Гурван улсад тавьсан АНУ-ын хоригийг Монгол буруутгалаа

🕔 2017/08/15 13:37

Гурван улсад тавьсан АНУ-ын хоригийг Монгол буруутгалаа
АНУ-ын Конгресс ОХУ, Иран болон Хойд Солонгосын эсрэг хориг тавихаар болсон. Уг хоригт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп гарын үсгээ зураад буй юм. 
Тэгвэл Монгол Улсын Гадаад хэргийн сайд асан, Ерөнхийлөгчийн тусгай элч төлөөлөгч, Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн дээрх хориг арга хэмжээг буруутгасан талаар "www.ifpnews.com” сайт мэдээллээ.
 
Тэрбээр "Вашингтоны хориг арга хэмжээг бид хүлээн зөвшөөрөхгүй байна. Хориг тавих нь тийм ч сайн арга биш. Тиймээс бид АНУ-ын хоригийг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ илэрхийлье” гэж мэдэгджээ.
 
Л.Пүрэвсүрэн "ICANA” агентлагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү мэдэгдсэн бөгөөд тэрбээр мөн Иран улс олон улстай найрсаг харилцаатай байдаг. Хоёр улс харилцаагаа шинэ шатанд хүргэх зорилготой байна. Ираны олон компани Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байна. Хоёр улс эдийн засгийн хувьд үр дүнтэй харилцаатай байдаг” гэж ярьжээ.
 
Ираны Ерөнхийлөгч Хуссайн Руханигийн тангараг өргөх ёслолд Л.Пүрэвсүрэн болон Монголоос олон төлөөлөгч оролцож байсан юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!