Хөөрөг зөрүүлэн мэндлэх ёсон
Цагаан сар бол Монгол түмний хүндэтгэл бахархлын их баяр байдаг. Энэхүү баяраар Монголчууд эхлээд ахмад настнуудынхаа амарыг эрж золгож мэндэлчхээд суудалд сууж хөөргөө зөрүүлж
-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу?
-Таны бие лагшин тунгалаг уу?
-Даага далантай, бяруу булчинтай, Сүрэг мал онд мэнд тарган тавтай оров уу?
хэмээн хөөргөө харилцан солилцож тамхилж мэндээ мэдэлцдэг.
Монголын ард түмэн хөөрөг, гаанс эд өлгийн дурсгалт үнэт зүйлийг хэрэглэн эрт дээр үеэс өнөө үе хүртэл сайн сайхан санааг асууж амар мэндээ мэдэлцэж хөөрөг зөрүүлэн тамхилж ирсэн заншилтай. Мэндлэх гэдэг бол хүндлэх болон ёс зүйт хүний сэтгэлээр элгэмсэг хандаж байгаагаа илэрхийлэх жинхэнэ Монгол үндэсний нэг илэрхийлэл юм. Монголчууд хөөргөөр тамхилахдаа ярилцаж ойлголцдог ар түмэн билээ.
Хөөрөг зөрүүлж мэндлэхдээ хөөрөгнийхөө толгойг султгаж тус тусынхаа хөөргөө алгандаа барьж бөөр бөөрөөр нь харилцан зөрүүлж золгодог. Хөөрөгтэй тамхийг авч хамартаа хүргэн үнэрлээд буцаан солилцдог. Энэ бол харилцан бие биенээ хүндэтгэсэн нөхөрсөг харилцааны илэрхийлэл болдог ажээ.
Монголчууд дунд ихэд дэлгэрсэн мэндчилгээний нэг хэлбэр нь хөөрөг солилцон мэндчилэх ёс юм. Хөөрөг солилцох ёс бол ирсэн угтсан бүгдээрээ эв найртай халуун дотноор бие биедээ хандаж буй дохио илрэл юм.
Ирсэн
зочин гэрт орж суусны дараа гэрийн эзэнтэй хөөргөөр тамхилах эртний
ёсыг баримтлан хөөрөг солилцон мэндэлдэг. Хөөргийг "Тамхилдаг заяатай
шар”, "Мэндийн шар”, "Мэнд сайхны тамхи” хэмээн нэрлэж эрэгтэйчүүд
биедээ авч аван тамхилж хөөрөг зөрүүлэн мэндчилдэг ёстой.
Монголчуудын
эртний уламжлалт хөөрөг солилцон тамхилах ёсыг хөөрөг зөрүүлэх, хөөрөг
тамхи барих, хөөрөг солилцох, хөөргөөр тамхилах гэх зэргээр нэрлэж
иржээ.
Мэндлэхдээ ахмад буюу төрийн хүндэт хүнд эхэлж мэндчилж тамхилна. Настан буурал, хүндэт зочныг суудлаа эзэлсний дараа дүүмэд хүн хөөргөө гараараа өргөн биеэ бага зэрэг мэхийсхийн барьдаг.
Нөгөө хүн ч энэ үед өөринхөө хөөргийг даалингаасаа гаргаж баруун гараараа өгөхөд дүүмэд хүн нь хоёр гараараа тосон авч хамартаа хүргээд буцааж бариад өөрийн хөөргийг авдаг байна. Ингэж солилцохдоо хөөрөгнөөхөө толгойг нь бага зэрэг султган нар зөв гурав эргүүлж, өөрөө нэг үнэрлээд гарддаг. Тэр нь чөлөөтөй харилцах санаа, харилцан ойлголцох, эв найртай явахын бэлгэдэл болдог байна. Хөөргийг авсан хүн тамхинаас зохих хэмжээгээр халбагадан татах буюу үнэрлээд хүлээн зөвшөөрч байгааг илтгэн илэрхийлдэг.
Хөөрөг солилцон мэндлэхдээ дээлийн товчоо тайлах буюу ханцуй шамлах, сугалдарлахыг цээрлэдэг.