Арваннэгдүгээр сарын зурхай

🕔 2017/11/01 10:02

ХОНЬ-АЗ ЗАВШААНААР ДҮҮРЭН САР

Ерөнхий хандлага: Аз завшаанаар дүүрэн сар. Хувь тавилан хониныхонд хайр хишгээ харамгүй хайрлана. Тэдний хүссэн бүхэн санаснаар бүтэж, үнэхээр аз жаргалтай байна. Энэ нь гараг эрхсийн эерэг нөлөөтэй холбоотой.

Ажил мэргэжил: Эрч хүчээр буцалж, шинэ санаагаар дүүрэн явдаг хониныхон удирдлагаасаа өндөр үнэлгээ авна. Тэд хүлээсэн ажил үүрэгтээ хариуцлагатайгаар хандаж, ямар ч ажлыг саадгүй хийж гүйцэтгэнэ.

Мөнгө санхүү: Санхүүгийн байдал тогтвортой байх тул мөнгөнд санаа зоволгүйгээр санасан бүхнээ худалдан авна.

Хайр дурлал, гэр бүл: Гэрлэгсэд эв найртай байж, цагийг хамтдаа зугаатай өнгөрүүлнэ. Сарын дундуур хониныхон хайртай хүнтэйгээ харь газар аялна. Гоонь хүмүүсийн тухайд сэтгэлд нийцтэй нэгэн таарвал шаргуу араас нь хөөцөлдөөрэй.

Эрүүл мэнд: Даарч хөрч ханиад томуу тусахаас болгоомжил.

ҮХЭР – ХУВИЙН БИЗНЕСЭЭ ЭХЛҮҮЛНЭ

Ерөнхий хандлага: Уйдах завгүй сар. Ажил ихтэй байхын зэрэгцээ олон сонирхолтой төсөл дээр ажиллаж, түншүүдтэйгээ нягт хамтран ажиллана. Зарим нь хувийн бизнесээ эхлүүлэх бол нөгөө хэсэг нь л хөдлөх хөрөнгийн наймаатай холбоотой ажил төрөлд шилжинэ. Гэвч ажиллахын зэрэгцээ амарч байхгүй бол сарын сүүл рүү өвдөж болзошгүй байна.

Ажил мэргэжил: Ажилтай холбоотой бүхэнд дэг журамтай хандвал зохино. Та ажилдаа бүтээлчээр хандахыг хүсвэл удирдлагатайгаа заавал зөвлөөрэй. Эс тэгвэл таны шинэ санаа бусдын эсэргүүцэлтэй тулгарна. Хамт ажиллагсад, түншүүдтэйгээ харьцахдаа мэдрэмжтэй, ёс журамтай байхыг эрхэмлээрэй. Хэрвээ та давхар ажил эрхэлдэг бол санхүүгийн хувьд хангалуун байна. Ашигтай гэж үзсэн ямар ч ажлыг хойш тавилгүй барьж ав. Аз сорьсон аливаа үйлд оролцвол луйвардуулна.

Хайр дурлал, гэр бүл: Ямар нэгэн ер бусын зүйлийг хүсч мөрөөднө. Танд цаг зав гарах юм бол дурлалын талбарт романтик учралуудтай нүүр тулж болно. Гоонь хүмүүс үзэл бодол ойр нэгэнтэй харьцаа тогтооно. Амрагаа бодитойгоор харахыг хичээ. Гэр бүлийнхэндээ ажил төрлийн байдлаа ярьж бай. Тэд таныг тоосонгүй гэж гомдоллохоо болино.

Эрүүл мэнд: Сайн байна. Гэхдээ бэртэж гэмтэх магадлал ихсэнэ. Машин барих, гадуур явахдаа болгоомжтой бай. Дулаан хувцаслаж, зөв хоолло. Зөгийн бал, сүү эрүүл мэндэд тустай.

