Зурхай: Аравдугаар сард таныг юу хүлээж байна вэ?

🕔 2017/10/02 10:03

 

Хонь

2017 оны 10-р сараас бүтэн жилийн турш Хонины ордыг ивээсэн Бархасбадь гараг буйр сэлгэж байгаа учраас хостой Хонинуудын хайр сэтгэлийн амьдрал ерөнхийдөө тайван, тогтуун болж ирнэ. Гэхдээ сарын эхэнд сонирхолтой үйл явдал чамайг хүлээж байгааг дуулгая. Сарын 14-өөс Сугар, 22-оос Ангараг гараг Хонины ордыг ивээж эхэлснээр ганц бие Хонинуудын хайр сэтгэлийн амьдралд ээдрээтэй, хачирхалтай үйл явдлууд ар араасаа өрнөнө. Сорилт шалтгалт, зөрчил маргаан, гэнэтийн өөрчлөлт гээд нэг талаасаа сонирхолтой болж нөгөө талаас хэцүү асуудлууд ч тулгарах нь. Сарын 14-22-ны хооронд юу ч болсон хайртыгаа уучилж өршөөхийг од эрхэс зөвлөж байна. Ангараг гарагийн нөлөөгөөр сарын эхний 20 хоног Хонинуудын амьдрал төдийлөн амар хялбар байхгүй л болов уу. Томоохон үр дүн хүлээж байсан төсөл хэмжээндээ хүрэхгүй байх, ээдрээтэй нөхцөл байдал үүсэх, шантрах, болихыг хүсэх мэдрэмжүүд төрнө. Хэрвээ энэ үеийг тэвчээртэйгээр даван туулж чадвал эцэст нь өөрөө өөртөө талархах болно. Мөн уур бухимдлаар асуудалд хандахаас татгалзаарай. Бусдын нөлөө, үзэл бодол амьдралд чинь ихээр нөлөөлөх бөгөөд тэдгээр нь чиний өрсөлдөгч, хамтран ажиллагч, түнш гээд хэн ч байж болох юм. Санхүүгийн нөхцөл байдал сарын хоёрдугаар хагасаас сайжирах ба сүүлийн арав хоногийн үеэр нэмэлт орлого олох магадлал өндөр. Энэ нь бэлэг, урамшуулал маягаар орж ирж ч болно. Сарын турш Хониныхны бие цоо эрүүл байна гэж хэлж чадахгүй. Эхний хорь хоногт халдварт өвчин тусах магадлалтай учраас дархлаагаа сайтар дэмжиж өгөөрэй. Хууч болон бүрэн эдгээгүй өвчин эмгэг бий бол сайтар эмчлээрэй. Эс бөгөөс хүндрэх магадлалтай байна. Мөн гэнэтийн осол гэмтлээс сэргийлэхийг сануулъя. Эцэст нь олны дунд идэвхтэй байж, бүлгийн уулзалт цуглаанд оролцоорой. Шинэ хүмүүстэй танилцах боломжийг бүү алд.


