- ***Эрдэнэс таван толгой ХК-ны хувьцааны дансыг Анужин төвийн 1 давхарт байрлаж буй "Гүүдсек" ҮЦК нээн иргэдэд үйлчилж байна. Утас: 80596484***
- ***Нүүдлийн сууц Вагончиг захиалгаар хийж байна. Ирж vзвэл Малчин-3-2-т. Утас: 89259894: 89168699***
- *** Зоогт байрлалтай, гэрчилгээтэй, хоосон хашаа зарна. Утас: 86702557***
- ***Дэлгэрхангай плаза"-гийн 2 давхарт бичиг хэрэг, бэлэг дурсгалын тасагт шинэ бараа ирлээ. Утас: 88932029***
- ***"Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга"-ын уран бүтээлчдийн "БИД МАРТАХГҮЙ" тоглолт 2019.03.11-ний 19.00 цагт тоглоно. Билетын касс: 88176565, 70592393***
- ***МХС ХХК-ийн үйлчилгээнд элдэв\Шилэн кабель, худаг, сувагчлалд халдах, хулгайлах\ зөрчил илэрсэн тохиолдолд 70593876, 70593701, 89025901, 95955901 дугаарын утсанд мэдэгдэнэ үү? МХС ХХК-ийн Дундговь аймгийн газар***
- ***Яаралттай малчин ажилд авна. Утас: 98124990***
- *** Фургон машин болон мотор зарна. Утас: 88655983***
- ***Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ 12000т: хаяг: Мандалын2-13-т. Утас:88598788 хүргэлт 5аас дээш үнэгүй***
- ***Таксиний эрхтэй Матиз зарна. Утас: 88268401***
- ***1-2 өрөө байр яаралтай түрээслэж сууна. Утас: 89999101***
- ***Аймгийн төвд гал тогоо нь тусдаа нэг өрөө байр яаралтай зарна. Утас: 98209590, 99109518***
- +**Цэцийн шигшсэн нүүрс шуудайгаар зарж байна. Үнэ12000 т хаяг: Мандалын2-13т утас: 88598788 хүргэлт 5-аас дээш үнэгүй***
- ***Аргал, хѳрзөн авна. Утас. 85112290, 86575714***
- ***Түлшний мод байнга хөрөөдөж байна. Гагнуур хийнэ. Хайч хутга ирлэнэ. 3*4 харьцаатай шинээр барьсан ,орос төмөртэй амбаар зарна. Үхрийн аргал машинаар (пронтер) зарна. Утас: 88593484. 85753484***
- ***Спорт заалны урд талын 10-р байранд 53,4м2 3 өрөө дулаахан байр зарна. Утас: 89051878***
- ***Арьс элддэг машин авна. Утас: 99966637***
- ***Хашаа, байшин авна. Утас:80080815 1***
- ***Малын хороо, байшин сууц барих төмөр замын дэр мод зарна. Аймагт. ( 2метр70см урттай 28см өргөн 20см зузаантай ) Утас: 80110609***
- ***Нисэхийн баруун талд гэрчилгээтэй 5 айлын газар зарна. Утас: 89909061***
АМЬД МОДЫГ БУЛШИРСААР БАЙХ УУ ГАНТӨМӨР ДАРГАА
"Амьд модны бизнес”-ийн цаана…
Улаанбаатар хотын утаа, тоосжилт, агаарын бохирдол хэвийн хэмжээнээс хэд дахин давсан үзүүлэлттэй байгааг хаа хаанаа ярьсаар хэдэн оныг ардаа орхилоо .Энэ асуудлаас гарах шийдлүүдийн нэг нь их хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх явдал юм. Гэтэл Улаанбаатарын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх нэрийн дор "амьд модны бизнес” цэцэглэсээр удаж байна.