ИХЭР – ДУУСГААГҮЙ АЖИЛДАА АНХААРНА

Ерөнхий хандлага: Түрүү сард хийж дуусгаагүй ажлаа анхаарч барьж авах шаардлагатай тулгарна. Та ажлаа амжилттай хийж дуусгавал ирээдүйн баталгаатай ажлынхаа үндсийг тавина. Ахиждэвших бодолтой ихрийнхэнд энэ нь нэн хамаатай. Таны эрч хүч, туйлбартай чанар олон хүний хүндэтгэлийг хүлээнэ.

Ажил мэргэжил: Залхмаар санагдах ажлыг ч зоримгоор барьж авч хийнэ. Үр дүн нь таны санаснаас ч давна. Чанартай хийгдсэн ажлыг тань удирдлагаас өндрөөр үнэлнэ. Таны өвөрмөц хандлага, ажлын арга барил хамт ажиллагсдыг бишрүүлнэ. Харилцаа холбоогоо өргөжүүлэхэд анхаарна.

Мөнгө санхүү: Санхүүтэй холбоотой олон асуудлыг шийдвэрлэнэ. Тэдгээрийн дотор түнштэйгээ бизнесээ хуваах асуудал ч орж болзошгүй. Хамтын ажиллагааны ашиг гэж багагүй мөнгийг авна. Зарим нь нэмэлт орлого олох ажил хийнэ. Гэр бүл, садан төрөлдөө мөнгө зарцуулна.

Хайр дурлал, гэр бүл: Азтай байна. Гэрлээгүй хүн сэтгэлд нийцсэн найзтай болж, цагийг зугаатай өнгөрүүлнэ. Дурлагсдын хувьд амраг нь амжилтын гол өдөөгч хүчин зүйл нь болно. Гэр бүлтэй хүмүүс харьцаагаа сайжруулна. Ихрийнхэн догны хүмүүсийн хүрээнд өвлийн хүйтэн үдшүүдийг тухтай өнгөрүүлнэ.

Эрүүл мэнд: Ачааллаа тохируулах шаардлагатай. Хэт их ажиллавал ядарсаны улмаас дархлаа сулраиа. Өөдрөг байх нь эрүүл байхын үндэс болно.

МЭЛХИЙ – АМЖИЛТ БҮТЭЭЛИЙН САР

Ерөнхий хандлага: Амжилт бүтээлийн сар. Мэлхийнхэн албан тушаал ахих буюу дэвшинэ. Зарим нь мэргэжлийн чиг баримжаагаа өөрчилж, шинэ салбарт чүчээ үзнэ. Тэд юуг ч барьж авсан амжилттай хийж гүйцэтгэнэ.

Ажил мэргэжил: Энэ сард та илүү шийдэмгий, зорилгодоо тууштай болно. Хамт олны уур амьсгал таагүй санагдвал өөр ирээдүйтэй ажил хайхад ч болохгүй зүйлгүй. Цаг тулсан ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн мэлхийнхэнд албан тушаал дэвших боломж гарна. Хувийн бизнес эрхлэгчид зах зээл дээрх байр сууриа бэхжүүлнэ.

Мөнгө санхүү: Хэт үрэлгэн загнахгүй л бол санхүүгийн байдал тогтвортой байна. Ихэнхи зардал үр хүүхэд мөн хамаатнуудтай холбоотой байна

Хайр дурлал, гэр бүл: Гэрлээгүй хүмүүс албан шугамаар танилцсан нэгэнтэй дотносч болзошгүй. Хэт их яарах хэрэг байна уу гэдгийг өөрөөсөө асуу. Гэр бүлтэй хүмүүс ихэнхи цагаа ажилдаа зориулах болохоор хань нь сэтгэл дундуур байна. Санаачлага гарган байдлыг засахгүй бол хэрүүл маргаан дэгдэж болзошгүй. Эцэг эхээ онцгойлон анхаарч, асарч тойглох шаардлагатай.

Эрүүл мэнд: Сайн байна. Хамгийн гол нь дулаан хувцаслаж, даарч хөрөлгүй бай. Зөгийн бал, ургамлын цай, сүү, сармис гээд дархлаа сайжруулдаг зүйлсийг түлхүү хэрэглэ.

