ГЭМГҮЙ ГОРИЛЛАГ БУУДАЖ АЛЖЭЭ

🕔 2016/05/30 14:58

 

АНУ-ын Охайо мужийн Синсиннати хотын амьтны хүрээлэнг үзэж явсан дөрвөн настай хүү тун санамсаргүй байдлаар нэгэн ховор төрлийн горилла сармагчингийн торонд уначихжээ. Амьтны хүрээлэнгийн ажилтнууд горилла хүүгийн амь насанд хүрч болзошгүй гэж сэжиглэн буудан алсан байна. Харин олон нийт Харамбэ гэдэг гориллыг буудаж алсанд дургүйцэж, эсрэгүүцлээ илэрхийлээд эхэлжээ. Учир нь Харамбэ горилла нь хүүд хор учруулах нь байтугай харин ч хамгаалж байсныг хэрэг явдлыг харсан гэрчүүд мэдүүлж, зарим нь хууль хяналтынханд хандаж, гэмгүй амьтныг алсан амьтны хүрээлэнгийнхний эсрэг зарга үүсгэхээр бэлтгэж байгаа гэж Телеграф сонины цахим хуудас мэдээлжээ.

http://www.youtube.com/watch?feature=player_embedded&v=8TsNmZyixJM

С.Дамдин

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!