Холбооны мөрдөх товчооны даргаар Кристофер Урей сонгогдлоо

🕔 2017/08/09 11:43

Холбооны мөрдөх товчооны даргаар Кристофер Урей сонгогдлоо
АНУ-ын Сенатын танхим холбооны мөрдөх товчооны захиралд нэрийг нь дэвшүүлсэн Кристофер Рей-г батлах эсэх тухай хэлэлцэж, санал хураалт явуулсан байна. Санал хураалтад оролцсон сенатын танхимын гишүүдийн олонхийн саналаар Кристофер Урей-г АНУ-ын Холбооны мөрдөх товчооны захирлаар баталжээ. АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Холбооны мөрдөх товчооны тэргүүн Жэймс Комиг өнгөрсөн тавдугаар сард албан тушаалаас нь огцруулсан билээ. Жеиймс Коми-г үүргээ гүйцэтгэж чаддаггүй, Хилари Клинтоны цахим шуудантай холбоотой хэргийг нягталж шалгалгүй хаасан хэмээн буруутган ийнхүү огцруулсан юм. Жэймс Коми ОХУ өнгөрсөн 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд хөндлөнгөөс оролцсон хэрэгт Трампийг холбоотой эсэх, мөн ОХУ сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэх хэргийг шалгаж байсан нь түүнийг халах жинхэнэ шалтгаан болсон гэж үздэг байна.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!