АРСЛАН – БОЛОМЖИЙГ БАРЬЖ АВ

Ерөнхий хандлага: Ахуй амьдрал, ажил төрлийн хүрээнд үр дүнгээ нэгтгэх цаг үе. Ирээдүйн өсөлт дэвшил тань хамаарах чухал үүрэг даалгаврыг хийж гүйцэтгэх хэрэгтэй болно. Та удаан уулзаагүй нэгнээс тус дэм авна. Хувь тавилангийн олгож байгаа боломж бүрийг барьж авахыг хичээ.

Ажил мэргэжил: Энэ хүрээнд томоохон өөрчлөлт орно. Та хийж дуусгаагүй байгаа ажлаа нэн тэргүүнд хийж гүйцээхэд анхаар. Сарын сүүлээр удирдлага тань итгэл хүлээлгэн шинэ албанд шилжүүлнэ. Одоо хийж болох зүйлийг бүү хойш тавь.

Мөнгө санхүү: Сэтгэл хангалуун байна. Хуучин төсөл ч, шинэ ажил ч үр ашгаа өгч, орлого нэмэгдэнэ. Гэвч зардал их байх тул зарцуулалтаа зөв төлөвлөөрэй.

Хайр дурлал, гэр бүл: Аз жаргалтай байна. Арслангийнхан хайр дурлалтайгаа учирсандаа сэтгэл хангалуун байна. Дурлагсдын харьцаа сайн байхын зэрэгцээ хамтдаа цагийг зугаатай өнгөрүүлнэ. Ганц бие хүн сарын дундуур амьдралыг нь орвонгоор нь эргүүлэх нэгэнтэй учирна. Гэр бүлийн хүрээнд садан төрлийн харьцаа бэхжинэ.

Эрүүл мэнд: Сайн байна. Гол нь зөв хооллож, сэтгэл санаагаа тайван байлгах ёстой. Ходоод, элэг, цөс эмзэг байх тул анхаар.

ОХИН – БОЛОМЖИЙГ БАРЬЖ АВ

Ерөнхий хандлага: Харилцаа холбоо идэвхижих сар. Уулзалт, албан хэлэлцээр, найз нөхдийн үдэшлэг гээд охиныхон завгүй байна. Ажил мэргэжлийн хийгээд хувийн амьдралын хүрээнд өөрчлөлт орно. Сэтгэл санааны бэлтгэлтэй байж, ямар ч өөрчлөлтийг амьдралаа өөрчлөх боломж гээд баяртайгаар хүлээж ав

Ажил мэргэжил: Хамт ажиллагсад, өөрийн ойр байгаа хүмүүсийг гярхай ажигла. Хэн нэгэн таныг өөрийн эрх ашгийн төлөө ашиглахыг завдаж байна. Удирдлага хэцүү даалгавар өгнө. Гэвч охиныхон түүнийг нь нэр төртэй биелүүлнэ. Ирээдүйг тань шийдэх чухал бичиг баримтанд гарын үсэг зурна. Зорилгоосоо бүү ухар.

Мөнгө санхүү: Шинэ санаа мөнгөн ашиг авчирна. Хэдийгээр энэ сард зардал тийм их байхгүй ч орлого ч санасан хэмжээнд хүрэхгүй. Садан төрөлд дэмжлэг үзүүлэн мөнгө өгөх хэрэг гарна.

Хайр дурлал, гэр бүл: Заяаны ханьтайгаа учрах магадлалтай сар. Энэ сард үүсгэсэн харьцаа охиныхонд жинхэнэ аз жаргалыг бэлэглэнэ. Харин нэгэнт гэрлэсэн хүмүүсийн тухайд ханийгаа юм болгонд битгий шүүмжил. Хэт өндөр шаардлага тавиад байвал ганцаар үлдэж болзошгүй. Зарим охиныхон байр саваа солих буюу байраа засч тохижуулна.

Эрүүл мэнд: Сайн байна. Биеэ чийрэгжүүлж, дархлаагаа сайжруулахад анхаар. Бэртэх гэмтэх магадлал өндөр байгаа тул биеэ энхрийл.

