С.БАЯР МӨРӨӨ БАЛЛАХААР ШАМДАЖ БАЙНА
Ерөнхий Сайд асан С.Баяр АНУ-д 24 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх 7 байшин, орон сууц худалдан авсан тухай ноцтой мэдээллийг "Голомт-ЦЭХ” ТББ-аас энэ сард дэлгэж тавьсан. С.Баяр мэдээллийг үгүйсгэж байсан боловч 9125 NE 15th ST, Clyde Hill WA хаягаар орших тансаг хаузаа 4.298 сая доллараар зарахаар үл хөдлөхийн зах зээл дээр гаргажээ. Тэрбээр тус байшинг 2013 оны 1 сард 3.8 сая доллараар залуу эхнэр Эрдэнэбилэгийн Сувдын эзэмшдэг "Небо” ХХК-ний нэр дээр худалдаж авсан билээ. Энэ талаар дэлгэрэнгүйг линкээр орж үзнэ үү: http://www.zillow.com/homes/9125-ne-15-st-clyde-hill-wa_rb/
"Голомт-ЦЭХ” нь АНУ дахь С.Баярын эзэмшлийн тухай тодорхой баримтуудыг цаашид ч нийтэлсээр байх болно. Эдгээр баримтууд нь АНУ-ын төрийн албадын олон нийтэд нээлттэй бүртгэл мэдээлэлд үндэслэсэн бөгөөд давхар 2-3 эх сурвалжаар баталгаажуулсан албан ёсны үнэн зөв баримтууд юм.
ОРШИЛ
2014 оны сүүлчээр Ерөнхий сайд асан Санжийн Баяр "2-р Суваг” ТВ-ийн "Цензүргүй Яриа” нэвтрүүлэгт оролцож бүтэн 2 цаг үргэлжилсэн уртаас урт ярилцлага өгчээ. Түүний ярьсан болгонд нь дүн шинжилгээ хийж, уншигчдыг чилээх гэсэнгүй, харин ердөө дөрөвхөн минутын хэсэгт нь анхаарaл хандуулахыг хүссэн юм. С.Баярын ярилцлагын бичвэрийг дор сийрүүлэв:
Сэтгүүлч: Таны
Америкийн Нэгдсэн Улсад Манхэттэнд байдаг нэг байрны асуудал
интернэтээр гарсан. Бас нэг хаузны гадаа та зүлэг усалж байгаа юм шиг.
Тэр таны байшин мөн юм уу? Тэр мэдээлэл үнэн юм уу?
С.Баяр: Нэгдүгээрт зүлэгний тухай ярих уу?
Сэтгүүлч: За тэгье.
С.Баяр: Үгүй
тэр чинь ингэсэн юмаа эхлээд. "Баяр Канадад цагаачлав” гэдэг мэдээ 2-3
жилийн өмнө байхаа сайтуудаар цацагдаад нилээн тавигдсан юм. Тэр чинь
нэлээн байж байгаад тэгээд тэр зүлэг усалж байгаа зураг чинь өнгөрсөн
хавар байна уу даа намар байна уу ноднин хавар байна уу (мэдэн будилав)
гарсан юм. Тэгээд би юу хүсч байна вэ гэвэл танай ТВ-д компьютерийн
техникийн мэргэжилтнүүд байгаа шд ээ. Тэр улсуудаасаа зүгээр нэг
асуучих. Энэ фотошопоор хийсэн эвлүүлэг байна уу яг оригинал зураг байна
уу үгүй юу гэж. Би тэрнийг хараад голсон. Яагаад гэвэл ийм… бас л
зүгээр нэг хүн хийчихээгүй ш дээ тодорхой захиалга байгаа ш дээ.
Захиалагчийгаа хулхидсан зүйл байнаа л гэж би харсан. Яагаад гэвэл
фотошопыг янз янзаар хийж болно ш дээ. Жишээлбэл, би зүлэг yсалдаг уу
гэвэл усалдаг. Энэ хойно зусландаа бол нэг хэдэн мод бут сөөг
суулгачихаад зогсож байдаг байхгүй юу. Сайн фотошоп хийе гэх юм бол тэр
зургийг маань аваад гадаадын нэг том эдлэнгийн фонон дээр тавьчиж бас
болноо доо. Гэтэл тэр фотошоп дээр байгаа тэр зурган дээр байгаа хүн нь
би биш байгаа байхгүй юу. За яахав тэр хойт зуслан дээр очоод миний
зургийг авахад хэцүү байлаа гэхэд бол фотошоп хийдэг улсууд мэднэ
дээ…Зүлгээ усалж байгаа хүний биен дээр миний толгойг бас эвлүүлчиж
болно ш дээ. Тэгэж ч хийгээгүй байгаа юм. Тэгэхээр энэний талаар бол
одоо энэнээс илүү юм хэлж мэдэхгүй.
