ФРАНЦЫН УРАН ГУЛГАГЧИЙН ХӨХ НЬ ИЛ ГАРЧ, САНДАРГАЖЭЭ

🕔 2018/02/20 11:18

ФРАНЦЫН УРАН ГУЛГАГЧИЙН ХӨХ НЬ ИЛ ГАРЧ, САНДАРГАЖЭЭ

 

Пёнчаны Олимпийн наадмын үеэр Францын уран гулгагч Габриэла Пападакист нэгэн таагүй зүйл тохиолджээ. Тэрбээр үзүүлбэрээ үзүүлж байх үеэр даашинз нь доошилж, хөхийг нь ил гаргасан байна. Гэсэн хэдий ч бүсгүй хамтрагч Гийом Сизеронтойгоо үзүүлбэрээ бүрэн үзүүлж дуусчээ.

Пападакис энэ явдал маш их ичиж, Пёнчаны хамгийн аймшигтай мөч байсан гэдгээ хүлээжээ. Тэрбээр "Миний хувцас задарчихсан. Үнэхээр хүнд байсан. Ийм зүйл надад анх удаа тохиож байна. Гэсэн ч би тайван байхыг хичээж, ямар ч сандралгүйгээр хөтөлбөрөө дуусгахыг хүссэн. Миний хамгийн аймшигт явдал Олимпод болж өндөрлөлөө. Би маш их залбирч байлаа. Миний чадах зүйл л тэр байсан” хэмээжээ.

Францын хос 81,93 оноо авч, хоёрдугаар байрт орсон байна. Харин нэгдүгээр байрт Канадын дуэт Тесса Вирчу, Скотт Моир нар 83,67 оноотойгоор бичигджээ. Тэгвэл гуравдугаарт Америкийн тамирчин Мэдисон Хаббелл, Закари Донохью 77,75 оноогоор оржээ.

Ardchilal.mn

http://ardchilal.mn/27028.html

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!