ЖИНЛҮҮР – БУСДАД ШУДАРГААР ХАНД

Ерөнхий хандлага: Дотоод сэтгэл рүүгээ өнгийх цаг. Жинлүүрийнхэн ажил төрөл гэхээсээ илүүтэй өөрийгөө, өөрийн хүсэл эрмэлзэл, дотоод хүнээ таньж мэдэхийг хүснэ. Тэд бусдад шударгаар хандвал бусад хүн ч түүнд мөн шударга сайнаар хандах болно.

Ажил мэргэжил: Зарим жинлүүрийнхэн ажлаа солихоор зориг шулуудна. Дараагийн ажлаа олж байж шийдвэрээ гаргахыг одод зөвлөж байна. Хамт олны уур амьсгал сайнгүй байна. Тиймээс бусадтай нэг их харьцалгүй өөрийн хүлээсэн үүргээ сайн биелүүлэхийг хичээ. Гадаад харилцаа холбоо өргөжинө.

Мөнгө санхүү: Дундаж байна. Гэхдээ үүнээс болоод хямрах хэрэггүй, сарын сүүлийн хагаст байдал сайжирна. Орлогын нэмэлт эх үүсвэр олдохоор байгаа тул хичээнгүйлэн хай.

Хайр дурлал, гэр бүл: Нам гүм сар. Жинлүүрийнхэн нэгэнт хийсэн сонголтондоо үнэнч байж, зугаа цэнгэлд цагаа үрэхээ болино. Дотны хүнээ түргэн зангаасаа болоод гомдоож болзошгүй. Ийм нөхцөлд түрүүлж буулт хийгээрэй. Харин үеэ өнгөрүүлсэн харилцаа холбоогоо тасалсан нь дээр. Гэр бүлтэй хүмүүс хов живнээс болгоомжил, ханьтайгаа илэн далангүй бай.

Эрүүл мэнд: Хууч өвчин хөдөлж болзошгүй. Зүрх судасны систем эмзэг байна. Тиймээс сэтгэл хөдлөлд автахгүй байхыг хичээ. Өвдлөө гэхэд мэргэжлийн эмчээс зөвлөгөө аваарай.

ХИЛЭНЦ – ЭРЧ ХҮЧТЭЙ БАЙНА

Ерөнхий хандлага: Таны барьц алдуулах үйл явдал тохиолдож болзошгүй. Сайн уу, муу юу гэдэг нь та өөрөө аль өнцгөөс харахаас хамаарна. Сэтгэл санаагаа тайван байлгаж чадвал танд ашигтай явдал ч болж мэднэ.

Ажил мэргэжил: Эрч хүчээр дүүрэн байх тул ямар ч хэцүү ажлыг хөнгөхөн хийчихнэ. Хамгийн гол нь хийх ёстой ажлаа зөв дараалалд оруулж, төлөвлөн бичээрэй. Хоёр туулай хөөсөн хүн хоосон хоцордгийг санаж, ажлаа дэс дараатай хийвэл зохино.

Мөнгө санхүү: Мөнгө багатай байлаа ч гутрах хэрэггүй, энэ бол түр зуурын хэрэг. Сарын дундуур бусдаас авлагаа авч, хэрэгцээт зүйлдээ зарах мөнгөтэй болно. Хувиараа бизнес эрхлэгчид ашиг орлого сайтай байна.

Хайр дурлал, гэр бүл: Энэ талбарт нам гүм байх нь. Хилэнцийнхэн ухаанаа алдан дурлалын адал явдалд хуггалдахаа больж, бүгдийг эрүүл саруулаар цэгнэн үзэхийг хичээнэ. Энэ нь ч зөв юм. Тэгээд ч амрагтай хүмүүс илүү харж, өөр хүнийг сонирхсоноос болж салж сарних хандлага байгааг анхаарна биз.

Эрүүл мэнд: Та хэдий чинээ их өөдрөг бодолтой байна бие төдий чинээ сайн байна. Өөрөөр хэлбэл, энэ сард эрүүл мэндийн байдал сэтгэл санааны байдалтай шууд холбоотой байна.