Үхэр

2017 оны 10-р сар Үхрийнхэнд гайхалтай мэдээтэй айсуй. Бүр үнэхээр гайхалтай мэдээ шүү. Сарын 10-наас 11 сарын хоёрдугаар хагас хүртэл Бархасбадь гараг Үхрийн ордныхныг ивээх бөгөөд үүнээс үүдэлтэйгээр хайр сэтгэлийн хувьд азтай байж, тогтворжино. Сарын сүүлийн арав хоногт онцлон тэмдэглэхүйц сайхан үйл явдал болж, аз жаргалаар бялхах бололтой. Харин сарын эхний хорь хоногт Үхрийнхэн гайхалтай дур булаам байж, эсрэг хүйстнээ хүчтэй татах ба романтик адал явдал, мартагдашгүй халуухан шөнүүд хүлээж байна. Сарын турш Нар, Буд, Сугар, Ангараг гарагиудын нөлөөгөөр Үхрийн ордныхон маш завгүй ажиллана. Хариуцлага чинь өндөрсөж, карьерийн сонирхол нь өсөн нэмэгдэх ба боломж ч цөөнгүй гарч ирнэ. Үхрийн ордныхон энэ сард маш бүтээлч, ухаалаг, авьяаслаг, зохион байгуулалттай байх ба зөвхөн ур чадвараа харуулаад зогсохгүй, удирдах авьяасаа ч ил гаргана. Санхүүгийн хувьд сарын эхний арав хоног тэгэсхийгээд өнгөрөх ч хоёр дахь арав хоногт Буд гарагийн нөлөөгөөр азтай одтой байх болно. Хэрвээ чи одоогоор өвдсөн, өвчнөө бүрэн эдгээж амжаагүй байгаа бол эрүүл мэнддээ сайтар анхаарч, өөрийгөө халамжлаарай. Мөн энэ сард Үхрийн ордныхонд эмчид үзүүлж, шинжилгээ өгөх, алжаал тайлах гэх зэрэгт ээлтэй сайн. Эцэст нь фитнесээр хичээллэж, тасалгаандаа цэцэг ургамал тарьж, шинэ жор туршиж өөрийгөө гэгээлэг, эрч хүчтэй байлгаарай.


Ихэр

10 сард Бархасбадь гараг Ихрийн ордыг орхиж байгаа учраас тэдний гал халуун хүсэл тачаал бага зэрэг номхорч ирэх болно. Гэхдээ энэ нь огт сэрэл мэдрэмжгүй байна гэсэн үг биш юм. Нар, Буд, Сугар гарагиудын хосолсон нөлөөгөөр Ихрийн ордныхон хайр дурлалын хувьд идэвхтэй, сонирхол өндөртэй байх агаад боломжууд ч тойрон хүрээлж, зүгээр суулгахгүй. Гэхдээ хэтэрхий том өөрчлөлтийг энэ сараас хүлээх хэрэггүй л болов уу. Сэтгэл хөдлөл, хүсэл мэдрэмждээ анхааралтай байж, аливаад түргэн шийдвэр гаргахаас татгалзаарай. Үгүй бол жилийн төгсгөл хүртэл хосын харилцаанд чинь тайван амгалан байдал ирэхгүй байх магадлалтай. Бархасбадь гараг Ихрийн ордны хайр дурлалын амьдралд сайнаар нөлөөлөхгүй ч ажил албыг нь хангалттай ивээж 2018 оны 11 сар хүртэл байрлах аж. Бархасбадь гарагийн нөлөөн дор Ихрүүд ажлын талбар дээр хөгжиж цэцэглэх учиртай. Энэ сард завгүй ажилтай байх боловч ажлаасаа сэтгэл ханамж авч, бүтээмжтэй, амжилттай байж чадна. Бархасбадь гараг болон Нарны хосолсон нөлөөгөөр сарын сүүлийн арав хоногт томоохон боломжууд үүдийг чинь тогшино. Харин сарын эхний хорь хоногт авьяас, бүтээлч байдал, спортлог чанар зэргээ ил харуулж чадна. Ажлын талбарт Ихрүүд азтай байх хэдий ч санхүүгийн байдал хоёрдугаар хагасаас л эхлэн сайжирч, тогтворжино. Нарны нөлөөгөөр энэ сард Ихрүүдийн эрүүл мэнд тун сайн байх болно. Эрч хүчээр дүүрэн байж, эд хав амтагдана. Хамгийн гол нь Ихрүүд өөрсдөө сайн дураараа эрүүл мэнддээ анхаарч, амьдралын хэв маягаа өөрчилж, мэргэжлийн эмчид хандах бололтой. Эцэст нь энэ сард сайхан боломжууд замд чинь өөрөө гарч ирэх болохоор зөрчил, маргаан, үл ойлголцлыг эхнээс нь сайтар шийдэхийг хичээгээрэй.