За
тэр байр сууцны талаар бол Манхэттэн бишээ. Тэр чинь болвол миний
1993-96 онд ажиллаж байсан Вашингтоны Их Сургуулийн Сиэтлд байгаа байрны
тухай тэр зүлэг усалж байгаа юм чинь байгаа байхгүй юу.
Сэтгүүлч: Тийм байна.
С.Баяр: Тэгэхээр
бол би асуултанд шулуухан хариулья. Надад өөрийн эзэмшлийн ямар нэгэн
байр сууц гадаадад байхгүй. Байх тийм шаардлага ч үгүй. Би Монголдоо
амьдарч байгаа, цаашид ч амьдарна. Бодвол эндээ ясаа тавих байлгүй.
Ерөнхийдөө байна ш дээ, миний насны, миний намтартай хүн Канад байна уу
хаашаа ч байна уу цагаачлах ямар ч шаардлага байхгүй. Тэнд би амьдарна
гэж байхгүй. Тэнд насыг элээнэ гэж байхгүй ш дээ. Гадаадад амьдарч
байгаа Монголчуудтай би олон учирч байсан. Чи ч учирч байсан байлгүй.
Tэгээд би нэг зүйлийг ажигласан. Хүмүүс янз янз байна. Гайгүй амьдарч
байгаа хүмүүс ч байна. Гэхдээ 40 хүртлээ тэр гадны орчиндоо уусаад
дасаад үндэс сууриа тавьсан бол тэр хүн суурьшиж чаддаг юм байна, үр
хүүхдээ сургууль соёлд оруулаад. Бидний насны улсууд бол тэнд цагаачлах
байнга амьдрах байтугай удаан хугацаагаар ч байж чадахгүй байгаа байхгүй
юу. Энэ бол байр сууцны асуудалдаа ч биш. Ерөөсөө хүн гэдэг бол угтаа
нийгмийн амьтан ш дээ. Ерөөсөө л дассан орчиндоо л хаан байж чадна.
Дасаагүй орчиндоо бол боол ш дээ. Би жишээлбэл сайн муу хэлэгдлээ ч
гэсэн Монголдоо хэний ч таних Санжийн Баяр л байгаа байхгүй юу. Гадаадад
очье, хэн ч танихгүй нэг aзи буурал өвгөн л байгаа биз дээ. Энд аягүй
том утга учир байгаа байхгүй юу. Тийм учраас тэнд нэгэнт л амьдарч
суухгүй бол байр сууцаар ч яадын илүү л ажил байгаа байхгүй юу тэр чинь.
Тийм учраас бол.. Энэ зэргийн зүйлүүд хэвлэл мэдээллээр гараад ,би
түүнийг хөөцөлдөөд элдэв долоон хариу өгөөд байдаггүй. Нэгэнт асуусан
учраас л би хэлж байна.
"Цензургүй Яриа” нэвтрүүлгийн хэсгээс, 2014 оны 12 сар – 1:48:05-1:52:29
*** **** ***
Сэтгүүлч эмэгтэй Санжийн Баяраас Америкт байдаг хоёр байрныx нь тухай асууж байна. Хариуд нь С.Баяр зориудаар мэдэн будилах, бусдыг хардах, буцаж дайрах (Браво, Баяр, ведь атака— лучшая защита!), эх нутагтаа ясаа тавих хүсэлтэй шударга журамт иргэний дүрд тоглох, азай буурал насаа дурсаж өрөвдүүлэх, сэтгүүлчийг хань татах ( "Чи ч бас учирч л байсан байлгүй”), намтар юугаан сануулах гэх мэт хашир улс төрчийн аргуудыг эр хүний 13 мэхтэй хослуулсан сурамгай тоглолт үзүүлэв. Нөгөө лавшруулан шалгааж, үнэн мөнийг тодруулах ёстой сэтгүүлч маань харин бүр С.Баярын улайм цайм худал ярианд уярaaд, хошуу нэмж, толгой дохиж суух. Хэдхэн хормын дотор ядмагхан сэтгүүлчийн тархийг мөлчийтөл нь угааж, асуудлыг өөрөөсөө зайлуулж байгаа С. Баярын чадварыг бахадмаар ч юм шиг. Xашир анжгайд маллуулснаа ч ойлгохгүй маадгар царайлах "шал түүхий” сэтгүүлчийг өрөвдмөөр ч юм шиг.
