Сайхан мэдээ: Дундговь аймгийн цагдаагийн алба хаагч нярай хүүхэд аварчээ

🕔 2017/04/05 14:48

 

Гуравдугаар сарын 30-ны өдрийн 08 цаг 25 минутанд Дундговь аймаг дахь Цагдаагийн газрын утсанд иргэн М-ээс "Жорлонд хүн төрөөд хүүхдээ жорлонд унагасан байна" гэсэн дуудлага мэдээлэл ирсэн байна. Тус дуудлагын дагуу мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадорж тухайн газарт шуурхай очиж түргэн тусламж болон онцгой байдлын аврах бүрэлдэхүүн ирэхийг хүлээж хугацаа алдвал нярай хүүхдийн амь нас хохирч болзошгүй нөхцөл байдлыг үнэлэн жорлонгийн гишгүүр модыг трубагаар хөшиж авч, нүх рүү орж жорлонд унасан нярай хүүхдийг гаргаж, амь насыг нь аварч, яаралтай түргэн тусламжийн эмч нарт хүлээлгэн өгсөн гавъяатай үйлс бүтээжээ.

 

Одоо эх, нярай хүүхэд эсэн мэнд Нэгдсэн эмнэлгийн "Төрөх" тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Гавьяатай үйлс бүтээсэн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Б.Даваадоржид баяр хүргэж, ажилд нь амжилт хүсье.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!