Эх орныхоо хаа нэгтээ хөрсөө сонгож, үндэсээ дэлгэрүүлсэн ой модод байх ёстой газраа олон зуун жилийг элээсэн ч нэг л өглөө үндсээрээ ховх татагдан Улаанбаатар хотод өнгө нэмэхээр хэдэн мянгаараа тээвэрлэгдэн ирж байна.Үр дүн нь түлээний модонд ачигдсаар....
Улаанбаатар хотод 2007 оноос эхлэн ойгооснарс модыг шилжүүлэн суулгах ажил эхэлжээ. Гэтэл 2007 оноос хойш 10 жилийн хугацаанд нийслэлийн 6 дүүрэг, Налайх, ИААНБ-ын хашаанд ойгоос Нарс модыг шилжүүлэн суулгасан боловч 90 хувь нь ургах чадваргүй болсон эмгэнэлт мэдээ байна. Нэг дүүрэгт гэхэд гурав дахь удаагийн давталт явагдаж байгаа аж. Өөрөөр хэлбэл өмнө нь суулгасан мод нь ургаагүй тул дахин суулгасаар гурав дахь удаагийн давтан суулгалт..... Тэгэхээр өмнөх суулгасан мод хаачдаг вэ. Өмнө нь суулгаад ургаагүй үхэж, хатсан модыг шөнийн цагаар авч, өөр мод оронд нь суулгадаг ч урьдын адил 2-4 жил хүрэхгүй хугацаанд үхэж эхэлдэг байна. Энэ талаар мэргэжлийн хүмүүс нь тухайн үеийн Ойн газрын дарга байсан Тунгалагт хандаж байсан боловч арга хэмжээ аваагүй өдий хүрсэн байна.
Нийтийн эзэмшлийн зам, талбайд уулнаас шилжүүлэн тарьсан мод Сөүлийн гудамж, Энхтайваны гүүрний урд хэсгийн нийтийн эзэмшлийн зам талбай, "Гранд плаза”-гийн өмнө бас бий. Сөүлийн гудамжны дагуу 2012 онд тарьсан нарснуудыг 100 хувийн ургалттай, сайн жишээ гэж хотын ерөнхий дендрологич асан Б.Чимид гуай хэдэн жилийн өмнө хэлж байсныг санаж байна. Гэтэл Гандангийн урд цэцэрлэгийн нүцгэн моддоос ялгаагүй болсон байна.
Ойгоос мод шилжүүлэн суулгах тухай тендер Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас зарлагддаг. Тендерт "Тод газар” зэрэг 2-3 компани л сонгогддог. Тус компаниуд нь нэг модыг орон нутгаас 5000-10000 төгрөгөөр авдаг ба Улаанбаартарт 380 000- 500 000 төгрөгөөр зардаг байна.
Ямар ч төрлийн тендер шалгаруулалт тухайн ААН-ийн урд нь хийсэн ажил нь үр дүнгүй бол дахин тендерт оролцуулдаггүй. Гэтэл "Тод газар” ХХК эсрэгээрээ...авсаар...булшилсаар......дахиад 2018 онд авсан.
2007 оноос ойгоос шилжүүлэн суулгасан нарс модүр дүнгүй жишээ нүдэн дээр хаа сайгүй байхад дахиад мөнгө "хийсгэхээр” тендер зарлаж буйг чухам юу гэж ойлгох вэ. Гантөмөр даргаа... Түүнчлэн ойгоос нарс шилжүүлэн суулгах ажил жил бүр өссөөр 2015, 2016, 2017 онд гэхэд 6000 орчим мод шинээр авчирч суулгасан.
Эдгээр моднууд жишээлбэл Хан Уул дүүрэгт таригдсан 1000 машины зогсоол, зам дагуу таригдсан моднууд ч бас шарлаад, шилмүүс нь унаад хатаж эхэлсэн байна. Мөн Төрийн ордны зүүн баруун 2 талаар тарьсан өтгөн саглагар шилмүүстэй, мөнх ногоон нарс нийслэлийн үзэмжинд сүр жавхаа нэмээд хачин гоё харагдаж байсан ч эхнээсээ үхэж эхэлж байна.
