Оффшор данстангууд бол ЭХ ОРНООСОО УРВАГЧИД

🕔 2016/05/23 16:07

Оффшор данстангууд бол ЭХ ОРНООСОО УРВАГЧИД

 

Оффшорын бенефициарууд бол дансандаа 0 мѳнгѳтэй байсан ч ялгаагүй, үндсэндээ ЭХ ОРНООСОО УРВАГЧИД мѳн. Ийм дүгнэлтийг Лондоны дээд хэмжээний уулзалт (саммит)-аас хийлээ. Эльхүү саммитыг хийх санаачилгыг анх Д.Кэмерон гаргаж хэдэн сар бэлтгэсэн, энэ нь мэдээж "Панамын цаас" хэмээн нэрлэгдээд буй Mossack Fonsek оффшор юрисдикцийн нууц баримт ил болсонтой,
 түүний улс тѳрийн үр дагавартай холбоотой байхыг үгүйсгэх арга байхгүй. Ѳвѳг эцэг, эцгийхээ оффшор компанитай нэр нь холбогдсон Кэмерон, дутагдлаа хүлээж нүглээ наминчлан нэг ч гэсэн сайн үйл хийж нэр хүндээ авaръя гэсэн санаачилга гэх, нѳгѳѳ талаас гүтгэлэг гэдгийг нотлох акцион гэж хэлэх улс тѳрийн тоймчид ч байгаа. Аль нь ч байлаа гэсэн оффшор гэх аймшигт үзэгдэлд дэлхийн анхаарлыг хандуулж чадлаа. Оффшор бүсэд компанитай, хувь оролцоотой тѳрийн албан хаагчдыг татвараас зайлхийсэн тѳдийхѳн хэмжээнд харж, ярих нь туйлийн хариуцлагагүй бѳгѳѳд алдаатай үзэл баримтлал юм байна. Ихэнх улс орнууд тэднийг гэмт хэрэгтэн хэмээн шууд баривчилж, зарим улсад бүр эрүү үүсгэн цаазлан хороох ял тулгаж байна. ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэж үзэх нь хэтрүүлэг биш, радикал үзэл бодол ч биш далд эдийн засгийн ноцтой аюул, заналхийллээс үүдсэн эцсийн гаргалга, буурьтай дүгнэлт ажээ. 
Газрын баялаг ихтэй Нигери, Монгол шиг хѳгжлѳѳр буурай орнуудаас мѳнгѳн хѳрѳнгѳ гадагш урсч байгаа нь улс оронд девальваци үүсгэх, мѳнгѳний бодлого алдагдах үндсэн эх сурвалж, шалтгаан болж, эдийн засгийг макро орчинд нь зүгээр л нураачихаж байна, үүнээс үүдэн тоотой хэд нь баяжиж, дундаж давхарга сүйрч, нийгмийн үндсэн масс ядуурлын ангал руу шидэгдэж байна. ЭХ ОРОН ТУСГААР ТОГНОЛ...гэж тангараг ѳргѳчихѳѳд ийм юм хийгээд байгаа увайгүй хүмүүсийг ЭХ ОРНООСОО УРВАГЧИД гэх категорид хамруулахаас ѳѳр зам олдохгүй байгаа нь зүй ёсны мэт санагдаж байна. Гадаадын ХО зогссоноос эдийн засаг унасан гэдэг нь худлаа тѳѳрѳгдѳл байж, ард олны ядуурлын үндсэн шалтгаан нь эх орныхоо баялгийг гадагш зѳѳж, дундаас нь хѳрѳнгѳ зувчуулан оффшор руу урсгаснаас үүдэлтэй байсныг 

Хамгийн аюултай нь эрэг дотроос мѳнгѳн хѳрѳнгѳ, гадагш урсан оффшорт маш хурдтай цутгаж байгаа, дэлхийн эдийн засгийн тэлэлтэд бодитой саад болж байгаа, баялаг ихтэй жижиг орнуудыг сүйрүүлж байгаад оршино. Оффшорт цутгах мѳнгѳн урсгалын эх авдаг газраар Нигери, Монгол (байгалийн баялаг), Афганастан, Колумби (хар тамхи), далайн арлын жижиг улсууд ...зэрэг улс орнууд аль хэдийн тодорчихоод байна.
Манай цѳѳн биш тооны хүмүүс оффшортой нэр холбогдлоо. Дэлхийн аль ч улс оронд оффшортой тэмцэх ажлыг тѳр, улсын тэргүүнүүд нь хариуцаж байна. Манай ерѳнхийлѳгч энэ тал дээр дэндүү мѳлгѳр байна, шийдвэртэй, хурдтай, амаар биш ажил хэрэгчээр хѳдлѳх байдал харагдахгүй байна. Оффшортой тэмцэх ажлыг тэртэй тэргүй ил болчихсон С.Баярцогтын нэрийг дурдсанаар хязгаарлаж болохгүй. Оффшортой холбогдоод байгаа бүх хүмүүсээс албан тайлбар бичгээр авч, зувчуулсан хѳрѳнгийн эх үүсвэрийг судлах шаардлага байгаа. Оффшорын эсрэг давалгаан дэлхий даяар үүсчихээд байхад, олигтой хийж гавьсан юмгүй, ийм байдалтай АСЕМ-д ирэх тѳрийн тэргүүнүүдийн нүүрийг харахад хэцүү л байх. Хандлагаа ч гэсэн ѳѳрчилмѳѳр, оффшортой нэр холбогдсон л бол гэмт хэрэгтэн, дансанд мѳнгѳ байгаа эсэх, хэний нэр дээр байгаа энээ тэрээ ердѳѳ хамаагүй гэсэн дүгнэлт бол бодитой, асуудалтай хүмүүс гэсэн үг. Сургууль цэцэрлэг, ясли эсвэл үйлдвэрийн тѳслийн санхүүжилт болчих ёстой байсан ард түмний хѳрѳнгийг млрдаар нь гадагш, эргийн чанад руу зѳѳсний нь бодвол тэднийг цовдлох, эсвэл амьдаар нь сор залсан ч багадахаар нүгэл хийсэн хүмүүс шүү. 
И.Цэрэнхүү

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!