Ашиглагдахгүй байгаа гар утасны үнэт металлаар олимпын медаль хийнэ

🕔 2017/08/15 10:21

Ашиглагдахгүй байгаа гар утасны үнэт металлаар олимпын медаль хийнэ
"Токио-2020" наадмын бэлтгэлийн нэг хэсэг болсон хэрэгцээгүй болсон гар утаснуудыг цуглуулах кампанит ажил япон улсад өрнөж байна. Ашиглагдахгүй болсон гар утаснуудаас үнэт металлыг нь ялган авч "Токио-2020” зуны олимп болон паралимпын наадмын медалиудыг хийх ажээ. "Токио-2020" олимпын наадмыг зохион байгуулах хорооноос олимпын наадмын 5000 медалийг хийхэд шаардагдах 2 тонн алт, мөнгө, хүрлийг цуглуулах ажлыг өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлүүлжээ. Япон улсын хувьд ашигт малтмалын нөөц багатай учраас эдийн засагт хэмнэлттэй төдийгүй тогтвортой хөгжлийг дэмжих үүднээс ийм алхам хийж, ард иргэдээ уг кампанит ажилд идэвхитэй оролцохыг уриалж буй юм.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!