Мэлхий

Гайхалтай, аз жаргалтай сар ирж байна шүү, Мэлхийнүүд ээ. Бархасбадь гарагийн нөлөөгөөр "ХАЙР” гэдэг үг энэ сарыг төдийгүй ирэх жилийг тодорхойлох бололтой. Сэтгэл ханамж, халуун дулаан уур амьсгал, адал явдал, гайхалтай дурсамжуудыг бий болгоно. Бэлгийн дур хүсэл чинь дээд цэгтээ хүрч, сэтгэл зүрх чинь романтик хүслээр бялхах бололтой. Сэтгэл хөдлөл чинь чамайг хайр сэтгэл рүү хөтөлж, од эрхэс тэднийг замд чинь авчрах болно. Хостой Мэлхийнүүдийн хувьд мартагдашгүй дурсамж үлдэхээс гадна өөрийгөө болоод сэтгэлгээгээ чөлөөлж, аливааг огт өөр өнцгөөс харж эхлэх магадлалтай. Сарын хоёр дахь арав хоногоос бүх зүйл маш халуухнаар өрнөх болно. Нарны нөлөөгөөр Мэлхийнхэн санхүүгийн хувьд хүчтэй, азтай, боломж бололцоогоор дүүрэн сарыг өнгөрүүлэх бололтой. Нар өөрөө нэр хүнд, байр суурийг илэрхийлдэг болохоор Мэлхийнхэн ажлын талбар дээр ч өөрийн нэр хүндийг хадгалж, орон зайг бий болгохоор хичээнэ. 10 сар бүхэлдээ холимог шинжтэй байх бөгөөд сарын эхний хорь хоногт мэргэжлийн хувьд өсөж дэвших ч түүнээс хойш тогтворгүй байдал ноёлоно. Нөгөө талаас сарын сүүлийн арав хоногт Мэлхийнүүд илүү бүтээлч, амжилттай, мөнгөлөг байх бололтой. Сарын эхний хорь хоногт сэтгэл хөдлөл өндөр байх агаад үүнээс болж гэнэтийн осол, эндэгдэлд өртөх магадлалтай. Энэ сард Мэлхийнхэн өмнөхөөсөө илүүтэй эрүүл мэнддээ анхаарч, өөрийгөө халамжилбал сайн. Мөн стресээс зайлсхийгээрэй. Эцэст нь хобби болон бүтээлч зүйлсэд илүү их цаг зарцуулахыг од эрхэс зөвлөж байна.


Арслан

Энэ сард арслангийн ордныхны хайр дурлалын амьдралд онцгой зүйл тохиолдохгүй. Харин хостой арслангууд чухал шийдвэр гаргана. Гэхдээ Санчир, Ангараг гарагиудын нөлөөгөөр хүсэл тэмүүлэл, үзэл бодлын зөрчил үүсэж болзошгүй байна. Тиймээс бүхнийг өөрийнхөө хүссэнээр байлгах гэж зүтгэх хэрэггүй ба хэрвээ яарч шийдвэр гаргах гэж оролдвол бүр дордуулах болно. Мөн мөнгө болон бусад үнэт зүйлтэй холбоотойгоор асуудал үүсч магадгүй хүүхэдтэй ч бас холбоотой байж болох юм. Олон асуудлуудыг зэрэг шийдэх гэж бус аль нэгийг нь сонгон авч шийдэх гарцыг хайгаарай. Энэ сард хамгийн их хэрэг болох чухал зүйл бол ярилцах юм. 10 сард Арслангуудын хайр болон гэр бүлийн харилцаанд мэдэгдэхүйц ахиц дэвшил гарна. Нар, Буд, Сугар, Ангараг гаригуудын хосолсон нөлөөгөөр албан тушаал, ажиллах эрч хүч, оюун ухаан бүгд маш сайн байна. Энэ ордонд төрсөн хүмүүсийн оюун ухаан нь сэргэг байж, энэ сард ажилдаа ер бусын бүтээлч хандаж, мэдээлэл олж авах, тооцоолох, бичих, санаачлага гаргах, түгээх зэрэг үйл ажиллагаанд авьяастай байна. Бусадтай харилцаа холбоо тогтоох авьяас, хөндлөнгийн хүмүүсийг сайн ойлгодог, өөртөө итгэх итгэл зэргээ ашиглан өөрийгөө илүү сайнаар харуулаарай. Энэ сард мөнгөний сорилт Арслангуудад их тулгарах бөгөөд хэчнээн их ажиллаж мөнгө цуглуулсан ч үрэгдэх нь их байх аж. Тиймээс бага зэрэг хэмнэж санхүүгийн асуудалдаа бодитойгоор хандах хэрэгтэй. Энэ сард Арслангийнхан биеийн байдлын хувьд тийм ч сайн биш байна. Тиймээс өөрөөсөө хэтэрхий их хүчин чармайлт гаргах хэрэггүй. Мөн эрүүл мэндийг хамгаалах түлхүүр бол тэнцвэртэй байдал гэдгийг санаарай. Хэрвээ та хичээл зүтгэл гарган маш их ажилласан бол амрах цаг өөртөө гаргах хэрэгтэй. Сарын сүүлчээр ашигтай хөрөнгө оруулалт хийж сайн ажиллаад дараа нь гэртээ сайхан амраарай.