Монголын төрийг түшилцэж явсан эрхэм ядарсан иргэдийнхээ хоногийн зүсэм талхны мөнгөнөөс хулгайлж гэр бүл, үр хүүхэдтэйгээ гадаадад тансаглачихаад биднийгээ эргүү тэнэгт тооцон элэг барьж, хуурч байгаа нь гутамшигтай бас жигшүүртэй.
С.Баярт АНУ-д ганцаар тогтохгүй олон байшин бий. С.Баяр АНУ-д тэрбум тэрбумаар үнэлэгдэх харшуудыг бэлэн мөнгөөр худалдаж аваад, дараа нь зарж мөнгөө угаасан. Заримыг нь өнөөг хүртэл эзэмшсээр байгаа гэдгийг нотлох баримтууд олон бий. Тэдгээрээс одоо дэлгэе.
C.БАЯР АНУ-Д САЯ САЯ ДОЛЛАР УГААСАН БАРИМТУУД
2007 ОН
• С. Баярын байшин #1:
Баярын
экс эхнэр O.Гэрэлтуяа 2007 онд АНУ-ыг зорьж, Вашингтон мужийн Сиэтл
хотын чинээлэг цагаан арьстай aмерикчууд голдуу (83%) амьдардаг Квин Энн
дүүрэгт 164 кв.метр талбайтай 3 унтлагaны өрөөтэй цоо шинэ байшинг 635
мянган доллараар худалдаж авчээ. Эзэмшигчээр Орсоогийн Гэрэлтуяа, Баярын
Нандин, Баярын Бадамханд нар бүртгэгдэв. 2008 онд тус байшингийн үл
хөдлөхийн татварт $4829.78 төлсөн байна. Гэрэлтуяа туc байшинд амьдарч
байгаад 2011 оны 11 сард 439 мянган доллараар заржээ. Энэ нь анхлан
авсан үнээс 200 мянган доллараар буулгасан гэсэн үг юм. Жирийн Америк
иргэдийн хувьд 200 мянгын алдагдал бол дааж давшгүй их өp. Харин мөнгө
угаахад энэ мэтийн алдагдал нь хэвийн үзэгдэл юм.
• Худалдаж авсан: 2007-03-28
• Авсан үнэ: $635,000
• Зарсан: 2011-11-04
• Зарсан үнэ: $439,000
• Хаяг: 3020 14th Avenue W #A, Seattle-Queen Anne, WA 98119
• С. Баярын байшин #2:
2007
оны 11 сарын 21-нд буюу С.Баярыг Монгол улсын ерөнхий сайдаар томилохын
урьд өдөр Баярын том охин Нандин гэгч 31 настай эмэгтэй Нью-Йоркийн
Манхэттэн дүүрэгт орон сууц худалдаж авчээ. Манхэттэний төвд орших
Флэтайрон (Flatiron) гэдэг индүү хэлбэртэй эртний чамин барилгын
ойролцоох тэнгэрт хадсан үнэтэй тансаг хороололд хэвлэлийн магнат Руперт
Мурдок, загвар өмсөгч Жизель Бундхен зэрэг алдартай баячууд, олны танил
хүмүүс, урлагийн одод амьдардаг. Тэдний нэг "Виктория Секрет”-ийн
супермодель Миранда Керрийн амьдардаг 16 West 19th Street дэх байшинд С.
Баярын охин 10-B тоотын студио буюу манай Монголчуудын ойлголтоор 60
кв.метр талбай бүхий 1 өрөө байрыг 895 мянган доллараар худалдан авчээ
(үүн дээр татвар, бүртгэлийн хураамж зэргийг нэмээд нийт $911,334 доллар
бэлнээр төлсөн). Тус орон сууцны 2008 оны үл хөдлөхийн татвар гэхэд л
16,2 мянган доллар болж байжээ Б. Нандин 2010 оны 5 сараас хойш
Манхэттэний тансаг байраа сарын 4,750-4,950 доллараар түрээслүүлж
байгаад 2014 оны 5 сарын 5-нд 1,092,500 долларын үнэ хүргэж заржээ.