НУМ – ТЭВЧЭЭРТЭЙ БАЙХ ШААРДЛАГАТАЙ

Ерөнхий хандлага: Амжилтанд хүрэхийн тулд туйлбартай, тэвчээртэй байх шаардлагатай. Ажил төрлөө урагшлуулахын тулд түншлэлийн гэрээгээ шинэчилж, ашигтай хэлцлүүдийг хийнэ. Эерэг хүмүүстэй харьцаж байвал та өөрөө ч эрч хүчээр цэнэглэгдэнэ.

Ажил мэргэжил: Сарын эхээр удирдлага тань яаралтай ажил даалгана. Нумынхан түүнийг нь чанартай хурдан хийж гүйцэтгэнэ. Ямар ч саадыг тэвчээртэйгээр давах эрч хүч тэдэнд хангалттай байна. Хамт олны дунд хов жив үүснэ. Холхон байвал танд өлзийтэй.

Мөнгө санхүү: Орлого мөнгөө хадгалж хуримтлуул. Танд удахгүй том худалдан авалт хийх шаардлага гарна. Өр зээлтэй бол түүнийгээ энэ сардаа багтааж шийдвэрлэ. Ар гэрт мөнгөний хэрэгцээ их гарна.

Хайр дурлал, гэр бүл: Ямар нэгэн шинэлэг харьцааг эрэлхийлнэ. Хэрвээ та амрагаа нэгэнт олсон бол байр орчноо өөрчлөхөд л харьцаа шинэчлэгдэнэ. Хайрттайгаа хамтдаа үзвэр үзэж, хоолонд орж, салхинд гарах цаг зав гаргаарай. Ойр дотны хүмүүстээ илүү их анхаарч халамжлаарай.

Эрүүл мэнд: Сайтар амарч байвал санаа зовох зүйл алга. Биеэ эрүүлжүүлэн чийрэгжүүлэхэд анхаар. Даарч хөрөхөөс сэргийлэгтүн.

МАТАР – АМАР АМГАЛАНГ ЭРХЭМЛЭНЭ

Ерөнхий хандлага: Матрынхан энэ сард нууцлаг байхыг эрхэмлэнэ. Тэд угаасаа ч бусадтай төлөвлөгөөгөө хуваалцах дургүй, одоо бүр ч их нуух болно. Ажил хэрэгтээ тооцоотой, хянуур хандаж, энэ нь чухал асуудалд хэрэг болно. Сэтгэл санааны амар амгалан байдлаа илүү эрхэмлэнэ.

Ажил мэргэжил: Энэ сард ашигтай, шинэ харилцаа холбоо тогтоохын төлөө хичээх шаардлагатай. Бизнес бага сага бүтэлгүйтнэ. Гэвч нөлөө бүхий нөхөд тусална. Албан томилолтоор явах үедээ сэтгэлд нийцтэй хүнтэй танилцана. Нэр хүнд өсч, удирдлага тань хүртэл таны үгийг дуулах болно.

Мөнгө санхүү: Та хаанаас хэрхэн мөнгө олохоо мэддэг хүн. Таны санхүүгийн баталгаатай байдал үүний нэгэн нотолгоо. Эртнээс мөнгө хуримтлуулсан болохоор үрлэг зарлага таны санхүүгийн байдлыг дордуулахгүй. Урьд нь тандтусалж байсан хүн танаас тус дэм эрвэл өгөөмөр байхыг хичээгээрэй.

Хайр дурлал, гэр бүл: Хувийн амьдралын хүрээ баялаг байна. Маргаан, тунирхал, эвлэрэл, романтик болзоо гээд бүгд ээлжилнэ. Хайр дурлалд сэтгэл хөдлөлөөр бус, эрүүл саруул ухаанаар ханд. Гэр бүлтэй хүмүүс харилцаагаа бэхжүүлэн бататгана. Ахмад хамаатанд таны халамж хэрэг болно

Эрүүл мэнд: Ерөнхийдөө сайн байна. Хэт их ядарвал толгой өвдөж болзошгүй. Дархлаагаа сайжруулахын тулд аминдэм түлхүү хэрэглэж, спортоор хичээллэ.

