ДУНДГОВЬ –УС ОНӨҮГ- ЫН УУРЫН ЗУУХАНД ДОГОЛДОЛ ГАРСАН УЧИР ШАЛТГААН:

🕔 2018/01/19 18:35

Улаанбаатар хотын дулааны системийн инженерүүдийн гаргасан тооцооллын дагуу " Одкон холдинг” ХХК-аас HR 85J 2 ш халаалтын тогоог захиалан хийлгүүлж суурилуулсан байна. 
Улмаар тус тогоо нь төслийн хүчин чадалдаа хүрч ажиллахгүй, 6 удаа хагарч байнгын доголдол гарч иргэдийг хахир өвлийн хүйтэнд эсгий гутал, үстэй дээлтэй өвөлжүүлэхэд хүргэсэн байна. 
Оршин суугч иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу Ардчилсан нам холбогдох газруудад шаардлага хүргүүлсний эцэст " Ган-Илч” ХХК-аас J20 маркын тогоо, 22 квт-ийн насосыг бусад дагалдах хэрэгслийн хамт 69.2 сая төгрөгөөр худалдан авч суурилуулснаар халаалт хэвийн ажиллагаандаа орсон байна.

Асуулт: 1. Хүчин чадал хүрэлцэхгүй тогоог авч, төсвийн мөнгө үрэгдүүлсний хариуцлагыг хэн хариуцах вэ?
2. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин зутраасны нөхөн төлбөрийг хэн төлөх вэ? гэсэн асуултууд урган гарч байна даа...

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!