулйин төсөл хэлэлцэгдэж байна. Та үүнд ямар саналтай байна вэ?

-Ирц тийм чухал биш. Улс орноо хөгжүүлье гэсэн сэтгэл байх нь чухал. Нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Энэ байшинд хууль батлаад суухаас илүүтэй тойрог хороо, сум орон нутаг, гадаад дотоод явж, улс орны хөгжлөө ярьсан нь дээр шүү дээ.

Та чуулганы хураралдаанд суугаагйү хугацаандаа хаагуур юу хйидэг юм бэ?

Би гадаадад судалгааны ажлаар явж байгаа. Нутагтаа  ч очино хэмээн хариуллаа.

Зарим хэвлэлээр Б.Наранхүүд зориулсан хууль батлах гэж байна хэмээн ярьж байна. Учир ньтэрбээр УИХ-ын чуулганы хуралдааныг тасалсан үзүүлэлтээрээ ангийнханыгаа тэргүүлж байгаа юм. Түүнд зориулсан хууль нь МАН-ын бүлгийн ахлагч Д.Хаянхярваа, С.Бямбацогт нарын санаачилсан дэгийн тухай хууль билээ.

Сэтгүүлч:З.Батхуяг

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!