Үнэгүй бяслаг хавханд л байдаг буюу “Жи-тайм”
Монголд байсхийгээд л сүлжээний бизнес дэлгэрдэг. Цөөхөн хүн хөлжиж, ихэнх нь хохирдог жишигтэй. Угаасааэнэ нь мөнгө угаах гэмт хэрэг гэдгийг дэлхий дахинаа зарласан. Тэгвэл энэ удаагийнх Казахстан улсаас орж ирсэн "Жи- тайм” гэх сүлжээ. Өмнөх олон сүлжээнээс онцлог нь Монгол Улсаас эхлээд дэлхийн байгууллага НҮБ-ыгхөлдөө чирсэн "гавьяатай”. Уг сүлжээг Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим гишүүнчлэлээ болгосон, бүрЕрөнхий сайд Ж.Эрдэнэбат дэмждэг гэж ирээд л сурталчилж байв. Түүгээр ч зогсохгүй уг төслийг НҮБ хүлээнзөвшөөрсөн хэмээн зарлаж байлаа.
Сүлжээний бизнесийн талаар монголчууд аль 1970 оноос ойлголттой болж эхэлсэн. Та санаж л байгаа байх. "Азжаргалын захиа”, "Жавхланг бадруулагч”, "Айсуй жаргал”, Барагдашгүй алмаз”, "Алтан өндөг” гэж ирээд л 40 гаруйсүлжээний бизнесийн ганган чамин нэр, төрөл хөвөрнө. Эдгээрээс хэчнээн олон хүн эд хөрөнгөө алдсаныг ухажойлгоод байх шаардлагагүй. Зарим нь бүр хохирлоосоо болж амиа хорлосон нь ч бий. Гэсэн ч монголчуудөнөөдөр хүртэл хашраагүй байна. Түүний илрэл бол "Жи-тайм” сүлжээний талаарх дуулиан юм. Өнгөрсөн онысүүлчээр манай улсад нэвтэрсэн уг сүлжээ луйврынх болох нь илчлэгдэж хохирлоо нэхэмжилсэн иргэд цагдаадхандсанаар асуудал түр намжаад байна.
Хамгийн сүүлд Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсээс хэргийнмөрдөн байцаалтын явцын талаар олон нийтэд мэдээлэл өгсөн юм. Тус газраас "Жи-тайм корпорейшн” компанийгбайгуулсан М.Марат гэгчийг хилээр гарах үед нь өнгөрсөн сарын 12-нд саатуулан баривчилсан юм. Тухайн үедМ.Маратын дансан дахь зургаан тэрбум төгрөгийг цагдаа нар битүүмжилсэн билээ. Хэргийн мөрдөн байцаалтынталаар Мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ө.Эрдэнэхүүярихдаа "Бүгд Найрамдах Казахстан улсын иргэн Маженов Марат нь "Жи-Тайм Корпорейшн” компанийг байгуулж, Монгол Улсын Аж ахуйн нэгжийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.4 дэх хэсэгт зааснаар "Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжооолох хориглосон үйл ажиллагаа явуулж Монгол Улсын иргэдийг элсүүлэн онц их хэмжээний мөнгө залилан авсанхэргийг шалгаж байна. Гэтэл "Жи-Тайм Корпорейшн” компанийн үйл ажиллагааг сэргээнэ, компанийн хэрэгжүүлжбайгаа хөтөлбөрүүдийг хэвийн үргэлжлүүлнэ, цалин мөнгө, урамшууллыг буцаан олгоно, цагдаад очиж өргөдөлөгөх юм бол мөнгө чинь олдохгүй. Толгой компанид гомдлоо гаргах юм бол мөнгөө авч чадна, Ерөнхий сайд УИХ-ын гишүүдэд хууль ёсны компани гэдгээ нотолсон өргөдөл өгсөн, бидний үйл ажиллагааг хэвийн явуулна” гэсэнбуруу ташаа мэдээлэл хүргэж байна. Цагдаагийн байгууллагаас энэ компанийн үйл ажиллагааг зогсоосон. МонголУлсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 16 дугаар зүйлд заасны дагуу хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэнбодитойгоор нотлохын тулд хуульд заасан арга хэмжээнүүдийг авч мөрдөн байцаалтын ажиллагаа явагдажбайгаа. "Жи-Тайм Корпорейшн” компанийн хууль бус ажиллагаанд өртөж хохирсон иргэдийг цагдаагийнбайгууллагад өргөдөл гаргаж хандах боломжтой” гэж мэдэгдэв.
