Палестины Усны нөөцийн IV хурал болов

🕔 2017/12/01 07:50
 
 Палестины Усны нөөцийн IV хурал болов

Саяхан Йордан голын баруун эргийн   Рамаллах хотноо Палестины Усны нөөцийн IV хурал болж өнгөрлөө. Палестин улс усны   хямралд ороод олон жил болжээ. Палестины хүн нэг бүрийн ахуй амьдралдаа хэрэглэх   ус хоногт ердөө 45 литр байгаа нь ДЭМБ-аас тогтоосон хүн бүр өдөрт 100 литр ус   хэрэглэх хэмжээнээс тун бага байгааг энэ оны 9-р сард нийтэлсэн статистик   тайланд тэмдэглэжээ. Энэ тухай ХОУР-гийн сэтгүүлч Яньшюй, Сүнь Линли нар мэдээлж   байна.

Палестины Усны нөөцийн IV хурал болов

Палестины Усны яамны сайд Мазен Гуним,   усны нөөцийн хурлын нээлтэд хэлсэн үгэндээ: "Палестины усны хямралын гол   шалтгаан бол Палестины усны нөөцийг Израйль улс хязгаарлаж буйд оршино” гэжээ.

Палестины Усны нөөцийн IV хурал болов

"Палестины усны нөөцийн 85 хувийг Израйль улс   хязгаарласны улмаас манай улсад ус ихээр дутагдаж буйг бид мэднэ. Энэ бол   эмгэнэлтэй бодит байдал. Энэ асуудлыг шийдэх учиг бол Израйльчууд Палестины   нутгийг эзэлсэн байдлыг эцэс болгох явдал юм. Газын зурваст байдал тун хэцүү,   тэнгисийн эрэг дагуу бүс нутгийн хөрсөн доорх усны 97 хувь нь хэрэглэхэд   зохисгүй байна. Газа дахь амьдрал их бэрхшээлтэй байна. Хөрсөн доорх ус төдийгүй   далайн усны бохирдол даамжирч, зарим газар усанд сэлэх аргагүй боллоо. Бид Газад   бохир ус ариутгах, далайн ус, хур борооны ус цэвэршүүлэх олон үйлдвэр байгуулж,   оршин суугчдыг ундны ус хангахаар төлөвлөж байна. Үүнийг зохицуулахын тулд,   Газад хоногт 5500 шоо метр далайн усыг цэвэршүүлэх хүчин чадал бүхий том оврын   үйлдвэр барих шаардлагатай. Үүний тулд бид нарны энергиэр цахилгаан гаргах станц   барьж, эрчим хүчээр хангахаар төлөвлөж байна. Газын усны дутагдалтай байдал 2019   оноос өөрчлөгдөнө хэмээн итгэж байна.”

Мазен Гуним: "Ослогийн хэлэлцээр”-ийн   40-р заалтад Палестин, Израйль хамтран усны нөөцийн комисс байгуулж, Йордан   голын баруун эргийн аливаа төсөлд баталгаа, зөвшөөрөл олгох ёстой гэж тогтоосон   байдаг. Гэтэл, Палестин нэг худаг ухах болгонд Израйлийн тал Йордан голын баруун   эрэг дэх оршин суух цэгт бас нэг худаг өрөмдөнө хэмээн Йзраилийн тал шахсан. Энэ   шаардлагаас Палестины тал татгалзсан. Мөн, Израйлийн тал гүний худаг өрөмдөж   болж байхад, Палестины тал худаг өрөмдөхөд тодорхой хязгаар тавьсан. Йордан   голын баруун эргийн Еврей оршин суугчдын цэгийн хөдөө аж ахуй, мал аж ахуй усаар   сайн хангагдсан байхад Палестины талын хөдөө аж ахуй, тариалан гандаж байна   хэмээн ярьж байлаа.

Ийм хүндрэлтэй байдалд Палестин зөвхөн   технологийн талаас арга зам сүвэгчлэх хэрэгтэй болжээ. Палестины Ус хангамжийн   үйлчилгээний байгууллагуудын холбооны гүйцэтгэх захирал Али Обех: "Усны инновац   технологи” бол энэ удаагийн хурлын гол сэдэв юм хэмээн   танилцуулжээ.