Охин

Сугар болон Ангараг гарагийн хосолсон нөлөөгөөр сарын эхний хагаст Охины ордныхон хүсэл эрмэлзэл, халуун дулаан романсаар дүүрэн байх болно. Хайр сэтгэлийн амьдрал дахь гайхалтай үйл явдлууд энэ ордныхны амьдралд итгэх итгэл, хүсэл тэмүүллийг нэмэгдүүлнэ. Ангараг болон Сугар гарагиудын байрлал нь сэтгэл хөдлөлийг нэмэгдүүлж, хөгжил хөөртэй болгохоос гадна хувийн амьдралдаа томоохон шийдвэр гаргаж, өөрчлөх сэдлийг төрүүлдэг. Сугар гараг 10 сарын 14 –өөс Охины ордыг орхин одсоноор романтик хүсэл сонирхол буурч, илүү материаллаг, бодит зүйлсэд анхаарч эхэлнэ. Бархасбадь гарагийн нөлөөгөөр Охины ордныхон оюуны хөрөнгө оруулалт, аялал, найз нөхдийн хүрээлэл зэрэгт илүү анхаарч амьдралын баяр баясал нэмэгдэнэ. Энэ сарын 22 хүртэл охины ордныхон Ангараг гаригийн нөлөөгөөр хүчирхэг, зоримог төлөвлөгөө гаргаж, санаачлагатай байж, ажлын бүтээмж нь сайжирна. Өөрийгөө хүчтэй өрсөлдөгч гэдгийг мэдрүүлж ямар ч сорилтод хариуг нь өгч чадна. Мөн энэ сард маш олон асуудлыг шийднэ. Гэхдээ амжилтад хүрэхийн тулд болчимгүй үйлдэл хийхээс зайлсхийгээрэй. Энэ сард Охиныхны хувьд мөнгө гол сэдэв байх ба бизнес сэтгэлгээ хурц байж, орлогоо өсгөх шинэ боломжуудыг олж харахдаа сайн байна. Охины ордныхны санхүүгийн байдал сэргэх ба бизнесээ зөв жолоодвол бусад орлого ч дагаж өснө. Бархасбадь гарагийн нөлөөгөөр сэтгэл санаа тайван байж, сурах, бичих, харилцаа холбоо, хөдөлгөөнтэй шалмаг байдал сайжирна. Ангараг гариг энэ ордныхонд хүчтэй нөлөө үзүүлэх бөгөөд танаас илүү их эрчим хүч, тэсвэр хатуужил шаардана. Уур уцаартай, тэвчээргүй болж гэнэтийн осол гэмтэлд орох, халдварт өвчин тусахаас болгоомжлох хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд энэ сард ажил дээрээ шинэ зүйлсийг сурах бүртээ цаасан дээр тэмдэглэн авч заримыг нь илүү дэлгэрүүлэн судлаарай.


