Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээгээр Монгол улс 60 дугаарт бичигджээ

🕔 2016/06/02 18:08

 

Дэлхийн өрсөлдөх чадварын үнэлгээний "IMD” төв энэ оны тайлангаа гаргажээ. Эдийн засгаар дэлхийд өрсөлдөх чадвартай улс орны жагсаалтыг нийтэлдэг уг тайланд манай улс өнгөрсөн жилийнхээс гурван байр ухарч 60 дугаарт бичигджээ.

Энэхүү үнэлгээг эдийн засгийг гүйцэтгэл, Засгийн газрын болон бизнесийн үр ашиг, дэд бүтцийн үр ашиг гэсэн дөрвөн үндсэн хүчин зүйлээр 340 гаруй шинжээчдийн дүгнэлтийг харгалзаж гаргадаг байна. Мөн тухайн улсын 5400 гаруй бизнес эрхлэгчид өөрийн орны нөхцөл байдлыг үнэлсэн талаар судалгааг харгалздаг байна.

2016 оны үзүүлэлтээр Хонконг, Швейцарь, АНУ, Сингапур, Швед, Ирланд, Дани, Нидерланд, Норвеги, Канад зэрэг улсууд дэлхийн хамгийн өрсөлдөх чадвартай эдийн засагтай 10 улсаар нэрлэгджээ.   

М.Баясгалан

 

Эх сурвалж: www.TODAY.mn

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!