МОНГОЛЧУУДЫН СОНГОДОГ ТӨРӨЛ НЬ VIP
Уг сүлжээний ерөнхий зарчим нь ийм юм. Мэдээж цаг заваа хэмнэж амар хялбар аргаар мөнгө олох ерөнхийзарчимтай. Тус сүлжээ хуримтлал, үндсэн, VIP, автомашины гэсэн дөрвөн үндсэн хөтөлбөртэй. Хамгийн багадаа 75 мянган төгрөгөөс 942 ам.доллар хүртэлх мөнгөөр элсэх боломжтой. Буцаагаад 8000 хүртэл ам.доллар авахболомжтой гэж ухуулдаг. Монголчуудын хошуурсан нь хөтөлбөр нь VIP. 2.3 сая төгрөгөөр элсээд хурдан хугацаандөсгөх боломжтой гэж ойлгосноос тэр. Харамсалтай нь уг сүлжээ хүн бүрийг баяжуулсангүй. Сүлжээний толгойдбайсан цөөхөн хэдхэн хүн мөнгө хүүлээд, ихэнх нь мөнгөө арвижуулах битгий хэл, элсэхдээ өгсөн мөнгөө ч буцаажавч чадахгүйд хүрсэн юм. Хүмүүс хамгийн багадаа саяас хэдэн арван сая хүртэлх төгрөгөөр хохирсоноо цагдаадмэдүүлсэн байдаг. Найз, нөхөд хамаатан садангаасаа зээл авч орсон нь олонх.
ХЭРГИЙН ЭЗЭД ЭМЭГТЭЙЧҮҮД
Хохирогчдын тоог албан ёсоор гаргаагүй байгаа ч албан бусаар нийслэлд гэхэд 400 гаруйд хүрээд буй гэнэ. Хамгийн олон хохирогчтой нь Хан-Уул дүүргийнхэн. Орон нутгийнхныг нэмбэл хохирогчид 1000 хол давахбололтой.
Тус сүлжээний гишүүдийнх олонх нь эмэгтэйчүүд. Ер нь энэ хэргийн эзэн компанийн захирал гэх М.Маратаас илүүмонголчууд. Тэр тусмаа эмэгтэйчүүд. Цагдаагийнхан "Жи-Тайм Корпорейшн” компанийн захирал М.Маратаасгадна гүйцэтгэх захирал Э.Оюунчимэгийг мөн хэрэгт холбогдуулан шалгаж байгаа юм билээ.
БОЛОВСРОЛТОЙ ХҮМҮҮС Ч ХУУРТСАН НЬ ЭМГЭНЭЛ
"Жи-тайм” сүлжээний бизнест хууртаж мөнгөө алдсан хүмүүсийн амьдрал, боловсролын төвшин янз бүр. Угаасөмнөх луйврын сүлжээний бизнесүүдэд ч тийм байсан. Гэтэл энэ удаа эмгэнэл гэмээр дүр зураг харагдсан нь "Жи-тайм” сүлжээний гишүүдийн дунд багш, цагдаа, банкны мэргэжилтнүүд байсан гэж байгаа. Сүлжээний бизнесийнцаад зорилго, хууль бус гэдгийг хамгийн түрүүнд мэдэх ёстой хууль сахиулах байгууллагынхан өөрсдөө толгоймэдүүлж, гишүүнээр элссэн гээд бод доо. Бас дээр нь банкныхан. Банкныхны хувьд бол энэ асуудал зарчмаас ньэхлээд л ойлгогдох учиртай. Асуудлын учир, начирыг мэдэх боловсролтой хэсгийнхэн "Жи-тайм”-д ингэж элссэн ньучраа мэдэхгүй олон хүмүүсийг хохирогч болоход уруу татсан нь гарцаагүй.
"Жи-Тайм Корпорейшн” компанийнхан гишүүддээ ухуулж буй дүрс бичлэг зарим хэвлэлээр цацагдаад байгаа. Жижигхэн өрөөнд монголчуудыг шамбааралдуулан суулгаад сүлжээнээс хэрхэн баяжих тухай зааж буй бичлэг. Уг нь гадаадын том корпораци гээд байгаа. Гэтэл ийм нууц, хаагдмал орчинд хүмүүсээ элсүүлж байна гэдэг хуульбус болохын л баталгаа. Хичээлд нь сууж байгаа монгол эмэгтэйчүүд ядаж л түүнийг хараад ойлгомоор.
Монгол Улс зах зээлийн системд шилжээд 27 дахь жилтэйгээ золгож байна. Сүлжээний бизнес гэгчээс сургамжавах хуагцаа, эрсдлийг хангалттай үзлээ. Ерөөс "Үнэгүй бяслаг зөвхөн хавханд л байдаг” гэсэн бизнесийн алтандүрэм бий дээ.
Б.ЭНХЗАЯА