Жинлүүр

10-р сарын эхэнд энэ ордныхон хайр дурлалын харилцаандаа сэтгэл хангалуун бус байна. Сугар болон Ангараг гарагийн нөлөөгөөр Жинлүүрийнхны хайр дурлал идэвхгүй болж, хэсэг хугацаанд төөрөгдөл үүсэх нь. Ямар нэгэн шалтгаанаар өөртөө гомдох бухимдах үе гарвал бүү гайхаарай. Сарны нөлөөгөөр бүх зүйлс эхнээсээ өөрчлөгдөнө. Аравдугаар сарын 14-нд Сугар гараг Сарны хүч чадлыг нэмэгдүүлснээр Жинлүүрийнхэн амьдралын амтыг илүү их мэдэрч, уян зөөлөн, мэдрэмжээр жигүүрлэсэн нэгэн болох болно. Сарын 22-ноос Ангараг гараг Жинлүүрийн ордыг ивээж эхэлснээр сарын сүүлийн өдрүүд хайр, хүсэл тэмүүллээр дүүрэн байна. Ажил, мөнгө санхүүгийн хувьд энэ сар Жинлүүрийнхний хувьд маш идэвхтэй сар юм. Нар болон Ангараг гарагийн байрлал санаачлагатай хандлага, хүсэл эрмэлзэл зэргийг Жинлүүрүүдэд бэлэглэх ба Сугар гараг бусадтай харилцах харилцааны аз одыг дагуулна. Харин Буд гарагийн нөлөөгөөр ухаалаг уян хатан байх нь ээ. Сарын 10-наас Бархасбадь гараг Жинлүүрийн ордыг орхисноор тэд илүү тайван тогтуун, ул суурьтай болох учиртай. Зөрчил маргаан ч намжиж, тайван амьсгаа авах болно. Гэхдээ дараагийн бүтэн жилийн хугацаанд Жинлүүрийнхний санхүүгийн асуудлыг Бархасбадь гараг дааж авч явах нь ээ. Ажилгүй Жинлүүрийн ордныхонд карьер болон мөнгө санхүүгийн асуудал тулгарч энэ сараас ажилд орохыг хүсч идэвхтэй хайна. Харин эрүүл мэндийн тал дээр дархлаа суларч амархан ханиад хүрэх, өвдөх эрсдэл нэмэгдэх тул эрүүл мэнддээ анхаарахыг зөвлөжээ. Мөн санхүүгийн шийдвэр гаргахдаа нухацтай бай хэмээн анхааруулж байна.


