Эх орноосоо дайжигсад.,шинэ эзэн нь цагаачид байх уу?

🕔 2018/03/28 14:41

Эх орноосоо дайжигсад.,шинэ эзэн нь цагаачид байх уу?

 

Саяхан нэгэн статистик тоо баримт олж хараад дотор харлах шиг боллоо. Монгол эх орон маань хэн гэгч, ямар хүмүүсээр удирдуулаад, хаашаа зүглээд байна вэ??
"Танд гадаадад ажиллаж амьдрах боломж гарвал явах уу? Тийм бол ямар шалтгаантай вэ?" гэсэн асуулгыг 21-48 буюу ид насны 100 хүнээс асуусан байх юм. Санал асуулгад оролцсон хүмүүсийн 79 хувь нь "ТИЙМ" гэж хариулсан гээд бод доо.

Энэ асуулгад 46 эрэгтэй, 54 эмэгтэй хүн оролцсоноос дээд боловсролтой 37, бүрэн дунд 51, тусгай дунд боловсролтой 12 иргэн байжээ. Харин "ТИЙМ" гэсэн хариулт өгсөн хүмүүсийн шалтгааныг сонсоод би лав тэднийг буруутгаж чадаагүйгээ хүлээх хэрэгтэй. Тэдний 86% нь "Монголд хөдөлмөрийн үнэлэмж муу" гэсэн шалтгаан хэлсэн бол 72% нь "Боловсрол, эрүүл мэндийн тогтолцооны гажуудал бухимдал төрүүлдэг" гэж хариулжээ.

"Хүрээлэн буй орчны бохирдол" гэж 68% нь хариулсан бол "Амьдрал одоогийнхоос сайжирна гэдэгт итгэдэггүй" гэж 59% нь хариулжээ. Энэ бол монгол хүн Монгол Улсдаа, тодруулж хэлвэл эрх баригчид, Засгийн газарт итгэх итгэлээ алдсаныг харуулж буй тод жишээ гэж болох нь. Харин энэхүү бичвэрийг уншиж буй Монгол Улсын иргэн танд гадаадад ажиллаж амьдрах боломж гарвал явах уу? Тийм бол яагаад? 
Төв Азийн цээжинд орших эх оронд маань цагаачид эзэн сууж, сайн сайхныг нь хүртэх үү? Юуг өөрчилж бид хөгжлийн замдаа орох вэ?

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!