• Худалдаж авсан: 2007-11-21
• Авсан үнэ: $895,000
• Зарсан: 2014-05-05
• Зарсан үнэ: $1,092,500
• Хаяг: 16 West 19th Street, New York, NY 10023
Түүхийн товч тодруулга
1906
онд Манхэттэнд баригдсан Нью Йоркийн эртний барилгуудын нэг болох Жэйд
(Jade) хэмээх энэ барилгыг "Роллинг Стоунз” хамтлагийн дуучин Мик
Жаггерийн ганц охин, үнэт эдлэлийн дизайнер Жэйд Жаггерийн нэрээр
нэрлэсэн. Албаны зориулалттай ашиглаж байсан энэ байшинг 2006 оны зун
дахин засварлаж, 57 орон сууцтай бүхий тансаг зэрэглэлийн барилга болгон
хувиргасан байдаг. Тус байрны гал зуух, ариун цэврийн өрөө, хувцасны
шүүгээг тасалгааны голд байрлуулax pod хэмээх дизайны өвөрмөц санааг
Жэйд Жаггер гаргаж, байшинг олон жижиг сууц болгон хуваажээ. Тус байшинд
24 студио (манайхны ойлголтоор 1 өрөө байр), 14 нэг унтлаганы өрөөтэй
байр (Монголоор 2 өрөө байр), 11 нь нэг унтлаганы өрөө + ажлын өрөөтэй
байр, 2 унтлаганы өрөөтэй 4 байр болон 3 пентхауз байдаг. Студио байрны
эхний үнэ 500 мянган ам. доллараас эхэлдэг бол 3 унтлагaны өрөөтэй
пентхаузны үнэ 3.7 сая ам. доллар хүрч байжээ.
2009 ОН – Үйл явдлын өрнөл
• 2009 оны 10 сарын 06-нд Монгол улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэв.
• 2009 оны 10 сарын 28-нд С. Баяр Ерөнхий Сайдын ажлаас чөлөөлөгдөж, албан тушаалаа хүлээлгэж өгөв.
• С.Баяр элэгний өвчнөө эмчлүүлэхээр Канадтай хил залгаа оршдог АНУ-ын Вашингтон мужийг зорив.
2010 ОН
• С. Баярын байшин #3:
2010
оны 2 сарын 9-нд Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням,
Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын хамт 4516 NE 38th Street,
Seattle-University District, WA 98105 хаягтай байшинг 1,290 долларaap
худалдан авчээ. 372 кв. метр талбайтай 4 унтлагaны өрөөтэй энэ байшинд
С.Баяр, Э.Сувд нар амьдарч байв. 2012 оны 12 сарын 26-нд Э.Сувд
Вашингтон мужид "Gundel”нэртэй ХХК бүртгүүлэв. 2013 оны 1 сарын 10-нд
Э.Сувд, Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын эзэмшигчид
байшингaa "Gundel” ХХК-д бэлэглэв. 2013 оны 4 сарын 12-нд "Gundel” ХХК
байшинг 1,488,000 долларaap заржээ.
Бяцхан
нууцыг задлахад үл хөдлөх хөрөнгө худалдаж авахaд эзэмшигчийн нэр уcыг
олон нийтэд ил тод мэдээлдэг АНУ-ын ШИЛЭН ДАНСНЫ хууль дүрмээс С. Баяр
гуай жаахан жийрхсэн байх. Давааням найз нь ч бас зөвлөө биз. 2012 оны
12 сарын 26-нд Баярын залуу эхнэр Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүсгүй 3
компани шинээp бүртгүүлжээ. "Nebo” (”Небо”), "Voda” ("Вода”),”Gundel”
XXK- -ийн мeнeжер нь Эрдэнэбилэгийн Сувд.
АНУ-ын
Вашингтон мужид албан ёсны бүртгэлтэй бүх компаниудын мэдээлэл тус
мужийн нарийн бичгийн даргын албаны (Office of the Secretary of State)
вебсайт дээр байдаг тул http://www.sos.wa.gov/corps/ линкээр орж компанийн нэрийг хайж үзээрэй.
• Худалдаж авсан: 2010-02-09
• Авсан үнэ: $1,290,000
• Зарсан: 2013-04-12
• Зарсан үнэ: $1,488,000
• Хаяг: 4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105
2011 ОН
С. Баярын байшин #4:
2011
оны 1 сарын 10-нд Орсоогийн Гэрэлтуяа бэлгэнд байшин авчээ. Тодруулбал,
Чойндон овогтой Давааням гэгч эр ердөө 2.5 жилийн өмнө 1 сая доллараар
худалдаж авсан Сиэтл хотын 6539 SW 41st Avenue хаягаар орших 322 кв.метр
талбай бүхий 5 унтлаганы өрөөтэй байшинг O.Гэрэлтуяад бэлэглэжээ.