Хилэнц

Аравдугаар сард Хилэнцийнхний хайр дурлалын амьдралд гайхалтай үйл явдлууд тохиолдох нь. Учир нь Бархасбадь гараг сарын 10-наас Хилэнцийн ордыг ивээж эхлэх ба ирэх жилийн 11 сар хүртэл байрлана. Энэ нь Хилэнцийнхний бэлгийн дур хүслийг өдөөж, өндөр мэдрэмжтэй, дуусашгүй романтик сэтгэлгээтэй болгодог учраас эсрэг хүйстэнтэйгээ харилцах харилцаа чинь адал явдал, сонирхолтой зүйлсээр дүүрэн байна. Хостой Хилэнцүүдийн хувьд хайр дурлалын харилцаагаа улам батбөх болгох сар юм. Хүүхэд, гэр бүл төлөвлөлтийн асуудалд илүүтэй анхаарах бололтой. Сарын эхэнд жаахан гуниглаж, ганцаардах боловч, сэтгэл хөдөлгөсөн зүйлс тохиолдож эхлэхэд энэ бүх асуудал шийдэгдэх болно. Харин мөнгө санхүүгийн хувьд Хилэнцийн ордныхонд Бархасбадь гараг ээлтэй байж сарын 10-наас ирэх жилийн 11 сар хүртэл санаа зовох зүйлгүй байна. Бархасбадь гараг Хилэнцүүдэд амжилт, боломж бүрийг алдахгүй байх хүч өгөх ба өөрийн давуу талаа шинээр нээх, том хэмжээний төслүүдийг атгах гэх мэт томоохон өөрчлөлтүүүдийг авчирна. Энэ сарын туршид Хилэнцийн ордныхон багийн ажиллагаа, бүлгийн зорилгыг урдаа тавьж ажиллах ба удирдан манлайлж, зохион байгуулах авьяасаараа бусдаас ялгарч, хүндлэл хүлээнэ. Сарын эхний Нарны нөлөөгөөр эрүүл мэнд сайнгүй байх хэдий ч сэтгэл санааг зовоохуйц том асуудал үгүй. Харин сүүлийн арав хоногт эрч хүч, урам зоригтой байх нь ээ. Гэсэн ч эрүүл мэнддээ анхаарч, тэнцвэртэй байдлыг эрхэмлээрэй. Эцэст нь энэ сард өөрийн төсөөлөн бодох чадварыг ашиглаж бүтээлч байгаарай.


Нум

10-р сар Нумынханд хайр дурлалын тал дээр их өгөөмөр байх нь. Учир нь хайр дурлалыг ивээгч Сугар гараг болон Нумынхны хүсэл тачаалыг удирдагч Марс гарагиудын хүчтэй нөлөөллөөр тэдэнд өөрийнхөөрөө байх эрх чөлөөг өгч байна. Хосуудын харилцааг ивээгч Буд гараг сарын турш маш тааламжтай байрлалд байгаа нь хостой Нумуудын харилцааг илүү бат бөх болгох нь. 10-р сарын ерөнхий зургаас үзвэл энэ сар тийм ч аядуу тайван байхгүй бөгөөд харин эрч хүчтэй байж, аливааг туршиж, шинийг эрэлхийлж, өөрчлөлт хийх сар юм. Таны санаж явах хэрэгтэй ганц зүйл бол бүхий л зүйлийг өөрт тааламжтайгаар байлгаж, зөв совингоо дагаарай. 10-р сард Нумынхан нийгэмд өөрийн байр суурийг бий болгож, бусадтай харилцаа холбоо тогтоох шинжтэй байна. Энэ нь таны карьерт ч нөлөөлж, олон хүн цугладаг арга хэмжээнүүдэд оролцох шаардлага гарах болно. Нумынхны ажил хэрэг өмнөх саруудынхтай адилаар эрч хүчтэй байна. Ангараг гараг сарын эхний 20 хоногт Нумын ордод байрласнаар тэдний ажил хэрэгт тааламжтайгаар нөлөөлнө. Учир нь, Ангараг нь бол өрсөлдөх чадвар, шийдэмгий байдал, өөрийн хүч чадлыг харуулах боломжийг бий болгогч гараг юм. Энэ нь тэднийг өөрийгөө сорих, гадаад ертөнцтэй танилцах, нийгэмд хөлөө олоход уриалан дуудах болно. Нөгөө талаас, Сугар гараг чамайг өөрийн тавьсан зорилгодоо хүрэх, өөрийн гэсэн сэтгэл татах чанараа олох, мөн нийгэмтэй холбогдоход хөтлөн дагуулах болно. Нум ордныхон 10-р сард маш завгүй байх ба бусадтай харилцах харилцааг од эрхэс ивээснээр гайхалтай эрдэм шинжилгээний хурал, сангийн үйл ажиллагаа, нэгдэл бүлгэм, улс төрийн хөдөлгөөн, олон нийтийн арга хэмжээнд амжилттай оролцоход нь туслах болно. Бархасбадь гараг Нумын ордтой тааламжгүй байрлалд байрласан ба энэ нь 2018 оны 11-р сар хүртэл үргэлжлэх тул өөрийн эрүүл мэнддээ маш нухацтай хандаж, жилийн эцэс хүртэл анхаарлаа сулруулахгүй байх хэрэгтэй шүү. Эцэст нь санхүү, ажил, нийгмийн хүрээлэлтэй холбоотой шийдвэр гаргахдаа бодолтой байгаарай.