Ер нь ойгоос мод шилжүүлэн суулгах нэрийн дор бизнес явагдаж байгааг хаа хаанаа мэдэж байгаа ч мэдээгүй юм шиг өнгөрдөг нь харамсалтэй. Хэсэг бүлэг хүмүүс модоор ингэж мөнгө хийгээд байх боломжтой юм байна гэдгийг ойлгоод модны бизнес хараа хяналтгүй цэцэглэж эхэлсэн. Үүний цаана байгаль орчинд асар их хор хохирол явагдаж байна.
Манайд жил болгоны 5 сарын 12-нд нийтээр мод тарьдаг өдөр. Тэгвэл энэхүү ойгоос мод шилжүүлэн суулгах ажил энэ жил мөн дахин давтагдах гэж байна.
Иймд холбогдох албан тушаалтан, байгууллагуудаас нарс мод шилжүүлэн суулгах ажлыг зогсоож, нарс модонд тооллого хийж дүгнэлт гаргах хэрэгтэй байна.
Байгаль орчны Хяналтын Улсын ахлах байцаагч Г.Цэцэгдэлгэрээсэнэ талаар тодруулахад:
-Манайд хэзээнээс мод шилжүүлэн суулгах ажил эхэлсэн бэ. Нийт хичнээн мод авчирч суулгасан гэх тоо баримт байдаг вэ?
-1991 оноос хууль бус мод бэлтгэл газар авч байсан. 2000 он гараад ойгоос нарс мод шилжүүлэн суулгаж эхэлсэн. 2007 онд баруун 4-н замаас Гандан хүртэл тарьсан нарс модыг шалгахад хангалтгүй байсан тул энэ талаар тухай үеийн Ойн газарт ажлын хэсэг гарган тооллолго хийх талаар хүсэлт гаргасан. Үүний дагуу ажлын хэсэг гарган шалгалт хийсэн. Эдгээр тарьсан моднууд нь амьдрах чадваргүй 45 хувьтай байна гэсэн дүгнэлтийг би өөрөө гаргаж өгч байсан чүрдүнд хүрээгүй.
Ганданд тарьсан 100-гаад модноос нэг ч мод ургаагүй. Хөрөөдсөн модны ёзоор л байгаа. Яагаад хөрөөдсөн гэхээр тэр модод бүгд ургаагүй. Тэр хавийн айлын түлшинд очсон байх.
-Ойгоос мод шилжүүлэн суулгах нь тухайн байгаль орчиндоо хор хөнөөлтэй юу. Нөхөн сэргээлт хийдэг болов уу.
-Шилмүүст төрлийн модны үндэсний системийг, ялангуяа гол үндсийг гэмтээвэл амьдрах чадваргүй болдог. Байгалийн жамаараа ургасан том моддын үндсийг гэмтээхгүй ухаж авах нэн түвэгтэй. Том тогоолж ухна, тийм хэмжээний нүх үлдэнэ. Шим тэжээлт хөрс алдагдана, хөрсний цэвдэгт нөлөөлнө, эргэн тойрны моддын үндсийг гэмтээнэ, ингээд тэр хавийн модод хэсэг хэсгээрээ хатаж үхдэг. Ууланд ийм л гамшиг үлддэг. Харин хотод авчирч тарьсан мод гурав дөрвөн жил өөртөө хуримтлуулсан шим тэжээлээр амьдарсаар хатаж үхдэг.
Ойн тухай хуулийн 30.2. д Иргэн, ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, байгууллага огтолсон нэг модны оронд арав буюу түүнээс дээш тарьц суулгацыг ойд тарьж ургуулж, улсын ойн санд хүлээлгэж өгнө гэсэн хуулийн зохицуулалт бий.
Дархан, Хэнтий, Булган, Сэлэнгээс Ойд нөхөн сэргээлт огт хийгдээгүй мэдээ бий.
