Начин болсон хоёр бөх сэргээш хэрэглэсэн нь батлагдлаа

🕔 2016/10/26 13:29

Начин болсон хоёр бөх сэргээш хэрэглэсэн нь батлагдлаа

 

Мэдэгдлийг бүрэн эхээр нь хүргэж байна.


Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын Хувьсгалын 95 жилийн ойн Үндэсний их баяр наадамд барилдсан шөвгийн 32 бөх, харваачдаас Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээ авч БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид шинжлүүлсэн билээ.


Тус лабораториос 2016 оны 8-р сарын 23-ны өдөр ирүүлсэн шинжилгээний хариуд 3940625 дугаартай Баян-Өлгий аймгийн харъяат Батчулуун овогтой Баатарцол, 3939453 дугаартай Увс аймгийн харъяат Бадрах овогтой Ганзориг нарын "А” сорьцны дээжинд хориотой эмийн жагсаалтанд багтах бодис илэрч допингийн эсрэг дүрмийг зөрчсөн болох тухай манайд мэдэгдсэн. Лабораторийн албан ёсны хариуг холбогдох газруудад дүрмэнд заасан хугацаанд нь бид хүргүүлсэн.


Үндэсний бөхийн холбоо болон дээрхи 2 бөхөөс ирүүлсэн хүсэлтийн дагуу "В” сорьцын шинжилгээ хийлгэх хүсэлтийг БНСУ-ын Шинжлэх ухаан техникийн институтын /KIST/ Допингийн хяналтын лабораторид 2016 оны 8-р сарын 29 ны өдөр уламжилсны дагуу тус байгууллагаас 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр ирсэн "В” сорьцын шинжилгээний хариу нь "А” сорьцын шинжилгээний хариутай ижил гарсан болохыг мэдэгдлээ. 


Энэ тухай Дэлхийн допингийн эсрэг агентлаг болон Монголын Допингийн эсрэг үндэсний төвийн дүрэм, Үндэсний их баяр наадмын хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авах эрх бүхий байгуулага болох Үндэсний их баяр наадам зохион байгуулах комисс болон Үндэсний бөхийн холбоонд хугацаанд нь албан ёсоор мэдэгдсэн болно.

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!