ТЕРРОРИСТ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ШИЙТГЭЛ НОГДУУЛЖЭЭ

🕔 2018/06/08 15:16
РАБАТ. /Синьхуа/. Марокко улсын террорист хэргийн шүүхээс терроризмтой холбоотой гэмт хэрэг үйлдсэн 11 хүнд 6-20 жил шоронд хорих ял ногдуулсан тухай "Синьхуа” агентлаг мэдээлэв.

ТЕРРОРИСТ ГЭМТ ХЭРЭГТНҮҮДЭД ШИЙТГЭЛ НОГДУУЛЖЭЭ

Өнгөрсөн онд Марокко улсын хойд хэсэгт орших Танжиер болон Мекнес зэрэг хотод явуулсан цагдаагийн тусгай ажиллагааны үеэр дээрх гэмт хэрэгтнүүдийг баривчилсан байна.

Уг гэмт хэрэгтнүүдийг террорист бүлгэм байгуулсан, терроризмыг дэмжсэн хийгээд олон нийтэд сурталчилсан хэргээр ялласан бөгөөд тэдгээрийн хоёрт нь 20 жил, долоод нь 15 жил, үлдсэн хоёрт нь 6 жил шоронд хорих ялыг тус тус оноосон аж.
Э.Хулан
http://www.montsame.mn/read/92261

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!