Матар

10-р сарын эхний хэсэгт хайр дурлалыг ивээгч Сугар гараг, Ангараг гарагт ойртож очих ба ингэснээр Матруудын гал халуун хайр, хүсэл тачаал дотроосоо оргилох болно. Энэ нь эцэстээ хилийн чанадын аялал, урлаг соёлын арга хэмжээ, өөрийгөө нээж олох аялалд ч хүргэж магадгүй. 10-р сарын гол үйл явдал бол Бархасбадь гараг Матрынхны хайр дурлалын амьдралыг романтик үйл явдлуудаар дүүрэн байлгах болно. Нар, Буд, Сугар болон Ангараг гаригууд Матрын ордоор дамжин өнгөрч байгаа тул ажил мэргэжил 10-р сард нэлээд амжилттай байх төлөвтэй. Ажилдаа хандах эерэг хандлагыг нь нэмэгдүүлж, амжилттай байх эрч хүч, шийдвэр гаргах чадваруудыг нь ивээх болно. Мэдээж аливаа ололт амжилтууд тодорхой үнэ цэнээр олддог учраас заримдаа хүчин чармайлт шаардах бол, заримдаа арга заль гаргах шаардлага ч гарч, өөр тохиолдолд ухаан мэдлэг шаардах нь бий. Бархасбадийн хөдөлгөөн Матруудад ашигтайгаар эргэж аз, аюулгүй байдал, дэмжлэг болон алдар нэр авчрах болно. 10-р сар тун завгүй сар байх учир бага зэрэг стресс, бухимдалтай байж болзошгүй. Сарын эхний хагаст Санчир гаригийн таагүй байрлалаас шалтгаалж эрүүл мэндэд аюул заналхийлэх учраас хутга мэснээс хол байж, гэмтэл, осол, халдварт өвчин, үрэвслээс болгоомжлох хэрэгтэй. Сарын 17-ноос асуудлууд амархан шийдэгдэж, эрүүл мэнд тань хавьгүй дээрдэх болно. Эцэст нь зорилгоо тодорхой байлгаж, анхаарлаа түүндээ л төвлөрүүлээрэй.


Хумх

10-р сарын эхний өдрүүдэд Хумхын хайр дурлал ихээхэн асуудалтай байх нь. Учир нь хайр дурлалын Сугар гараг Ангараг гарагтай огтлолцсоноор тааламжгүй харилцааг бий болгох төлөвтэй байна. Хумхын ордны хайр дурлалын харилцааг зохицуулагч Нар таагүй байрлалд очсоноор асуудлуудыг шийдэх боломж гарахгүй байж мэдэх юм. Хумхынхны хайр дурлал, хүсэл тачаалыг ивээгч Буд гараг энэ сард тийм ч хүчтэй нөлөөлж чадахгүй нь. Тиймээс юмс маш удаанаар өөрчлөгдөж, энэ нь хайр дурлалын асуудлуудад тань ч нөлөөлөх бололтой. Гэвч сарын 17-ноос Буд гараг чиглэлээ өөрчилж Бархасбадь руу ойртсоноор үйл явдлууд гайхалтай тааламжтайгаар эргэх нь. Тиймээс сарын сүүлээр аз жаргалаар бялхсан өдрүүд байх болно. Санхүүгийн хувьд сарын эхний хэсэгт тогтуун, хэвийн байх болно. Учир нь Сугар болон Ангараг гарагиуд Хумхын ордод зэрэг нөлөөлснөөр сан, холбоо, өв залгамжлал, банк болон даатгалын газраас ирэх хөрөнгүүд таниас ихээхэн хичээл зүтгэл шаардах бололтой. Хичээл сургууль, аялал зугаалга, соёлын хөтөлбөр мөн оюун санааны үйлд ч нилээд хүч зарцуулах төлөвтэй байна.Гэвч ажил мэргэжлийн тал дээр 10-р сар танд гайхалтай үйл явдлуудыг авчрах болно. Бархасбадь гариг таны талд байж төсөөлөө ч үгүй шинэ боломжуудыг нээж өгч, мөрөөдөл, зорилгодоо хүрэхэд тань туслах болно. Эрүүл мэндийн хувьд ямар нэг асуудалгүй байна. Гэхдээ танд стрестэх, сэтгэлэээр унах тохиолдлууд гарч болох юм. Ангараг болон Санчир гарагуудын байрлал нь бэртэл гэмтэл, өвчин эмгэг авчрах аюул байгаа ч, энэ нь таны хайхрамжгүй, тоомжиргүй байдлаас үүсэх магадлалтай тул эрүүл мэнддээ хянамгай хандахад илүүдэхгүй. Эцэст нь аль болох бүх зүйлийг тодорхой байлгаж, санхүүгийн эрсдэл бүү хийгээрэй.