O.Гэрэлтуяа 2012 оны 3 сарын 28-нд байшингaa $655,000 доллараар зарсан
нь анхлан авсан үнээс даруй 340 мянган доллараар буулгасан гэсэн үг юм.
Өөрийн хүч хөдөлмөрөөр олсон эд хөрөнгөнд ингэж үрэлгэн хандах хүн тэр
бүр байхгүй… Харин луйварчдад бол алдагдал хамаагүй, мөнгөө амжилттай
угаах нь л чухал ажээ.
• Бэлэг авсан: 2011-01-10
• Хэнээс хэнд: Ч. Даваанямаас О. Гэрэлтуяад
• Yнэ: $995,000 –p авсaн байшингaa үнэгүй бэлэглэв
• Зарсан: 2012-03-28
• Зарсан үнэ: $655,000
• Хаяг: 6539 SW 41st Avenue, Seattle, Washington 98136
2013 ОН
С. Баярын байшин #5:
2009
оны 1 сарын 20-нд Чойндонгийн Давааням Сиэтл хотын 1710 N Dexter Avenue
#A, Seattle, WA 98109 хаягаар оршдог 101 кв. метр 2 унтлаганы өрөө
бүхий орон сууцны байрыг 406 мянган долларaap худалдаж авчээ. Ч.
Давааням тус сууцыг 2013 оны 1 сарын 10-нд С.Баярын залуу эхнэр Э.Сувдын
бүртгүүлсэн "Вода” компанид бэлэглэжээ. Тус байр нь 2014 оны
үнэлгээгээр 492 мянган долларaap үнэлэгдэж байв.
• Бэлэг авсан: 2013-01-10
• Хэнээс хэнд: Ч. Даваанямаас "Вода” ХХК-д
• Yнэ: $406,000 –p авсaн байшингaa үнэгүй бэлэглэв
• 2014 оны үнэлгээ: $492,000
• Хаяг: 1710 N Dexter Avenue #A, Seattle, WA 98109
Цааш нь улам сонирхолтой. Иргэдийн овог нэрийг оруулмагц оршин сууж байсан гэрийн хаяг, утас, нас, ойрын хамаатан садан, гэрлэлтийн, нас барсан болон гэмт хэрэгт холбогдсон байдал зэрэг бүртгэл мэдээллийг олж өгч үйлчилдэг гэдэг spokeo.com сайтаас үзвэл Сиэтл хотын 1710 N Dexter Avenue хаягаар орших байшингийн А тоотод X*** Баяр, Г*** Орсоо нар оршин суудаг гээд, "жинхэнэ нэрийг бүтнээр мэдэхийг хүсвэл төлбөрөө төлөөрэй” гэжээ. Уншигч та хэн болохыг таав уу? 95 цент төлөөд тэдгээр хүмүүсийн бүтэн нэр хаяг, утасны дугаар, бусад мэдээллийг авах боломжтой.
С. Баярын байшин #6:
2013
оны 1 сарын 10-нд Сиэтлийн 9125 Ne 15th St Clyde Hill, WA 98004 хаягаар
орших эдлэн $3,853,000-aap зарагджээ. 5 унтлагaны өрөө, 5 ариун цэврийн
өрөөтэй, 510 кв. метр талбай бүхий 0.45 акр (0.2 га орчим) эдлэн
газартай. 2014 оны татвар нь дангаараа 25 мянган гаруй доллар болжээ.
Худалдан авагч нь Э. Сувд менежертэй "Небо” ХХК. Тэнд С.Баяр, Э.Сувд нар
оршин сууж байв.
• Худалдаж авсан: 2013-01-10
• Авсан үнэ: $3,8530,000
• Эзэмшигчийн нэр: "NEBO” ХХК
• Зарaxaap зарласан: 2015-03-25
• Зарласан үнэ: $4,298,000
• Хаяг: 9125 Ne 15th St Clyde Hill, WA 98004
Товч тайлбар
Clyde
Hill (Клайд Хилл) хот нь Вашингтон мужийн нийслэл Сиэтлээс зүүн зүгт
3-4 км орчимд Беллевью хоттой хил залган оршдог. 2010 оны хүн ам
тооллогоор тус хотод 1054 өрх 3108 оршин суугч тоологдосон (Эндээс
харахад хот гэдэг нэртэй ч үнэндээ бол манай Улаанбаатарын нэгэн дүүрэг
эсвэл хороолол шиг болох нь харагдана–Орч.). Хүн амын 85% нь цагаан
арьстан ба 12 % нь ази гаралтай. Клайд Хилл хот нь Вашингтон мужийн
хамгийн чинээлэг хот. Өрхийн дундаж орлого 2012 онд жилд 204,206 ам
доллар байсан бол Вашингтон мужийн дундаж $57,573, харин АНУ-ын дундаж
нь $51,371 байжээ.
