Энгийн алхмаар МӨНХИЙН ЗАЛУУ харагдах арга

🕔 2018/05/15 12:54

Энгийн алхмаар МӨНХИЙН ЗАЛУУ харагдах арга

Мөнхийн залуугаараа харагдах энгийн алхмуудын талаар "www.wikihow.com” сайт мэдээлжээ.

 

Нимбэгтэй ус

 

 

Та өглөө нимбэгтэй ус ууж заншаарай. Нимбэгтэй ус өтгөнийг гадагшлуулахаас гадна таны арьсыг цайруулах увидастай. Мөн арьсыг толигор болгодог.

 

Мөс

 

 

Долоо хоногт 1-2 удаа мөсөөр нүүрэндээ иллэг хийгээрэй. Мөс таны нүүрэнд үрчлээ үүсэхээс хамгаална.

 

Ногооны салат

 

 

Эрүүл хооллолт таны жинг барихаас гадна эрч хүчтэй болгоно.

 

Шүдний утас

 

 

Шүдээ шүдний оогоор угаахаас гадна шүдний зориулалтын утас хэрэглээрэй. Энэхүү утас сойз хүрэхгүй байгаа газар хүрч, улмаар амны хөндийг сайтар цэвэрлэх болно.

 

Жимс

 

 

Жимс байнга хэрэглэх нь та заавал нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхгүйгээр амин дэмээ нөхөхөд тусална.

 

Хүйтэн шүршүүр

 

 

Хүйтэн шүршүүр таны арьсыг чангалж, залуужуулна.

 

Чавга, хушга

 

 

Эдгээр  бүтээгдэхүүн танд эрч хүч бэлэглэхээс гадна гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах болно.

 

Тархиа байнга хөгжүүлэх

 

 

Байнга ном сэтгүүл уншиж тархиа үргэлж хөгжүүлж байгаарай.

 

Б.Дэлгэрцэцэг

http://www.shuud.mn/a/496844

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!