Гарал үүслээ гээсэн хүмүүст зориулав

🕔 2018/02/01 14:11

Гарал үүслээ гээсэн хүмүүст зориулав

Малчид залхуу, жаргалтай, өвс тэжээлээ бэлдэхгүй төрөөр даалгадаг, тэр мал нь төрд хэрэггүй малчдын л өмч гэх сүү ууж мах иддэггүй #Болдко мэтийн олон хүмүүст зориулж хэдэн үг сараалья.
Хөдөөний амьдрал, суурингийн амьдрал 2 газар тэнгэр шиг ялгаатай.
Жишээ нь бороо, цас, халуун, хүйтэн, байгалийн хүнд хүчин зүйлийг суурингийн хүмүүс өнгөрөөж болно!
Харин малчид бол туулах л замтай хөлтэй, амьтай амьтан маллаж бга учраас тэр араатан жигүүртнээс өөр гатлахгүй Байгалын хүнд саад бартааг МАЛ, МАЛЧИН 2 л давдаг юм штээ. Ер нь бол малчны гарал үүсэлтэй хүн бүр л мэднэ дээ.

Харин мэдэхгүй бэлэн амар ярих та нөхөд хөдөөний өвлийн ганц өдрийг өнгөрүүлж чадахгүй чацага царайлж, нэрээ мартаж амьтан болно гэдэгт эргэлзэхгүй байна шүү БИ❗️

Найрлаж наадаж яваад хэзээ байхдаа суурингийн та нөхдөөр малаа маллуулав..? Хэзэа байхдаа та нөхдөөр тэжээл бордоогоо авахуулав..?Та нарыг цалингаа чамлаж, халамж горьдож, төсөв хулгайлж явахад чинь. Малчид уулын мухарт хөр цас хүйтэн жаварт дэрийгээд малтайгаа тулж явдаг юм штээ!

Яах уу цас зудтай хүнд үед тусламж хүсэх байна, тэр бүрт тусалдаг төр ч гэж байхгүй хаа удаж 5, 10 боодол өвс тэжээл нэг айлд онгодно тэр нь 5 өдрийн ч хачир болохгүй шүү дээ! Бодит юм яриа аа хүн ард минь!

Монголын 60 аад сая малыг Байгалын хүнд хүчрийг даван туулж МАЛЧИД л өдий өсгөж, өнөөдрийн ЗЭЭЛЭЭС өшөө орлогогүй болсон энэ улсыг мал аж ахуй л чирч өлсгөлөнд нэрвэгдчихгүй эдий дайтай явна шүү дээ!

Татвар төлдөггүй гэнэ малын хөлийн татвар гэж малчин бүр төлнө тоо толгойноос хамаараад, бууц ашигласан хүртэл!
Мах сүүгээ зүгээр өгсөнгүй гэнэ. Яагаад та нарт зүгээр өгөх ёстой гэж..? Суурингийн та нөхдийн хөдөлмөрлөж ч бай, амаа хөдөлгөж ч бай амь залгадаг мөнгөнөөс буяны байгуулаг шиг цацаад байдаг уу? Үгүй шүү дээ тэр худалдаа наймаа үйл ажилгаа эрхэлдэг нөхдүүд 1000 төгрөг ч алдахгүй гээд чичирдэг шүү дээ..! Тэгтэл малчид өгсөнгүй гээд гонгиноод бн уу..? Тэгдэггүй л байхгүй юу өгөж авахын ёсоо сайн дээдэлдэг хүмүүс малчид юм штээ.

Заза яриад байвал их зурагд нийцүүлж 1, 2 жишээ дурдъя идэр 9ийн 30, 40н хэмд шарны хамраас зүүгдээд, морин дээр өнжин мал туугаад, хөр цас хөлдүү газар хоноглоод явж үзээгүй бол дуугүй л байх нь боловсрол шүү дээ.

Гарал үүслээ гээсэн хүмүүст зориулав

 

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!