Б.Наранхүү чуулган тасалсан үзүүлэлтээрээ "Бүх цаг үеийг тэргүүлж" байна

🕔 2018/02/22 18:47

Б.Наранхүү чуулган тасалсан үзүүлэлтээрээ "Бүх цаг үеийг тэргүүлж" байна

 

Монгол улсын УИХ өнгөрсөн намрын чуулганыхаа ажлыг дүгнэж байна. Намрын чуулганы хуралдаан 39 удаа болж.

Эдгээр чуулганаас УИХ-ын гишүүн Б.Наранхүү 34 удаагийнхад нь суугаагүй байна. Ингэхдээ есөн удаа чөлөө авсан бол 25 нь ямар ч шалтгаангүй тасалжээ.

Түүний энэ үзүүлэлт нөгөө "бүх цаг үеийн тэргүүн үзүүлэлт" гэгч л болж /Сагсан болон хөлбөмбөгт олон гоол, дамжуулалт, хаалт хийсэн тамирчдыг ийн шалгаруулдаг/.

Тэгвэл Дундговь аймгийг төлөөлөн УИХ-д сонгогдсон Б.Наранхүүгийн хувьд чуулган таслалтаараа бүх цаг үеийг тэргүүлж байгаа гэсэн үг. Түүнээс өмнө 2004-2008 онд УИХ-д сууж байсан "Симба" Ц.Батаа нэг иймэрхүү үзүүлэлттэй байсан байх.

Мөн 1996-2000 онд АХЭ-ийн нэгэн гишүүн ажлынхаа чөлөө заваар УИХ-ын чуулгандаа сууж байна гэж гайхуулж байсан юмдаг.

Б.Наранхүүгийн хувьд УИХ-ын чуулганд хүрэлцэн ирэхдээ Засгийн газар огцрох, томилогдох, Б.Хурцыг БНСУ-д Элчин сайдаар томилох, эсэх гэх мэтэд л суусан.

Уг нь түүнийг УИХ-ын чуулганы хуралдаанд суудаггүй хэмээх үндэслэлээр эргүүлэн татуулахаар хуульч 3 залуу Үндсэн хуулийн цэцэд хандсан. Гэвч Үндсэн хуулийн Цэц уг асуудлыг шийдэхдээ Б.Наранхүүг эгүүлэн татах үндэслэлгүй хэмээн үзсэн юм. УИХ дахь АН-ын бүлэг уг нь 9 гишүүнтэй ч Б.Наранхүүг бүлгийнхээ хуралд морилохыг харсан хүн ховор гэх.

Харин Б.Наранхүү болон түүн шиг чуулгандаа сууж үндсэн ажлаа хийдэггүй нөхдүүдийг эргүүлэн татаж байх боломжтой болохоор УИХ-ын Дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн баригдаад байгаа. Уг хуулийн төслийг хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх хүлээлт ч байгаа юм.

И.Болд

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!