Хүчит бөхийн барилдаан эхэллээ

🕔 2017/07/11 15:05

Хүчит бөхийн барилдаан эхэллээ

Тулгар төрийн 2,226, Их Монгол Улсын 811, Ардын хувьсгалын 96 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдааны нэгийн даваа эхэллээ. 

 

Энэ жилийн наадам аварга, арслангууд тэргүүтэй 512 хүчит бөх зодоглож байна. Өмнө жил буюу Тулгар төрийн 2225, Их Монгол Улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд 10 даван түрүүлсэн Монгол Улсын Аварга Ч.Санжаадамбад "Тоyoтa мотор” корпорациас  "Ланд крузер-200”  авто машиныг гардуулан өгч байсан.

 

Өнөө жил мөн "Тоёото мотор корпораци” манай Улсын Үндэсний их баяр наадмын албан ёсны түншээр дөрөв дахь жилдээ ажиллах байгаа. Тус компаниас энэ жилийн наадмын түрүү бөхийг дахин "Ланд круйзер 200” автомашинаар мялаахаар зэхжээ.

 

Үндэсний бөхийн барилдааны есийн даваа маргааш/2017.07.12/ болж, өнөө жилийн түрүү бөх шалгарна.

 

Г.Тэгшсүрэн

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!