Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхааралд

🕔 2017/10/11 17:42

Сэргээн засалт, сургалт,үйлдвэрлэлийн төв жүжигчин Г.Ундармаатай хамтран "ХӨГЖЛИЙН БЭРХШЭЭЛТЭЙ ИРГЭДЭД  ХҮРТЭЭМЖТЭЙ ОРЧИН БИЙ БОЛГОЁ” төслийг хэрэгжүүлж байгаа билээ. Уг төслийн хүрээнд хувиараа хөдөлмөр эрхэлдэг Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тэдний хийсэн бүтээлийн чанар өнгө үзэмжийг сайжруулах зөвлөн туслах үйлчилгээг үзүүлэх зорилгоор 2017 оны 10 дугаар сарын 14-ны өдөр гар урлал, оёдол, хатгамлын чиглэлээр хувиараа хөдөлмөр эрхэлдэг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн багшийн зөвлөгөө сургалтыг  үнэ төлбөргүй  өгч харилцан туршлага солилцох уулзалт үйл ажиллагаа зохион байгуулагдана. Иймд та бүхнийг  хүрэлцэн ирэхийг урьж байна. Уулзалтад ирэхдээ өөрсдийн хийсэн бараа бүтээгдэхүүнээ авч ирэхийг хүсье!

Жич: Уг үйл ажиллагаанд ирсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хийсэн бүтээлийг цаашид зарж борлуулах, тэднийг тогтмол орлоготой болгох ашиг орлогыг нь нэмэгдүүлэхэд  дэмжлэг үзүүлэх үйл ажиллагаа зохион байгуулагдах юм.

Сургалт хаана: Cүхбаатар дүүрэг, 7-р хороо, Эрхүүгийн гудамж, Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв.

Хэзээ: 2017 оны 10 дугаар сарын 14-ны 11:00 цагт

Холбогдох утас: 99042569.


Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхааралд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхааралд
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн анхааралд

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!