Энэ долоо хоногийн өрнийн зурхай
ХОНЬ: Амар тайван өдрүүд үргэлжилнэ. Олон нийтийн болон нийгмийн сайн сайхны төлөөх ажилд идэвхийлэн оролцох хэрэгтэй. Долоо хоногийн дундуур ажил хэргийн уулзалт хэлэлцээ амжилттай явагдана. Гэр бүлдээ анхаарал тавьж, хүүхдийнхээ эрүүл мэндэд санаа тавиарай. Зарлагаа хэтрүүлэх магадлалтай.
ҮХЭР: Ажил ихтэй долоо хоног. Ойрын хэд хоногтоо та гэрийн бараа харах завгүй шахуу ажилтай байх бололтой. Ажлын ачааллаа тохируулахгүй бол ядаргаанд орж мэднэ. Долоо хоногийн сүүлээр аль болох биеэ амраагаарай. Хамт олны дунд хэрүүл маргаанаас зайлсхийж, бусадтай эвтэй байхыг хичээгээрэй. Хэрэггүй маргаанд оролцсоноор нэр хүндээ алдаж мэднэ.
ХАМТАТГАХ: Сэтгэл санаа өөдрөг байна. Амьдралдаа сэтгэл хангалуун байдлыг мэдэрч, ажиллах эрч хүчээр дүүрэн байна. Эдгээр өдрүүдэд аз таныг ивээнэ. Бизнес эрхлэгчдэд ашигтай санал орж ирэх боловч санхүүгийн асуудал тулгарах бололтой. Таны харилцааны ур чадвар өндөр байх тул илтгэл тавих, гэрээ хэлцэл байгуулахад амжилттай болно.
МЭЛХИЙ: Өөрийгөө хайрла. Бусдыг хайрлахын өмнө өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй. Хайр дурлалаас болж бардам зан, өөрийгөө хүндэтгэх үзлээ алдах магадлалтай. Ажил хэрэгт гэнэтийн саад тулгарах бөгөөд энэ нь таны сэтгэл санаанд дарамт учруулна. Зугаа цэнгэл ялангуяа согтууруулах ундаанаас татгалзахыг сануулж байна.
АРСЛАН: Долоо хоногийн эхээр танд баярт үйл явдал тохиох болно. Хамт олны дунд мэргэжлийн ур чадвараараа онцгойрч, амжилттай ажиллана. Ажил хэрэг бүтэмжтэй байна. Гэвч гэр бүлд асуудал гарч таны сэтгэл санааг зовоох бололтой. Холбоо тасраад удсан найз нөхөдтэйгөө уулзаж, эртний дурсамж сэдэрнэ. Ганц бие хүмүүс хайр дурлалтай учирна.
ОХИН: Албан тушаал ахихад таны зан чанар, харилцаа холбоо саад болж байна. Хамт олны дэмжлэгийг авахыг хичээгээрэй. Ажил хэрэг бүтэлгүйтсэнээс сэтгэлээр унах, бухимдах хандлагатай. Өөрийн алдааг бусдад тохох хэрэггүй. Мэргэжлийн ур чадвараа дээшлүүлж, сурч боловсроход анхаар. Эрүүл хоололтын дэглэм баримталж, дасгал хөдөлгөөн хийгээрэй.
ЖИНЛҮҮР: Хийж буй ажлаа түр хойшлуулж, завсарлага авах хэрэгтэй. Түр боловч амсхийхгүй бол та галзуурах дөхөж байна. Хосуудын харилцаанд үл ойлголцол үүснэ. Өнгөрсөн хэрэг явдлыг сөхөж маргаан дэгдээх хэрэггүй. Долоо хоногийн сүүлээр эрч хүч, урам зориг сэргэнэ. Ажил хэргээ долоо хоногийн сүүлээр амжуулахад таатай.
ХИЛЭНЦЭТ: Амьдралдаа өөрчлөлт хийх цаг иржээ. Бүх зүйлийг эмхэлж цэгцэлж, байх ёстой байранд нь оруулах хэрэгтэй. Ажил хэрэг бүтэлгүйтвэл эрч хүчтэйгээр дахин шинээр эхэл. Долоо хоногийн дундуур найз нөхдөөрөө хүрээлүүлж, цагийг аль болох хөгжилтэй өнгөрөөхийг хичээгээрэй. Хүмүүстэй ярилцах, ойлголцоход амаргүй байх бололтой. Амралтын өдрөөр хэн нэгнийд зочлох юмуу гадуур хоол идэхэд таатай.
НУМ: Бүх зүйлийг төгс байлгах гэж хичээх хэрэггүй. Заримдаа хүссэн амжилт гарахгүй үед бухимддаг. Гэвч сэтгэл санаагаа захирч чадвал ялагдлыг хялбыар даван туулж чадна. Алдаанаасаа суралцаж, туршлага хуримтлуул. Долоо хоногийн дундуур зочдын хөлд даруулна. Долоо хоногийн сүүлээр өөртөө цаг гаргаж, дуртай зүйлсээ хийж амар.
МАТАР: Эрч хүч суларна. Эргэн тойрны хүмүүсийн хандлага, ааш зан таны бухимдлыг төрүүлэх бололтой. Эелдэг байж, бусадтай найрсаг харилцахыг хичээгээрэй. Өнгөрсөн долоо хоногийн шийдээгүй ээдрээтэй асуудал дахин гарч ирнэ. Долоо хоногийн сүүлээр ажил хэрэг амжилттай бүтнэ. Хайр дурлалаас ангид байж, өөртөө илүү цаг зарцуулах хэрэгтэй.
ХУМХ: Хайр дурлалд умбана. Хосуудын харилцаанд романтик байдал давамгайлж, сэтгэл санаа өөдрөг байна. Сэтгэлээ илчлэхэд хамгийн тохиромжтой үе. Гэр бүл, хайр дурлалд хэт анхаарснаас ажил хэргээ умартах хандлагатай. Ажлын эрч хүч сул байх бөгөөд залхуурах хандлага ажиглагдана. Биеэ дайчилж, шаргуу ажиллахыг хичээгээрэй.
ЗАГАС: Хийх ажлаа хойш тавилгүй барьж ав. Долоо хоногийн эхнээс л ажлаа шууд барьж авах хэрэгтэй. Тулгарсан саад бэрхшээл танаас бүтээлч байдлыг шаардаж байна. Гэр бүл, хайртай дотны хүмүүстээ цаг гаргаж, цагийг хамт өнгөрөөхийг хичээгээрэй. Хэт завгүй ажиллахын хажуугаар өөрийгөө мартаж болохгүй. Эрүүл мэнддээ анхаар. Амьдрал гэдэг ажлын цаг биш сэтгэл хангалуун инээмсэглэсэн мөчүүдээр хэмжигддэгийг санаарай.