Загас

Сугар болон Ангараг гараг Загасны ордод байрласнаар 10-р сарын эхний өдрүүдэд та хүчтэй сэтгэл хөдлөлтэй байх болно. Гэвч хос хоёрын хайр дурлал дахь хичээл зүтгэл, сэтгэл ханамж харилцан адилгүй байх учраас урам хугарах, сэтгэлээр унах тохиолдлууд гарч болзошгүй. Загасны ордныхны хайр дурлалын харилцааг ивээгч Буд гараг сарын эхний хэсэгт тийм ч хүчтэй нөлөөтэй биш байгаа нь таагүй харилцаа, эргэлзээг бий болгоно. Сарын 17-ноос Буд гараг өөрийн чиглэлээ өөрчилснөөр уур амьсгал харьцангуй намдана. Үүний дээ сарын 18-нд Буд гариг Бархасбадь гарагтай гайхалтай тааламжит байрлалд очсоноор харилцаанд тань томоохон амжилт авчрах эсвэл өөр нэгэн жаргалтай үйл явдал тохиох бололтой. 20-ноос Загасны ордны хайр дурлалыг Сар ивээж сайн мэдээ дуулгах нь. Загасны ордны мөнгө санхүүг Нар, Бархасбадь, Буд, Сугар болон Ангараг гарагиуд нэгэн зэрэг ивээж байна. Энэ нь бизнес, банк санхүү, хөрөнгө оруулалт, худалдан авалтыг маш идэвхтэй байлгах аж. Гэвч хамтын ажиллагаануудад анхаарал болгоомжтой хандсан нь дээр. Сарын 10-наас Бархасбадь гараг Загасны орд руу шилжсэнээр ойрын 3 жилд тохиогоогүй байрлалд очих ба ингэснээр, хичээл сурлага, аялал, соёлын холбогдолтой үйл явдлууд тун нааштайгаар эргэнэ. Эдгээр үйл явдлууд сарын хоёрдугаар хагасаас үр дүнгүүдээ өгч чамд амжилт авчрах болно. 10-р сарын эхний өдрүүдэд Загаснуудын эрч хүч сул байж, орчин тойрны бүх зүйлд санаа зовних хандлага нэмэгдэж, зөрчилдөөн гарч, осол аваарт өртөж болзошгүй байна. Үйл явдлууд сарын 10-наас өөрчлөгдөн, харьцангуй дээрдэх ба Бархасбадь Загасны ордноос холдон Хилэнц рүү шилжсэнээр нөхцөл байдал тогтворжиж, бусдаас тусламж дэмжлэг ирнэ. Эцэст нь блог хөтөлж, ном хэвлүүлж, аялалд гарвал ээлтэй.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!