ХУМХ – ЗӨН БИЛГЭЭ ДАГА 

Ерөнхий хандлага: Хариуцлагатай байж, бүхнийг төлөвлөгөөний дагуу хийх хэрэгтэй болно. Ингэснээр алдаа эндлээс ч сэргийлж чадна. Шударга байх нь бусад хүнтэй эвтэй найртай байх үндэс болно. Зөн билгээ дагавал хэнтэй хэрхэн харьцахаа мэднэ.

Ажил мэргэжил: Санаа бодлоо удирдлагатайгаа хуваалцах нь байр сурийг тань бэхжүүлнэ. Сарын сүүлээр хичээл зүтгэл үнэлэгдэж, удирдлага сайшаана. Төсөл амжилттай хэрэгжинэ. Бусдыг шүүмжлэх, хов ярих нь таагүй байдалд оруулна.

Мөнгө санхүү: Эхний хагаст санхүүгийн байдал тогтворгүй байна. Орлого тасалдаж зардал ихсэнэ. Сарын сүүлээр нэмэлт эх үүсвэрээс орлого орно. Энэ сард сурч боловсрохтой, мөн тусгай арга хэмжээтэй холбоотой зардлууд их гарна.

Хайр дурлал, гэр бүл: Зав зай муутай байх тул хайр дурлал бодохооргүй байна. Дотносоод удаж байгаа хумхынхан харьцаагаа албажуулах бодолгүй байна. Гэрлэгсдийн тухайд ар гэртээ тэр болгон тухлаад байж чадахгүй.

Эрүүл мэнд: Ачаалал ихтэй сар болохоор амрахад цаг зав гарга. Хоол хүнсээ онцгой анхаарч, зөв хоолло. Ходоод гэдэс өвдөж хямарч болзошгүй.

ЗАГАС – ИДЭВХ БУУРНА

Ерөнхий хандлага: Идэвх буурах сар. Энэ сард загасныхны сэтгэл санаа тавгүйрхэнэ. Энэ нь гадаа хүйтэн сэрүүний улирал ирж байгаатай холбоотой байж болох юм. Ажил амьдрал дээр урьдны шийдэгдээгүй асуудлууд сөхөгдөж болзошгүй. Тиймээс та ажиллахаасаа илүүтэй амарч зугаацахыг хүсэмжлэнэ.

Ажил мэргэжил: Энэ сард ажил хийх сонирхолгүй байна. Тэглээ гээд ажлаас хойш сууж болохгүй. Хүч чадлаа дайчлан өдөр тутмын ажилдаа шамдаарай. Дутуу орхпсон олон ажилд дарагдана. Мөн хамт олон доторх үл ойлголцол ихсэнэ. Xэрвээ та өөрөө л зориг гарган нөхцөл байдлыг өөрчлөхөөр шийдвэрлэхгүй бол өөр хэн ч танд туслахгүй.

Мөнгө санхүү: Тогтворгүй байна. Хүүхэд хамаатан садантай холбоотой зардал ихсэнэ. Хичээх юм бол сарын эхээр худалдааны ашигтай хэлцэл хийж, ирээдүйнхээ баттай үндсийг тавих боломж байна. Бизнес эрхлэгчид хөрөнгө хуваах асуудалтай тулгарч болзошгүй.

Хайр дурлал, гэр бүл: Тайван сар. Хуучин харилцаа холбоо голлох байр суурийг эзэлнэ. Загасныхан шинэ хүнтэй дотносох эрмэлзэл багатай байна. Амьдралыг өөдрөгөөр харвал хүндрэл бэрхшээлээс зайлсхийж чадна. Гэр бүлийнхэнтэйгээ хамтаар салхинд ойр ойрхон гарч, харьцаагаа сайжруулахад анхаар. Ахмад хамаатнаас тус дэм хүсэхэд болохгүй зүйл алга.

Эрүүл мэнд: Амьдралын эрүүл хэв маягийг баримталбал зовох зүйл алга. Ачааллаа тохируулж, аль болох их амарч байгаарай

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!