С. Баярын байшин #7:
2013
оны 10 сарын 24-нд Баярын том охин Нандин "Dechin” ХХК гэдэг компани
байгуулж, Нью Йоркод бүртгүүлжээ. 2013 оны 12 сарын 18-нд Б. Нандин
"Dechin” ХХК-ийн нэрээр Нью Йорк хотод 34 Greene Street 2N, New York, NY
10023 хаягаар орших 186 кв. метр орон сууцыг $3,500,000 долларaap
худалдаж авчээ. 1915 онд Нью Йоркийн төв Манхэттэнд баригдсан байшин дax
2 унтлагaны өрөө, 2 ариун цэврийн өрөөтэй энэ тансаг орон сууцыг Б.
Нандин сарын 15,000 долларaap түрээслүүлж байна. Гэвч үүнийг ашиг олох
арга гэж андуурвуузай. Б.Нандин Нью Иорк мужийн Амагансет болон
Коннектикут мужийн Грийнвич хотуудад сарын 17-22 мянган доллараар тансаг
харш түрээсэлж амьдардаг болоод удаж байна
• Xудалдаж авсан: 2013-12-18
• Авсан үнэ: $3,500,000
• Эзэмшигчийн нэр: "DECHIN” ХХК
• Хаяг: 34 Greene Street 2N, New York, NY 10023
Эцэст нь хэлэхэд:
С.Баяр
АНУ-д байр орон сууц эзэмшдэггүй, майхан ч байхгүй түүнийг гүтгэсэн
гэж ярьж байна. Гэвч энд дурьдсан мэдээлэл нь олон тооны албан ёсны эх
сурвалжаар нотлогдcон. Цаашид ч бид АНУ-ын төрийн албадаас авсан шинэ
мэдээллийг үргэлжлүүлэн дэлгэх болно.
Ер нь ч тэгээд Вашингтон мужийн захиргаа, мужийн Татварын алба, Нью Йорк хотын захиргаа, Санхүүгийн хэлтэс, Үл хөдлөхийн бүртгэлийн алба зэрэг Америкийн төрийн албаныхан "хэн ч үл таних нэг муу ази өвгөн”-ийг гүтгэхээp бүртгэл мэдээллээ хуурамчаар үйлдэж, "фотошопдoж” суух завтай байх уу, Баяр aa?
Эдийн
засгийн хямралтай энэ цаг үед амьдрахын төлөөх өдөр тутмын хүнд хүчир
тэмцэл дунд өлөн зэлмүүн, сэтгэлийн дарамттай амьдарч байгаа ядарсан
ард түмнээсээ зүсэм талхыг нь түрхэх цөцгийтэй нь хулгайлж гэр бүлээрээ
тансаглачихаад, нэмж дээрээс нь элэг барьж дээрэлхэх хэрэггүй.
Монголчууд бид ядарч зовcoн ч ухаан санаа самуураагүй, үнэн худлыг
ялгахтайгаа. "Сколько верёвочке не виться, а конец будет” гэдэг дээ.Үнэнд гүйцэгдэх цаг ирсэн бус уу…
Эх сурвалжууд:
1. "Цензургүй Яриа” нэвтрүүлгийн хэсгээс. С.Баярын ярилцлага. 2014 оны 12 сар. https://www.youtube.com/watch?v=hxMGOuSz-Ps
2. С.Баярын АНУ дахь эзэмшил байшингуудын тухай нотлох баримтууд. https://golomt.files.wordpress.com/2015/04/references1.docx
3. Нотлох баримтуудыг ашиглах тухай видео заавар. https://www.youtube.com/watch?v=EZtkELKyyeQ
4. C.Баяр АНУ-д хичнээн сая доллар угаасан бэ? https://golomt.org/2015/04/08/sbayar/
Мэдээллийн эх сурвалжийн линк: https://golomt.org/2015/04/23/muruu-ballah/