-Модыг шилжүүлэн суулгахад улирал нөлөөлөх байх. Тохиромжтой сар, улирал нь яг хэдийгээр байх вэ.
-Эрс тэс уур амьсгалтай манай орны хувьд 5,10 сард тохиромжтой. Гэтэл өвөл зунгүй ойгоос шилжүүлэн суулгадаг.
-Ургалт ямар байна ямар шалтган байна вэ
-Монгол улсын ойн нөөц 8 хувь гэж судлаачид үздэг. Гэтэл нарсмоддыг хотод шилжүүлэн суулгаад үхүүлээд байвал нөгөө ойн нөөц маань жил ирэх тусам багасна гэсэн үг. Улаанбаатарт гацуур болон хар мод сайн ургадаг, нарс модургахгүй байна. Ургахүй байгаашалтгаан нь Тээвэрлэлт,тарилт, технологи, арчлалт, хөрс, хотын дуу чимээ, агаарын бохирдол зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалж байгаа болов уу. Энд Ойн Эрдэмтэн докторуудын шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт хэрэгтэй.
2007-2014 онуудад нийслэлийн зургаан дүүрэгт тарьсан нарс мод ургаагүй.. 2015,2016 оноос хойш тарьсан моднууд ихэнх нь хатаад эхэлсэн байна. Учир нь Нарс уулын ар хажуу, сүүдэрлэг, цэвдэгт хөрсөнд ургадаг онцлогтой мод.
-Хууль эрх зүйн орчин нь ямар байдаг вэ?
-Ойн тухай хуулийн 29.1.8-д тусгасан байгалийн ойгоос зулзаган модыг эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр суулгах тухай юм. Гэвч энэ нь зөвхөн зулзаган буюу жижиг моддыг шилжүүлэн суулгахтай холбоотой эрх зүйнзохицуулалт юм. Өөрөөр хэлбэл байгалийн ойгоос том хэмжээний амьд мод шилжүүлэн суулгах талаар тусгасан эрх зүйн зохицуулалт байхгүй, мөн шилжүүлэн суулгах ажлыг гүйцэтгэх стандарт, норм, норматив байхгүй.
-Хятадаас их хэмжээгээр мод оруулж ирж зардаг гэсэн. Энэ талаар?
-Ойн тухай хуулинд судалгаа шинжилгээний зориулалтаар бага хэмжээгээр оруулж ирэхийг зөвшөөрдөг. Гэтэл сүүлийн үед бизнесийн зориулалтаар их хэмжээгээр оруулж ирж байна. Та нар санаж байгаа байх. Нэг хэсэг шургааг шиг ёрдгор цагаан моднууд их хэмжээгээр тарьсан байсан. Зарим нь үндэс нь дээшээ харсан юм шиг гээд л хүмүүс ярьдаг байсан. Энэ моднууд бүгд ургаагүй..
Манайхансүүлийн үед маш их мод тарьдаг болсон. Ойн мэргэжлийн байгууллага болон иргэдэд төрөл бүрийн модны нөөц их бий. Монгол хөрсөнд үрээр тарьж нутагшуулсан мод сайн ургана.
Гаднаас экспортоор оруулж ирэх нь маш их эрсдэлтэй. Харь ургамлаар дамжин хорхой шавьж, мэрэгч орж ирснээр хөрсний доройтол үүсэх эрсдэл өндөр.
ЭХ СУРВАЛЖ: FACT.MN
У.БАТМАНДАХ
1000 машины зогсоолд тарьсан модод хатаад эхэлжээ
Ганданд тарьсан модод бүгд үхээд түлээний модонд явсан байдал
Төрийн ордны баруун талд тарьсан модод үхэж эхэлжээ
ЧД-ийн 19р хороо. Цэцэрлэгт хүрээлэн. 2016 онд тарьсан ч бүх моднууд нь үхжээ
Хуучин АН-ын байрны урд тарьсан мод бшгд "борц” болсон байдал