Палестины Усны нөөцийн IV хурал болов

"Ус ба эрчим хүчний харилцаа, ус   цэвэршүүлэхэд нано технологи ашиглах, ус хангамжийн сүлжээний элэгдлийг багасгах   технологи, ус цэвэршүүлэх, усыг цэвэрлэх явц дахь геологийн мэдээллийн системийн   хэрэглээ, усны хямралыг зохицуулах менежмент, усны нөөцийг тогтвортой хэрэглэх   стратегийн төлөвлөлтийн механизм, ус хангамжийн үйлчилгээний байгууллагын   үнэлгээ, хяналтын тогтолцоо зэрэг ус хангамжийн үйлчилгээний байгууллагууд, усны   нөөц, байгаль орчны салбарын бодлого тогтоогчдын хамт анхаарал тавьж буй олон   асуудлыг энэ хурлаар хэлэлцэнэ. Хурлын үеэр мөн үзэсгэлэн гаргаж, Палестины   болон дэлхийн бусад орны компаниудын үйлдвэрлэсэн усан хангамжийн систем, бохир   ус цэвэрлэх системийг ажиллуулах, хамгаалах шинэ бүтээгдэхүүн танилцуулж, усан   хангамжийн үйлчилгээний байгууллагад нүүрлэж буй бэрхшээлтэй асуудал, сорилтод   шинэ арга зам, зохицуулах төсөл санал болгох юм. Энэ нь Палестины олон нийтэд   улам сайн үйлчилэхийн төлөө юм.”

Палестины Усны нөөцийн хурлыг анх 2007   онд зохион байгуулсан бөгөөд сая ийнхүү IV хурлаа хийв. Орон нутгийн ус цэвэрлэх   байгууллага, компани, ХБНГУ, БНСУ, Йордан, Австрали зэрэг 8 улс орны холбогдох   байгууллага, компаниуд энэ удаагийн хуралд оролцов. Германы Ус, бохир ус   цэвэрлэх холбооны Сургалт, олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Roland   Knitschky Палестины усны нөөцийн хуралд хоёр дахь удаагаа оролцож байна. Тэрээр   урьд нь Палестин улс усны нөөцийн ашиглалтын талаар НҮБ-ын байгууллагатай   хамтран ажиллахад оролцож байсан юм. Knitschky: "Палестинд хийх ёстой маш олон   ажил хүлээгдсээр байгаа нь Германы компани, Палестины засгийн газар хоорондын,   мөн ус цэвэрлэх хоёр орны компаниуд хоорондын хамтын ажиллагаанд маш олон боломж   олгож байна. Усны ашиглалт бол дэд бүтцийн чухал бүтээн байгуулалт бөгөөд ардын   амьдрал, улс орны хөгжилтэй холбоотой байдаг” хэмээн ярьж байлаа.

Палестины Усны нөөцийн IV хурал болов

"Палестин бол олон улсын хамтын нийгэмлэгийн   нэг хэсэг. Бид урт удаан хугацаанд хамтын ажиллагааны харилцаатай явж ирсэн. Бид   Израйльтай бас хамтран ажилладгаас үл хамаарч цаашид харилцаагаа үргэлжлүүлэх   болно. Бид өөр өөр улс оронтой хамтран ажилладаг. Бид тэдэнд тусалж технологийн   чадварыг нь дээшлүүлэхийг зорьдог. Бид энд онцгой сургалт зохиож байна. Энэ нь   тэдэнд тустай юм.”

Палестины Усны нөөцийн IV хурал болов

Палестины Усны нөөцийн IV хурал болов

Палестины Усны нөөцийн IV хурал болов

Палестины Усны нөөцийн IV хурлын үеэр   мөн ус цэвэрлэх технологи, тоног төхөөрөмжийн үзэсгэлэн, усаар сэдэвлэсэн драмын   тоглолт хийжээ. Богино хэмжээний драмын тоглолтод, хүмүүсийн өдөр тутмын   амьдралын ойр зуурын үйл явдлаар жишээлэн, ус хүний амьдралд дутагдаж болшгүй   чухал зүйл гэдгийг тусган харуулсан байна.


Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!