Америкчүүд тив алгасах баллистик пуужин хөөргөж туршив

🕔 2017/08/03 10:09

Америкчүүд тив алгасах баллистик пуужин хөөргөж туршив

АНУ-ын арми тив алгасах баллистик пуужин  хөөргөн туршжээ. АНУ-ын Агаарын цэргийн хүчин лхагва гарагт "Бид Калифорни муж улс дахь Ванденбергийн агаарын цэргийн хүчний баазаас лхагва гарагт шилжих шөнийн 2:10 цагт "Minuteman 3”-ийг амжилттай хөөргөн туршсан. Пуужин Маршалын арлуудын Кважалейн арал дахь байндаа туссан” хэмээн албан ёсоор мэдэгдсэн байна.

Америкчүүд тив алгасах баллистик пуужин хөөргөж туршив

Энэ нь 2017 он гарснаас хойш туршсан дөрөв дэх удаагийн туршилт байлаа. Пуужингийн системийн онч нарийвчлалыг шалгах зорилгоор туршилт хийж байна гэж Пентагон урьд нь мэдэгдэж байсан юм. АНУ-ын Агаарын цэргийн хүчний албаны хүний хэлж буйгаар "Вашингтон өөрийгөө болон холбоотнуудаа хамгаалж, ямар ч халдлага дайралтыг хэзээд сөрөн зогсох чадвартай болохыг энэ удаагийн туршилт нотлон харуулж буй” аж.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!