ӨМ-ын дулааны нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс 64.36 хулиар нэмэгджээ

🕔 2017/04/04 15:48

ӨМ-ын дулааны нүүрсний үнэ өнгөрсөн жилийнхээс 64.36 хулиар нэмэгджээ

 

ӨМӨЗО-ны хөгжил өөрчлөлтийн хорооны үнийн хяналтын төвийн мэдээнээс үзвэл, энэ оны 3-р сард богино хугацааны зах зээлийн нийлүүлэлт болон далайн боомт, цахилгаан станцын нөөц бага байгаа зэрэг шалтгааны улмаас ӨМ-ын дулааны нүүрсний дундаж үнэ нь өмнө жилүүдийнхээс 3.04 хувиар нэмэгдэж, ноднин жилийнхээс 64.36 хувиар өсөж, дундаж үнэ нь тонндоо 206.04 юаньд хүрсэн байна.

Үүнд ӨМ-ын зүүн бүсийн хүрэн нүүрсний дундаж үнэ нь тонн бүрдээ 152.76 юань хүрч, өнгөрсөн жилүүдээс 3.39 хувиар нэмэгдэж, ноднин жилийн мөн үеийнхээс 39.01 хувиар өссөн байна. Ордос хотын дулааны нүүрсний дундаж үнэ нь тонн бүрдээ 282.22 юань хүрч, өнгөрсөн жилүүлээс 6.72 хувиар, ноднин жилийн мөн үеийнхээс 184.43 хувиар нэмэгдсэн байна.

ӨМ-ын чулуун нүүрсний худалдан авах дундаж үнэ тонн бүрдээ 206.36 юань байж, өнгөрсөн жилүүдээс 4.11 хувиар, өнгөрсөн жилийн мөн үеийнхээс 56.62 хувиар нэмэгдсэн байна.

Эх сурвалж: ХОУР

Санал болгох

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Dundgovi.mn сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг устгах эрхтэй!